Пауло Коэльо: Вероника үхэхээр шийдсэн нь номыг бичсэн тэмдэглэлээс:
“Солиорох хэрэгтэй. Гэхдээ бусдын анхаарлыг татахгүйгээр солиорч сурах хэрэгтэй.
Бусдаас онцгой содон амьдарч чадахуйц зоригтой бай.”
Агуулга: Хорин дөрвөн настай Вероникад залуу нас, гоо үзэсгэлэн, найз нөхөд, хайртай дотно гэр бүл, сэтгэлд нийцэх ажил төрөл гээд бүх юм бий мэт. Гэвч түүний амьдралд ямар нэг зүйл үгүйлэгдээд байлаа. Тиймдээ ч арваннэгдүгээр сарын нэг жихүүн өглөө бүсгүй өглөөний нарыг ахин хэзээ ч харахгүй гэсэн бодлоор нойрны эм атга дүүрэн уучихжээ. Ахин сэрэхдээ тэр сэтгэцийн эмнэлгийн орон дээр сэрнэ. Түүнд эмч нар амьд явах тун цөөн өдөр үлдсэнийг хэлнэ. Коэльогийн өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн, "Вероника үхэхээр шийдсэн нь" хэмээх энэ романд галзуурал, сонирхлын жинхэнэ мөн чанарыг эрэн бэдэрч, нийгмийн хэв журамд өөрийгөө нийцүүлсэн энгийн нэгэн байхгүйн төлөөх хувь хүмүүсийн хүсэл тэмүүллийг тодотгон тунхагласан юм. Энэ бол эрх чөлөө, туйлдал, шантралын зааг дээр ирсэн залуу бүсгүйн тод томруун, хурц түүх бөгөөд амьдралын өдөр бүр бүхнийг шинээр эхлэх гайхамшигт боломж гэдгийг уран яруу, сэтгэлд хүртэл зурсан гайхалтай бүтээл юм...
Нэг хүгийг санагдуулам...