Кама судар хэмээх гайхамшигтай ном зохиогдсон түүхээс товч өгүүлэн тайлбар хийх нь...

12:31 AM



          Юуны өмнө ганц хоёр үгсийн утгыг тайлбарлах нь оновчтой болов уу гэж бодлоо.
Яагаад секс хийдэг вэ? гэж асуулт асуухад ихэнх хүмүүс оновчтой хариулт хэлж чаддаггүй. Нэг хэсэг нь ичингүүрч , өөр хэсэг нь нүүрээ буруулан зугтах эсвэл зарим нэг нь "Хоёр мах үрэлцэхийг хэлнэ" гэж хэлэх жишээтэй.
 
 
 

    Яагаад вэ?
Секс гэж юуг хэлээд байгаа учрыг төдийлөн мэдэхгүй , ярих ёсгүй зүгээр л үйлдэхэд болох асуудал гэж боддогтой нь холбоотой эсвэл өөр зүйл нөлөөлдөг байх.
Гэвч "Секс гэдэг бол Монгол үг биш. Үгчилэн буулгавал 'хүйс'
Утгачилан хэлбэл эр эм хүний бэлгийн харьцааг илэрхийлсэн үг.
Энэ үг өнөөгийн ойлголтоор завхай шалиг самуун бузар муу талаас нь өрөөсгөл хандах зүйл биш гэж бодном.
Секс бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох хайр дурлалын хамгийн дээд илрэл гэдгийг мөг бие сэтгэлээрэй үүнийг мэдэрч байгаа гэдгийг ойлгох хамгийн чухал байх.
Хайр дурлал гэх ухагдахууныг эртний энэтхэгийн мэргэдийн сургаалд  "Сэтгэлийн хүсэл нөхөрлөлийг , биеийн дур хүслийг , ухааны итгэлийг төрүүлнэ. Энэ гурван хүслийн нийлбэрээс хайр дурлал үүснэ", гэж тодорхойлсон байдаг юм билээ.
Хүн төрлөхтний соёл иргэншлийн төвийн нэг нь эртний их соёлт Энэтхэг орон юм. Тэд ганга мөрний өргөн уудам хөндийд өөрсдийн гэсэн түүх , соёл , урлаг угсаатны зүйгээрээ маш их гайхамшгийг бүтээсэн ард түмэн билээ.

     За ингээд Кама судар ном хэрхэн зохиогдох болсон тухай түүхийг ерөнхийд нь өгүүлье.


"...Энэтхэг (Кашмир) орныг их хаан Хачид Бхоож-н хаанчилж байсан. 16-р зууны үед их хааны олон сайд түшмэдүүдийн дотроос эрдэм ухаанаараа тэргүүн мэргэн , ялангуяа эр эмийн энгэр зөрүүлэх ёсны талаар ихэд мэргэшсэн бөгөөд тэр талаараа хэнийг ч өөрийнхөа өмнө оруулахааргүй нэгэн аж. Тэрээр дур сэтгэлээрээ , махан биеэрээ насан туршдаа энгэр зөрүүлэх ёсны туршилт дадлагыг өөрийн биеэр үйлдэж ихээхэн туршлага хуримлуулсан бодьсодва Коокаа бандид гэгч мэргэн хүн байжээ. Нэг өдөр их хаан түүнийг дуудаж нутгийн ард олноос төрд төлөх албан татвар гувчуур хураалгах зарилаг буулгаж хөдөө орон нутагт томилон явуулжээ. Коокаа албан гувчуур хурааж явах зуур өөрийн дур сонирхолтой ажлаа орхисонгүй. Нутгийн өнгө зүс гойд гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй цэнгэн жаргаж , гурван сар гаруй найр наадам , зугаа цэнгэл хөөцөлдөж явах даа албан татварт татсан татвараа юу ч үгүй үрэн таран хийж байх үйлдлийг нь хаан дуулж түүнд маш ихээр хилэгнэж , үг дуугүй баривчлан гянданд хорихыг тушаасан гэдэг.
Гэтэл нэгэн өдөр хааны ордонд урьд өмнө нь хэн ч үл мэдэх , зүс танихгүй үзэсгэлэнт гоо сайхан бүжигч бүсгүй ирж бүжиглэж үзүүлжээ. Тэр бүсгүй уян налархай бүжиглэх зуураа хамаг хувцсаа нэг нэгээр нь тайлж  эцэст нь эхээс төрсөн махан биеэрээ үлдэж гэнэ. Түүнийг сонирхон харж байсан хаан болон сайд түшмэд нар ихэд гайхан биширч байсан боловч гэнэт хаан уурлан
-Муу эм чи , хаан дээдсийнхээ өргөө ордонд , төрийн ихэс дээдсийнхээ нүүрэн дээр ичгүүр сонжуургүй шалдан нүцгэн байх даа зовохгүй байна уу? гэхэд бүсгүй
- Их хаантан минь , миний буруу юм хийснийг өршөөгөөрэй. Гэхдээ танай энд чинь эр хүн үзэгдэхгүйн учир юу билээ? гэж ёгтлон хэлжээ.
Хаан үүнийг сонсоод ихэд гайхаж , үл ойлгосноо мэдээд сайд түшмэд нараасаа тусламж гуйн тэдэн рүү харваас тэдний дотроос нэгэн түшмэд
- Үүний нарийн учрыг Коокаа бандид л тайлж чадна. Өөр хэн ч чадахгүй учир гяндангаас нь энд авчирвал яасан юм бэ? гэж хаанд зөвлөв.
Коокааг гяндангаас үтэр түргэн авчирч нөгөө ёгт үгийг асуужээ.
Коокаа юу ч дуугаралгүй нөгөө бүсгүйг тусгай тавцан дээр аваачин хэвтүүлээд түүний биеийн арьсан дээгүүр хэдэнтэй гараараа илэх төдийд бүсгүй номхорон тайвширч унтаад өгч гэнэ. Их хаан маш их гайхан бишэрч учрыг асууваас тэрбээр ийнхүү хариулжээ. 'Ямарваа бүсгүй хүнд хэд хэдэн цэг бие махбодид нь байдаг...'
Хаан Коокаа бандидын энгэр зөрүүлэх ёсны мэдлэг ухааныг ихээр үнэлэж гяндагаас нь суллаж , энэхүү мэдлэг чадвараа хөгжүүлэн олон түмэнд тус болох юм бүтээхийг зарлиг болгосон гэдэг... " түүхтэй.

Жагар орны мэргэдийн зохион тууривсан хүний заавал ч үгүй мэдвэл зохилтой судрын аймгийн ухааны 18 орон хэмээн нэр заасны нэг нь энэхүү 'Кама судар' ажээ.

Би ер нь хүний сэтгэл зүйтэй холбоотой зүйлс болон эротик урлаг бага сага хувьдаа судлах дуртай юм.
Секс судлал бол хүний бие судлал , сэтгэл судлал , анагаах ухаан зэрэг өдий төдий асуудлыг хүйстэй холбон судалдаг шинжлэх ухааны цорын ганц салбар мөнөөс мөн. Үүнтэй олон орны судлаач мэргэд ч санал нийлдэг шүү.
Тэгээд энэ төрлийн ганц хоёр ном уншиж өчүүхэн мэдлэгийн хэсгээсээ хуваалцаж байгаа юм.
Мэргэжлийн хүний хажууд бол мэдээж ичмээр дамшиг ч юм шиг санагдах үе байх юм аа. ^_^


You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images