Зурах хүслийг минь төрүүлсэн
Зуурдхан ч гэсэн зугаатай үе минь
Зуун жил дээ дахиад яг ийм нь тохиохгүй
Зэрвэс үзэгдээд өнгөрөх бүсгүй
Зүгээргүй их шунал тачаалалтай
Зузаан боть ном шиг олон зүйлсийг надаас хүссэн учраас
Зугтаамаар санагдах үе байсан ч
Зугуухан холдох нь миний зөв байсан мэт ...
Би өөрөө хоосон чанартай
Будан манан мэт үгүй болон
Бурхан мэт нэг л өдөр одсон
Тэр үед чамд зөвхөн үнэтэй дурсамж болон үлдэнэ би ...
/Эмили/
Эмэгтэй хүнийг хайрлаж сурмаар...