2016.07.04-нд
Вера Ван
Уран гулгагчаас алдар хүндтэй дизайнер хүртэл...
Хувцас загварын ертөнцин хатан хаадын нэгт зүй ёсоор багтах хүн бол Вера Ван.
23-хан насандаа "Vogue" сэтгүүлд редактороор ажилд орсон нь хамгийн анхны залуу ажилтан болсон юм. Амьдралынхаа 17-н жилийг энд өнгөрөөсөн нь дизайнер болох сэдлийг нь өгчээ.
1989-н онд буюу 40-н насандаа өөрийнхөө удаан дотно найзын харьцаатай байсан Артур Бэкер гэх залуутай гэрэлсэн юм. Ингэж оройтож гэрлэх болсон нь ажлын төлөө бүхнээ умартан зүтгэдэг араншин нь нөлөөлсөн гэж ойр дотныхон нь дүгнэдэг аж.
Би үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн бүхэн залуу сайхан насандаа хэн нэгэнд дурлаад гэр бүл болон үр хүүхэд төрүүлэх албагүй ээ гэдгийг хэлэх гэсэн юм. Хайр заавал 18-н насанд бус 28,38,48,58..н нас гээд хэзээд ч тохиолдож болох агуа зүйл...
Зарим хүний амьдралын замнал зүгээр л арай өөр...