Сүүлчийн өдрийн тэмдэглэл

6:30 AM

Би хүүхэд байхаасаа л өдрийн тэмдэглэл хөтлөж ирсэн. Над шиг хэн нэгэнтэй хэр барагтай олон юм ярьдаггүй хүнд энэ бол үнэ цэнэтэй зүйлд маань тооцогдоно. Нэг талаар дотоод ертөнцөө уудлаад , эргээд уншихад өөрийгөө хэрхэн өөрчлөгдөх боломжтой , цаашид яах ёстой эсвэл хэрхэн өөрчлөлт явагдсанаа анзаарах талаасаа жаргалтай мэт боловч бас нэг төрлийн шаналал зүрхний гүнд байж л байна. Өөрөөсөө өөр хэнд ч харуулахгүй гэх харам сэтгэл өдөр бүр дотор хүнийг минь түгшээнэ. Өнөө өдрийн бодол шөнийн зүүд гэдэг шиг нээрээ л өдөр нь цүнхэлж , шөнө нь өвөртөлж унтана...
Энэ байдал заримдаа хэн нэгний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг бололтой. Нэг л өдөр би үүнийг мэдсэн. Улайн цайм хөөрхийлөлтэй цүнхийг минь хүнчиндээнд , өдрийн тэмдэглэлийг минь олоод уншчихсан хүнийг олж харах , мэдэх , мэдрэх тэр мэдрэмж...
А-яа-яа-яа тэр агшин...
Ахиад цааш үргэлжлэх хэсэг хугацааны сэтгэл зүйн байдал ямар аймшигтай гээч...
Надаас юу хүсээ вэ? , Дотор хүн минь ямар их хүнд нөхцөлд ордгийг мэддэг ч болоосой.
Чи бол яахав дээ , уух үедээ ууж , наргих үедээ наргина. Аа бас болоогүй янжуур баагуулж тайтгарчихна. Харин би...!!! Тэгж чадах хүн мөн билүү?
Өдий хүртэл яаж намайг бүгдийг тэвчиж , тэсэж ирсэн гэж бодоо вэ? Эсвэл миний тэвчээрийн хязгаар хаана , хэрхэн , яаж тэсрэх мөчийг харахыг хүсээ юу?
Ингээд бодоход би их хатуужилтай ч юм шиг ээ. Хэр баргийн хүнээс  ийм их тэсвэр , уужуу сэтгэл гарах болов уу даа.
Миний төсөөллийн орон зайгаар сайхан аялаад ирсэн үү?
Байж боломгүй солиотой , гаж аялал байв уу?
Одоо чиний сонирхол их хөтлөгдөж байгаа биз?
Харин чи надад хараал идсэн ... санагдаж байна. Гэхдээ зүгээр ээ.
Урьд шөнө би бүх тэмдэглэлийн дэвтэрүүдээ шатаалаа. Одоо миний тархи оюунд хэн ч , юу ч алга...
Өнөөдөрөөс би өнгөрсөнг санагалзах бус ирээдүй өөд урагшаа харж тэмүүлж алхана...

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images