2016-02-06-нд Бямба гараг
18-н нас хүрэхэд хэдэн хоног дутуу байсан 8-н сарын сүүл үеийн нэгэн өдөр би гадуур хооллож байлаа. Тэгэхэд бид анх бид бие биенээ олж харж мэддэг болсон юм. Тэр миний нэрийг сонсоод "Гялалзах эрдэнэс" гэж Монголоор хэлэх гэж оролдох нь эгээ л дөнгөж хэлд орж буй хүүхэд шиг сэтгэл татам харагдаж билээ. Тэр ер хоолоо идэхгүй хүлээцтэй гэх чинь суусаар л байсан. Би инээдэмтэй санагдсан байх. Харин би гэж хүн яаж идэхийг яаруу тодоор түүнд харуулна биздээ. Цаг хугацааны явцад бидэнд ижил төстэй зүйл олон буйг анзаарсан юм. Ж: Архи , тамхи хэрэглэдэггүй , ногоон цай уух дуртай , дуу гэхээсээ аялгуулаг ая сонсох дуртай , энгийн даруу байдлыг эрхэмлэдэг г.м ...
Түүнийг Уул уурхайн компаний ерөнхий захирал гэхэд хэн ч бараг эргэлзэх биз ээ. Учир нь тэр дэндүү энгийн даруу биеэ авч явдаг юм.
Энэ явдалаас хойш 6,7-н жил өнгөрчээ.
Саяхан би түүнтэй дахиад таарсан юм. 13-р хороололын Номин хайпермаркет-д таарсан юм. Түүний сандрал илт мэдрэгдэнэ. Бид бие биедээ маш олон зүйл хэлмээр байвч хэлэх үгс эс олдоно. Учир нь тэр Тайвань , харин би Монгол...
Хэлний бэрхшээл буй ч харцаараа бүгдийг ойлголцоно.
Хүнсний зүйлээ ууттай нь бариад хөөр баясалтай алхах нь жаалхүү шиг байдлыг ахиад л санагдуулам...
Би энэ хорвоод ганцхан ээжээсээ сонсож байсан үгийг тэр л ганцхан сэтгэлээсээ ахиад надад хэлсэн юм. Түүний сэтгэл надад мэдрэгддэг.
Түүний нас аль хэдийн 60 гарчихсан 70-н нас руу дөхиж байгаа. Ингэж насалчихаад энх тунх байхаас гадна , дурлах чадвартай байна гэдэг маш сайн хэрэг биз дээ.
Би түүнийг мэддэг болсоноос хойш хөгшин эмээ , өвөө гэж байдаггүй гэж боддог болсон.
Би хэзээ ч түүнийг буруутгахгүй. Яагаад залуу хүнд дурлаж хайрлаж болохгүй гэж... Энэ бол хайр болохоос секс биш...
60, 70 хүрээд үхлийн тухай бодож байснаас хэн нэгэнд дурлаад сэтгэл дотроо цэцэг ургуулсан нь хамаагүй дээр биз дээ ...