Тэр намайг үргэлж хүсдэг
Шуналтай охин
Тэр надад хааяахан худлаа хэлдэг
Худалч охин
Өөрийн дэргэд зөвхөн намайг байлгахыг хүсдэг
Хувиа хичээгч охин
Аминчхан энэ хүслээсээ болж худлаа ярин , бусдаас намайг холдуулах гэж оролддог
Зөрүүд охин
Зүүдэнд минь хүртэл хүсэмжлэн ирдэг
Аймшгийн охин
Гэх дээ тэр надад таалагддаг
Түүнээс өөрийгөө олж хардаг болохоор тэр биз
Энэ ховсын байдалд дуртай би өөрөө дэндүү
Зальжин охин
Гэх дээ тэр нууц юу болох талаар мэддэг
Мэдрэмж минь надад хэлдэг
Тэр надад хэлэх гэж хичээдэг
Бас эмээдэг
Өөрөөс нь бүр мөсөн холдох бий гэж тэр
Гэх дээ би холдохгүй , ойртох ч үгүй
Зүгээр л сэтгэлийн чинь хаа нэгтэй орших болно
Үүнд чи итгэж болно
Нууцыг чинь чамаас сонсох тэр мөчид
Надад хэцүү байх болно
Шаналалтай байх болно
Өнгөрсөн зүйлийн араас юу ч хийж чадахгүй болохоор тэр
Өөр бусад нь бүр ч чадахгүй
Зүгээр л чамайг ойлгохыг хичээхээс өөр юу ч хийж чадахгүй гэж бодоход л
Дургүй хүрч байна
Бас уур хүрч байна
Яг ийм үед хүн гэдэг дэндүү сул дорой гэдгийг мэдрэх юм
Нууц зүйлийг нууцаар нь үлдээе...
~~~~~~~~~~ ЭМИЛИ ~~~~~~~~~~