Готик ертөнц...
11:49 AMҮргэлж хар хувцас өмсөж , нүүрэндээ гүн бөгөөд гунигтай буталт хийж , бүрхэг өдрөөр мөнхийн гунигтай явдаг хүмүүс энэ дэлхий дээр хүмүүс дунд оршин амьдардаг.
Готик хэв маяг бол миний дотоод ертөнцийн нэгээхэн хэсэг гэхэд хэлсдэхгүй... Тиймээс энэ хэв маягийг онцолж блогоороо та бүхэнд танилцуулахыг зорьлоо.
•Үүсэл хөгжил: Анхны Готууд 1970-аад оны сүүл үеэс гарч ирсэн. Тухайн үеийн пост-панкуудын үзэл бодол , хөгжмийн дуугаралт эрс өөрчлөгдөж , эрч хүчтэй бус харин ч эсрэгээрээ депрессийн шинжтэй хөгжим хийж эхэлсэн. Энэ төрлийн анхдагч хамтлагуудаас дурдвал Siouxsie & the Banshees , Bauhaus ,Sex Gang Children, Joy Division, Southern Death г.м бөгөөд тэд сонсогчиддоо зөвхөн хөгжим бус мөн стиль , гоо зүйг хүргэж байлаа. Яг жинхэнэ готик хөгжим тоглож эхэлсэн нь Sisters of Mercy , Fields of the Nephilim , The Mission г.м. Харин сонсогчиддыг "Готууд" гэж нэрлэх болсон.
Готик бол зүгээр нэг хэв маяг биш. Хөгжмөөс гадна уран зураг , уран зохиол , яруу найраг , кино , жүжиг гээд олон төрлийн дэд соёлуудыг дотроо багтаасан том соёл болтлоо хөгжсөөр л байна.
•Готик үзэл бодол ба ертөнцийг үзэх үзэл: Тэд харанхуйгаас л хорвоо ертөнц, амьдралын гоо сайхныг олж харна. Өөрөөр хэлбэл тэдний гоо сайхны төсөөлөл хар бараан гэсэн үг. Амьдралыг романтик-гүн шаналал , гунигийн нүдээр хардаг. Энэ нь байнгын сэтгэлийн гуниг , гадаад ертөнцтэй харилцаагүй зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцөд хийсвэрээр амьдардаг "цоожлогдмол" байдалд , мизантропи үзэл бодол болон ер бусын сонин амьдралын хэв маягаар нь илэрдэг.
ГЭХДЭЭ БҮХ ГОТУУД ИЙМ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ САНУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ.
Яг шинжлэх ухаан талаас нь Готик хэв маягийг тайлбарласан онол зүй дүгнэлт байдаггүй нь хачирхалтай.
•Готик хэв маяг: Готик имижийн талаар бүрэн дүүрэн бичнэ гэвэл бүхэл бүтэн зузаан боть ном болох биз ээ. Тиймээс нь ерөнхийд нь танилцуулж байгаа юм шүү.
•Готик хувцас загвар: Гот эмэгтэйчүүд ихэвчлэн корсет өмсдөг. Дундад зууны үеийн болон фетиш гэх хоёр төрлийн корсет байна. Мөн урагдсан хар торон трико , даашинз , бошинз болон кофт , топ өмсдөг. Харин эрчүүд нь савхин , хилэн бариу загварын өмд болон зах ханцуй хэсгээрээ кружеватай цамц , жакет өмсөнө. Гуталны хувьд compat (цэргийн) , fetish буюу өндөр өсгийтэй, урт түрийтэй арьсан , лакетсан материалтай олон төрлийн төмөр чимэглэлтэй , урт хоншоортой , эртний загвартай гутлууд өмсөнө. Мөн зайлшгүй гэгдэх хувцас бол юүдэнтэй болон юүдэнгүй нөмрөг... Өнгөний хувьд хар өнгө давамгай байдаг ч ягаан , нил , хөх , улаан ,цагаан , ногоон өнгөнүүд ч готуудын сонголтонд түгээмэл ажиглагддаг.
•Аксессуар буюу гоёл чимэглэл: Үнэт чулуун шигтгээтэй төмөр болон мөнгөн бөгжнүүд , духны чамин зүүлт , олон төрлийн хэлбэр дүрстэй (анк, авс , загалмай , сарьсан багваахай г.м) ээмэг , кулонтой хүзүүний сондор , браселет (хүзүү, бугуйны) , гинж , бээлий , бүрх малгай , том нүдний шил , соёо , линз , цүнх , борооны шүхэр , ороолт г.м аксессуар хэрэглэдэг.
•Нүүр будалт: Нүүрийг цагаан грим , тонтой крем , цагаан энгэсгээр цонхигор , цайвраар буддаг. Нүдийг хар контур , тенээр өнцөглүүлж , олон төрлийн хиймэл сормуус ашигладаг. Уруулын хувьд час улаан болон тас хар байж болно. Харин хумс бол хараар будах нь түгээмэл сонголт.
•Үс засалт: Хамгийн чухал өнгө хар гэдэг ч нил , ягаан , улаан , ногоон , цэнхэр болон мөнгөлөг өнгө зохилж болдог. Засалтын хувьд дахин давтагдашгүй байлгах зорилготой боловч 3-н төрөл элбэг тохиолддог.
1. Хаашаа ч хамаагүй арзайсан хаус маягийн засалт
2. Pony Tail - Урт үсийг овойлж , сүүл хэлбэртэй засах
3. Ирокез панкаас үлдсэн үсний засалт бөгөөд толгойныхоо 2 талыг эсвэл аль нэг талыг нь хуссан байдаг.
0 comments