Бидний үерхэл /НЭРГҮЙ ЗАХИДАЛ/
10:01 AM
... Тэр маань дур булаам , ямар ч эмэгтэйг өөртөө татаж чадах , хэнээс ч хараат бус , ухаалаг тийм л залуу...
Бид санаандгүй , албан хүчээр үерхсэн юм. Эхлээд тоглоом гэж бодсон ч жинхэнэ байсан. Би түүнтэй харьцахыг хүсдэггүй учир эхний жил гаран холбоогүй байлаа. Тэрэнд ч энэ байдал маань амар байсан байх. Тухайн үед тэр нэг эмэгтэйг хүлээж байсан юм.
Бүсгүй Герман улсад ажилладаг бөгөөд эмэгтэй хүнд байж болох хамаг сайхан бүхэн заяагдсан , бас л сэтгэл татам эмэгтэй... (Санамсаргүй байдлаар зургийг нь харчихсан)
...Өнгөрсөн жилийн хаврын тэр нэгэн өдөр утас дуугарна. Танихгүй дугаар , тасралтгүй 14-н удаа залгалаа. Утсаа автал... Тэр... надаас "Өдөр болгон өдрийн 14:00 цагт цахим хаяг руу нь өөрийнхөө ямарч хамаагүй зургийг илгээж байхыг хүссэн. Шаардсан гэхэд ч болох юм. Би "за" гэж хэлсэн ч хэр барагтай илгээдэггүй байлаа.
Нэг өдөр түүний зохион байгуулж буй хүлээн авалтанд очих ёстой болов. Тэнд очиход л би түүнийг хэр хатуу зарчим ч болохыг анзаарсан юм. Азаар би түүний ажилтан биш юм даа.
Тэр өдрөөс хойш бидний уулзах хоног өдрүүд улам ойртох болсон.
Заримдаа би гадуур явж байх даа бусад хосыг анзаардаг. Арай өмнөхөн тэд их утгагүй санагддаг байлаа. Харин одоо хараад байхад романтик ч юм шиг ,
халуухан ч юм шиг ,
халамжтай ч юм шиг ,
нялуун ч юм шиг ... Хааяа бүр тэднийг хэрхэн секс хийдэг бол гэж төсөөлдөг.
Харин бид бусад хос шиг биш...
Насан хүрсэн хүмүүсийн үерхэлийг үргэлж секс хийдэг , хийсэн байх ёстой мэт хүмүүс боддог ч тэр надаас хэзээ ч секс , үнсэлт , тэврэлт битгий хэл гарт минь ч олигтой хүрч үзээгүйгээс гадна олон зүйл ч хүсэж шаарддаггүй.
Тэр намайг зүгээр л харах гэж ирдэг. Зөвхөн хараад л бол оо.
Бид юу ч ярихгүй чимээгүйхэн , нам гүм
Юу ярихаа мэддэггүй байх
Надад яаж хүрэхээ мэддэггүй байх
Би яаж ойртохоо ч мэддэггүй байх
Тэгтэл аль хэдийн хоёр жил өнгөрчихжээ. Энэ хугацаанд гарын таван хуруунд багтах үгүйтэй миний өвдгийг дэрлэн хэвтсэн байх. Ганцхан удаа ард минь хэсэгхэн зогсонгоо үнэрийг минь үнэртэж байсан. Тэр орой бүр шахам гэрийн үүдэнд ирнэ эсвэл хаа байгаа газраас минь гэрлүү хүргэж өгнө.
Гэтэл саяхан түүний хүлээж байсан эмэгтэй ирэх хугацаанаасаа түрүүлээд Монголд ирчихсэн. Шалтгаан нь бидний тухай мэдсэн. Тэр хэлж орхижээ. Бид гурав ... уулзсан. Бүсгүй уйлсан. Мэдээж би түүнд таалагдаагүй.. Орой болсон. Би ганцаараа явахыг хүссэн. Харин тэр бүсгүйг дагаад гэрийнх нь зүг хамт явцгаав.
Би яагаад ч юм бэ явуулахыг хүсээгүй. Гэхдээ явуулсан. Түүний явсан зүгийг хараад л хоцорсон... Хэр удаан тэнд зогссоноо ч санахгүй байна
Би гэртээ ирсэн.
Сэтгэл нэг л тавгүй.
Тэгсэн ч би салах шийд гаргасан.
Би шийдсэн...
Маргааш өглөө болсон.
Тэр ирсэн.
Иргээд ирсэн.
Гэнэт намайг зөөлөн тэвэрсэн...
ТЭР ЯАГААД ИЙМ ХУРДАН ШИЙД ГАРГАЧИХАВ ДАА ...
0 comments