Эмилигийн тэмдэглэлүүд 2015.09.20-нд Ням гараг
Миний дотор ертөнц , гадна ертөнц бол хоёр туйл мэт...
Хэзээ ч бие биенээ хүлээн зөвшөөрхөөргүй туйлс...
Миний дотор ертөнц галт уул шиг дэлбэрч байна
Одоогоор үүнийг зөвхөн би өөрөө л мэдэрч байна
Заримдаа галзуурах шахам , энэ их мэдрэмж , хүсэл сонирхолыг хэн надад заяасан юм бол?
Бурхан уу? аль эсвэл Чөтгөр үү?
Би тэдэнд талархах ёстой юу?
Заримдаа бурхан яг чөтгөр шиг
Харин , Заримдаа чөтгөр яг бурхан шиг
Дотоод ертөнц минь ,
Би юм бүгдэд бэлэн мэт гал шиг дүрэлзэн асаж байхад ...
Гадаад ертөнц минь түүнийгээ хорьж буй ус мэт...
Энэ үедээ ганцаараа байгаа минь аз байх эсвэл ...
Эс тэгвээс хэн нэгнийг гэмтээхийг хэн мэдэх билээ.
Эсвэл хэн нэгэн хэрэгтэй.
Би өөрөө өөрийгөө сүүлийн үед танихаа байлаа
Миний дуу хоолой ,
Миний зүүд ,
Миний харц ,
Миний бие ,
Миний гэх бүхэн минь миний эсрэг чиглэж байгаа ч юм шиг
Би яагаад өөрөө өөртэйгээ тэмцэлдээд байгаа юм бол
Би аль нь зөв аль нь буруу гэдгийг ялгахаа ч байлаа.
Жинхэнэ өөрийгөө олох гэж тэмцэлдэж байна....