Би хүүхэд байхаасаа л өдрийн тэмдэглэл хөтлөж ирсэн. Над шиг хэн нэгэнтэй хэр барагтай олон юм ярьдаггүй хүнд энэ бол үнэ цэнэтэй зүйлд маань тооцогдоно. Нэг талаар дотоод ертөнцөө уудлаад , эргээд уншихад өөрийгөө хэрхэн өөрчлөгдөх боломжтой , цаашид яах ёстой эсвэл хэрхэн өөрчлөлт явагдсанаа анзаарах талаасаа жаргалтай мэт боловч бас нэг төрлийн шаналал зүрхний гүнд байж л байна. Өөрөөсөө өөр хэнд ч харуулахгүй гэх харам сэтгэл өдөр бүр дотор хүнийг минь түгшээнэ. Өнөө өдрийн бодол шөнийн зүүд гэдэг шиг нээрээ л өдөр нь цүнхэлж , шөнө нь өвөртөлж унтана...
Энэ байдал заримдаа хэн нэгний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг бололтой. Нэг л өдөр би үүнийг мэдсэн. Улайн цайм хөөрхийлөлтэй цүнхийг минь хүнчиндээнд , өдрийн тэмдэглэлийг минь олоод уншчихсан хүнийг олж харах , мэдэх , мэдрэх тэр мэдрэмж...
А-яа-яа-яа тэр агшин...
Ахиад цааш үргэлжлэх хэсэг хугацааны сэтгэл зүйн байдал ямар аймшигтай гээч...
Надаас юу хүсээ вэ? , Дотор хүн минь ямар их хүнд нөхцөлд ордгийг мэддэг ч болоосой.
Чи бол яахав дээ , уух үедээ ууж , наргих үедээ наргина. Аа бас болоогүй янжуур баагуулж тайтгарчихна. Харин би...!!! Тэгж чадах хүн мөн билүү?
Өдий хүртэл яаж намайг бүгдийг тэвчиж , тэсэж ирсэн гэж бодоо вэ? Эсвэл миний тэвчээрийн хязгаар хаана , хэрхэн , яаж тэсрэх мөчийг харахыг хүсээ юу?
Ингээд бодоход би их хатуужилтай ч юм шиг ээ. Хэр баргийн хүнээс ийм их тэсвэр , уужуу сэтгэл гарах болов уу даа.
Миний төсөөллийн орон зайгаар сайхан аялаад ирсэн үү?
Байж боломгүй солиотой , гаж аялал байв уу?
Одоо чиний сонирхол их хөтлөгдөж байгаа биз?
Харин чи надад хараал идсэн ... санагдаж байна. Гэхдээ зүгээр ээ.
Урьд шөнө би бүх тэмдэглэлийн дэвтэрүүдээ шатаалаа. Одоо миний тархи оюунд хэн ч , юу ч алга...
Өнөөдөрөөс би өнгөрсөнг санагалзах бус ирээдүй өөд урагшаа харж тэмүүлж алхана...
Заримдаа би боддог.
Хорих лагер байсан ч болоосой гэж...
Хорих лагерын харгалзагч нь би өөрөө ...
Хүссэнээрээ тамлан зовоож , тэсгэл алдуулах тэр мөчид би тамшаалан мишээж тайтгаран зогсоно...
Хүссэн хүнийг минь туслахууд минь авчирна...
Урт гэгч нь хонгилоор явахад хамгийн захад нэгэн онгорхой хаалга үзэгдэнэ. Тэр миний орох өрөө... Бүүдгэр гэрэлтэй өрөөнд ортол нэгэн хүн цааш харан сууна. Дөнгөж саяхан уснаас гарсан цэвэрхэн нүцгэн... Сандалд чанга гэгч нь хүлүүлчихсэн өөрт нь юу тохиолдохыг үл мэдэх нэгэн байна...Тийм ээ би цэвэрхэн зүйлд дуртай шүү. Туслахууд маань үүнийг сайн мэднэ.
Ингээд түүний урд зогсон мэндчилэн жуумалзав. Тэр арай өөр хэрцгий хүн төсөөлж , хүлээж байсан бололтой. Гэхдээ төсөөллөөс нь би хол илүү аймар гэдгийг одоохондоо тэр тааварлахгүй.
Түүнд өөрийн хайртай хэрэглэдэг зэвсэгнүүдээ сонирхуулав. Тэр хүйтэн мэс хараад айж байгаа нь нүднээс нь илт ...
Би: Тайвшир хонгор минь, мэдээж шууд зэвсэг хэрэглэхгүй ээ гэж амгалан , зөөлөн дуугаар чихэнд нь шивнэж , түүний өвөр дээр зөөлөн суулаа.
Гэтэл тэр өршөөл хүсэж, юуг буруу хийснээ ухаарах гэж сандрахын зэрэгцээ эсэргүүцэл үзүүлнэ. Түүний сандрал надад таалагдаж байна аа. Би үсээ илбэчихээд , хүзүүндээ зүүн гарын хуруунуудаа гүйлгэнэ. Харин баруун гар түүний цээжинд... Миний цэв хүйтэн гар , түүний биеийн халуун эрс тэс хоёр туйлыг санагдуулам... Энэ үед миний зүрх сэрж эхлэнэ. Түүнд би дахиад сануулна.
-Хэрэв чи үгэнд минь сайн орж томоотой , чимээгүй байж чадвал би чамайг бага өвтгөнө. Тэр толгой дохив... Би нүдийг нь алчуураар боолоо. Түүний өвдөг чичрэнэ. Дахиад л өршөөл хүслээ.
Би: Чшшшш , чимээгүй. Юунаас ч бүү ай. Зүгээр л үгэнд минь ор... гээд урууланд нь хүрлээ. Түүний уруул чийглэг , зөөлөн...
Түүнд хүрэх байдал минь улам лавшрана... Энэ нь миний юм бүгдийг сонжин сонирхдог зантай минь холбоотой байх. Гол нь түүний тэсгэл алдахыг харахыг хүсэж байгаа юм. Тэгээд түүнийг үгэнд минь хэр томоотой орохоос хамаарч шийтгэх үү? , шагнах уу? гэдгээ шийддэг юм. Энэ л миний хүсэл... Юунд ч хүрч чадахгүй тачаалал надад жаргал байдаг бол түүнд шаналал , тарчлаан зовоолтын дээд цэг байлаа...
Түүний байж ядах сэтгэл хөөрөл хүлээснээсээ тайлагдахыг хүссэн шунаг хүсэл эгээ л эрх чөлөөний төлөө эзнээ эсэргүүцэн тэмцэж буй боол мэт...
Тэр хүслээ хянаж чадсангүй.
Тэр миний хэлсэн шиг байж чадсангүй.
Тэр бусад шиг л аашиллаа , бүр долоондор ч байв уу даа.
Одоо надад түүнийг шийтгэх л сонголт үлдлээ.
Эцэст нь...
Алах төлөвлөгөө боловсруулж байна. Гүйцэтгэж чадвал цогцосыг нь цэвэрхэн үгүй хийгээд нууцаар булшилна.
Энэ мэдрэмжийг...
/Бяцхан нэргүй чөтгөр/
Урин дулаан цаг айсуй.. Бүсгүй хүн энэ л цаг мөчид дэлбээгээ нээх сарнай мэт...
Дуртай таалагдсан даашинзаа өмсөх гэтэл нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл энэ зөвөлгөөг хэрэгжүүлж үзэхийг хүсэе. Энэ дэглэмээр маш олон бүсгүйчүүд илүүдэл жингээ хаяж чадсан бөгөөд ялангуяа Япон эмэгтэйчүүдийн баримтлах дуртай нэгэн жор юм.
Илүү олон төрлийн зөвөлгөө , мэдээлэл авахыг хүсвэл •EMERALDGALAXY• фэйсбүүк хуудастай минь нэгдээрэй.
Цаг гаргаж өчүүхэн блогоор минь зочилсонд баярлалаа.
Ингээд амжилт...
1дэх өдөр:
Өглөө: 5гр хар кофе
Өдөр: Чанасан өндөг 2ш , байцааны салат , лоолийн шүүс
Орой: Шарсан загас , байцааны салат
2 дох өдөр:
Өглөө: 5гр хар кофе
Өдөр: Шарсан загас , байцааны салат
Орой: Үхрийн чанасан мах , 1 аяга тараг
3 дах өдөр:
Өглөө: Хар кофе
Өдөр: Түүхий өндөг 3ш , чанасан лууван, хатаасан бяслаг
Орой: Алим 3ш
4 дөх өдөр:
Өглөө: Хар кофе
Өдөр: Шанцай , оливоор амталсан бууцай ногооны салат
Орой: Үхрийг мах , чанасан өндөг 2ш , байцааны салат
5 дах өдөр:
Өглөө: Нимбэгний шүүсээр амталсан лууван
Өдөр: Чанасан загас , улаан лооль
Орой: Шарсан загас , байцааны салат
6 дах өдөр:
Өглөө: Хар кофе
Өдөр: Тахианы мах , лууван , байцааны салат
Орой: Чанасан өндөг 2ш , түүхий луувангийн салат
7 дох өдөр:
Өглөө: Цай
Өдөр: Үхрийн мах , жимс
Орой: 3 дах өдрийнхөөс бусад аль нэг орой хоолны цэсийг сонгоорой.
Яагаад би дахиад гэнэт хоригдчихов оо?
Яагаад эргээд хэвэндээ орчихов доо?
Баланд шунах баавгай шиг эрх чөлөөг хайж , хүссэн хэрнээ... Эргээд л өнөө харанхуй өрөөндөө цоожлогдчихлоо.
Гэртээ... Ганцаараа... Дотроос минь хэн нэгэн сурамгай гэгч нь намайг хорьж чадах юм. Бас эзэмдчих юм. Заримдаа би түүний хүүхэлдэй шиг , эсвэл боол нь байх... Надад хүрээгүй ч захирч чаддаг уран бүтээлч... Бас хайр бүтээгч... Нэрсэн хайраа хэнд ч өгч байгаа нь мэдэгдэхгүй... Аргагүй биздээ чимээгүйхэн юм чинь...
Цас , бороо , салхи , агаар ... бүгд миний атаархалыг төрүүлнэ.
Бүгд дурсамжтай , Бүгд дурсана
Гэтэл надад дурсамж гэх зүйл бий билүү?
Өглөө хүн бүхнийг сэрж байхад , харин шөнө харанхуй намайг сэрээнэ...
Чимээгүйхэн зөөлнөөр цонх тогшлоно...
Хэн гээч?
Өнөө л цас , бороо , агаар салхи...
Өөр хэн байхав
Өөр дурсамж болох хүн байх биш дээ
Өнөө хэд маань л ханисана
Даанч тэд маань надад хүний эрх чөлөөг өгч чадах биш дээ.
Хүмүүсийн сэтгэл ингэхэд ямар байдаг билээ???
Ерөнхийлөгчтэй тогтоосон түр зуурын амрагийн явдал , дараа нь болсон шүүх хурлын ачаар Моника Левински үлдсэн амьдралынхаа туршид сэтгэл зовох юмгүй амьдрах боломжтой болжээ.
Ерөнхийлөгчдийн амрагуудаас хамгийн амжилттай яваа нь мэдээж Моника. Тэр АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтонтой ердөө хэдхэн сар холбоотой байсан ч үхэн үхтэлээ дутагдах зүйлгүй амьдрах боломжтой болж үлдсэн. Дэлхийг донсолгосон амрагийн явдлуудаас хамгийн цуутай нь Билл ба Моника нар. Тэд Клинтоны сонгуульт ажлын үеэр нь танилцсан. 1995 онд Моника цагаан ордонд дадлага хийж байснаас гадна 17-н настай , насанд хүрээгүй байсан юм. Энэ үед тэр өөрийн шууд үүрэгт заагдаагүй Дугуй заалнаас байнга гарч явдгийг зарим ажилчид ажиглажээ. Энэ нь олонд илэрсэн бөгөөд ерөнхийлөгчийн янаг амрагийн явдал маш дэлгэрэнгүй мэдээлэгдсэний дараа Моника үйл явдал бүхнээ маш нарийн хөтөлж байсан нь илэрсэн юм. Ялангуяа Клинтонтой хурцал үйлдэх үедээ өмссөн даашинзаа хадгалж байсан явдал олон нийтийг догдлуулав. Ерөнхийлөгч ил явдлаас болж хугацаанаасаа өмнө огцрох бүр эрх чөлөөгөө хасуулах шахсан. Учир нь Клинтон шүүх хурлын танхимд "Би хэзээ ч энэ эмэгтэйтэй секс хийж байгаагүй. Америкчуудаа би ажлаа хиймээр байна!!!" гэж хэлсэн юм. (Үүнийг ТВ-ээр шууд мэдээллэж байлаа.) Харин Моника өөрийн цэнхэр даашинзаараа үүнийг няцааж чадсан.
Моникагийн хувьд энэ байдал дэлхий нийтэд нэрд гарах алхам нь болсон. Энэ тухай ном бичсэн нь дороо бестселлер болж чадсан. Тэрээр өөрийн номыг хэвлэсэн улс болгонд очсоор , бараг дэлхийг тойрсон байх.
Мөн "Моника хар ба цагаан" баримтат кино гаргаж , олон сая долларын шагнал авч байсан билээ.
... Тэр маань дур булаам , ямар ч эмэгтэйг өөртөө татаж чадах , хэнээс ч хараат бус , ухаалаг тийм л залуу...
Бид санаандгүй , албан хүчээр үерхсэн юм. Эхлээд тоглоом гэж бодсон ч жинхэнэ байсан. Би түүнтэй харьцахыг хүсдэггүй учир эхний жил гаран холбоогүй байлаа. Тэрэнд ч энэ байдал маань амар байсан байх. Тухайн үед тэр нэг эмэгтэйг хүлээж байсан юм.
Бүсгүй Герман улсад ажилладаг бөгөөд эмэгтэй хүнд байж болох хамаг сайхан бүхэн заяагдсан , бас л сэтгэл татам эмэгтэй... (Санамсаргүй байдлаар зургийг нь харчихсан)
...Өнгөрсөн жилийн хаврын тэр нэгэн өдөр утас дуугарна. Танихгүй дугаар , тасралтгүй 14-н удаа залгалаа. Утсаа автал... Тэр... надаас "Өдөр болгон өдрийн 14:00 цагт цахим хаяг руу нь өөрийнхөө ямарч хамаагүй зургийг илгээж байхыг хүссэн. Шаардсан гэхэд ч болох юм. Би "за" гэж хэлсэн ч хэр барагтай илгээдэггүй байлаа.
Нэг өдөр түүний зохион байгуулж буй хүлээн авалтанд очих ёстой болов. Тэнд очиход л би түүнийг хэр хатуу зарчим ч болохыг анзаарсан юм. Азаар би түүний ажилтан биш юм даа.
Тэр өдрөөс хойш бидний уулзах хоног өдрүүд улам ойртох болсон.
Заримдаа би гадуур явж байх даа бусад хосыг анзаардаг. Арай өмнөхөн тэд их утгагүй санагддаг байлаа. Харин одоо хараад байхад романтик ч юм шиг ,
халуухан ч юм шиг ,
халамжтай ч юм шиг ,
нялуун ч юм шиг ... Хааяа бүр тэднийг хэрхэн секс хийдэг бол гэж төсөөлдөг.
Харин бид бусад хос шиг биш...
Насан хүрсэн хүмүүсийн үерхэлийг үргэлж секс хийдэг , хийсэн байх ёстой мэт хүмүүс боддог ч тэр надаас хэзээ ч секс , үнсэлт , тэврэлт битгий хэл гарт минь ч олигтой хүрч үзээгүйгээс гадна олон зүйл ч хүсэж шаарддаггүй.
Тэр намайг зүгээр л харах гэж ирдэг. Зөвхөн хараад л бол оо.
Бид юу ч ярихгүй чимээгүйхэн , нам гүм
Юу ярихаа мэддэггүй байх
Надад яаж хүрэхээ мэддэггүй байх
Би яаж ойртохоо ч мэддэггүй байх
Тэгтэл аль хэдийн хоёр жил өнгөрчихжээ. Энэ хугацаанд гарын таван хуруунд багтах үгүйтэй миний өвдгийг дэрлэн хэвтсэн байх. Ганцхан удаа ард минь хэсэгхэн зогсонгоо үнэрийг минь үнэртэж байсан. Тэр орой бүр шахам гэрийн үүдэнд ирнэ эсвэл хаа байгаа газраас минь гэрлүү хүргэж өгнө.
Гэтэл саяхан түүний хүлээж байсан эмэгтэй ирэх хугацаанаасаа түрүүлээд Монголд ирчихсэн. Шалтгаан нь бидний тухай мэдсэн. Тэр хэлж орхижээ. Бид гурав ... уулзсан. Бүсгүй уйлсан. Мэдээж би түүнд таалагдаагүй.. Орой болсон. Би ганцаараа явахыг хүссэн. Харин тэр бүсгүйг дагаад гэрийнх нь зүг хамт явцгаав.
Би яагаад ч юм бэ явуулахыг хүсээгүй. Гэхдээ явуулсан. Түүний явсан зүгийг хараад л хоцорсон... Хэр удаан тэнд зогссоноо ч санахгүй байна
Би гэртээ ирсэн.
Сэтгэл нэг л тавгүй.
Тэгсэн ч би салах шийд гаргасан.
Би шийдсэн...
Маргааш өглөө болсон.
Тэр ирсэн.
Иргээд ирсэн.
Гэнэт намайг зөөлөн тэвэрсэн...
ТЭР ЯАГААД ИЙМ ХУРДАН ШИЙД ГАРГАЧИХАВ ДАА ...
Кофег олон сая хүн таашаан уудаг. Манай улсад ч гэсэн "Coffee shop" хаа сайгүй их байдаг ч болж. Ер нь кофег сэргээш гэж үздэг.
ТЭГВЭЛ КОФЕГ УЛАМ САЙН СЭРГЭЭШ БОЛГОХЫН ТУЛД ЯАХ ВЭ?
Зүсэм лимон , сүү хийхийн оронд арай өөр амтлагч хийгээд туршиж үзээрэй.
Жишээ нь: 2/3 аяга кофенд 3/1 хэмжээтэй апельсин , ананас эсвэл грейфрутын шүүс нэмээд үз дээ.
ЕР БУСЫН АМТТАЙ БИШ ГЭЖ ҮҮ?!?!
С витамин , кофе хоёр хүчирхэг сэргээш болох бий вий...
Үргэлж хар хувцас өмсөж , нүүрэндээ гүн бөгөөд гунигтай буталт хийж , бүрхэг өдрөөр мөнхийн гунигтай явдаг хүмүүс энэ дэлхий дээр хүмүүс дунд оршин амьдардаг.
Готик хэв маяг бол миний дотоод ертөнцийн нэгээхэн хэсэг гэхэд хэлсдэхгүй... Тиймээс энэ хэв маягийг онцолж блогоороо та бүхэнд танилцуулахыг зорьлоо.
•Үүсэл хөгжил: Анхны Готууд 1970-аад оны сүүл үеэс гарч ирсэн. Тухайн үеийн пост-панкуудын үзэл бодол , хөгжмийн дуугаралт эрс өөрчлөгдөж , эрч хүчтэй бус харин ч эсрэгээрээ депрессийн шинжтэй хөгжим хийж эхэлсэн. Энэ төрлийн анхдагч хамтлагуудаас дурдвал Siouxsie & the Banshees , Bauhaus ,Sex Gang Children, Joy Division, Southern Death г.м бөгөөд тэд сонсогчиддоо зөвхөн хөгжим бус мөн стиль , гоо зүйг хүргэж байлаа. Яг жинхэнэ готик хөгжим тоглож эхэлсэн нь Sisters of Mercy , Fields of the Nephilim , The Mission г.м. Харин сонсогчиддыг "Готууд" гэж нэрлэх болсон.
Готик бол зүгээр нэг хэв маяг биш. Хөгжмөөс гадна уран зураг , уран зохиол , яруу найраг , кино , жүжиг гээд олон төрлийн дэд соёлуудыг дотроо багтаасан том соёл болтлоо хөгжсөөр л байна.
•Готик үзэл бодол ба ертөнцийг үзэх үзэл: Тэд харанхуйгаас л хорвоо ертөнц, амьдралын гоо сайхныг олж харна. Өөрөөр хэлбэл тэдний гоо сайхны төсөөлөл хар бараан гэсэн үг. Амьдралыг романтик-гүн шаналал , гунигийн нүдээр хардаг. Энэ нь байнгын сэтгэлийн гуниг , гадаад ертөнцтэй харилцаагүй зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцөд хийсвэрээр амьдардаг "цоожлогдмол" байдалд , мизантропи үзэл бодол болон ер бусын сонин амьдралын хэв маягаар нь илэрдэг.
ГЭХДЭЭ БҮХ ГОТУУД ИЙМ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ САНУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ.
Яг шинжлэх ухаан талаас нь Готик хэв маягийг тайлбарласан онол зүй дүгнэлт байдаггүй нь хачирхалтай.
•Готик хэв маяг: Готик имижийн талаар бүрэн дүүрэн бичнэ гэвэл бүхэл бүтэн зузаан боть ном болох биз ээ. Тиймээс нь ерөнхийд нь танилцуулж байгаа юм шүү.
•Готик хувцас загвар: Гот эмэгтэйчүүд ихэвчлэн корсет өмсдөг. Дундад зууны үеийн болон фетиш гэх хоёр төрлийн корсет байна. Мөн урагдсан хар торон трико , даашинз , бошинз болон кофт , топ өмсдөг. Харин эрчүүд нь савхин , хилэн бариу загварын өмд болон зах ханцуй хэсгээрээ кружеватай цамц , жакет өмсөнө. Гуталны хувьд compat (цэргийн) , fetish буюу өндөр өсгийтэй, урт түрийтэй арьсан , лакетсан материалтай олон төрлийн төмөр чимэглэлтэй , урт хоншоортой , эртний загвартай гутлууд өмсөнө. Мөн зайлшгүй гэгдэх хувцас бол юүдэнтэй болон юүдэнгүй нөмрөг... Өнгөний хувьд хар өнгө давамгай байдаг ч ягаан , нил , хөх , улаан ,цагаан , ногоон өнгөнүүд ч готуудын сонголтонд түгээмэл ажиглагддаг.
•Аксессуар буюу гоёл чимэглэл: Үнэт чулуун шигтгээтэй төмөр болон мөнгөн бөгжнүүд , духны чамин зүүлт , олон төрлийн хэлбэр дүрстэй (анк, авс , загалмай , сарьсан багваахай г.м) ээмэг , кулонтой хүзүүний сондор , браселет (хүзүү, бугуйны) , гинж , бээлий , бүрх малгай , том нүдний шил , соёо , линз , цүнх , борооны шүхэр , ороолт г.м аксессуар хэрэглэдэг.
•Нүүр будалт: Нүүрийг цагаан грим , тонтой крем , цагаан энгэсгээр цонхигор , цайвраар буддаг. Нүдийг хар контур , тенээр өнцөглүүлж , олон төрлийн хиймэл сормуус ашигладаг. Уруулын хувьд час улаан болон тас хар байж болно. Харин хумс бол хараар будах нь түгээмэл сонголт.
•Үс засалт: Хамгийн чухал өнгө хар гэдэг ч нил , ягаан , улаан , ногоон , цэнхэр болон мөнгөлөг өнгө зохилж болдог. Засалтын хувьд дахин давтагдашгүй байлгах зорилготой боловч 3-н төрөл элбэг тохиолддог.
1. Хаашаа ч хамаагүй арзайсан хаус маягийн засалт
2. Pony Tail - Урт үсийг овойлж , сүүл хэлбэртэй засах
3. Ирокез панкаас үлдсэн үсний засалт бөгөөд толгойныхоо 2 талыг эсвэл аль нэг талыг нь хуссан байдаг.