Хамгийн алсын хараатай амраг Моника Левински
12:14 AMЕрөнхийлөгчтэй тогтоосон түр зуурын амрагийн явдал , дараа нь болсон шүүх хурлын ачаар Моника Левински үлдсэн амьдралынхаа туршид сэтгэл зовох юмгүй амьдрах боломжтой болжээ.
Ерөнхийлөгчдийн амрагуудаас хамгийн амжилттай яваа нь мэдээж Моника. Тэр АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтонтой ердөө хэдхэн сар холбоотой байсан ч үхэн үхтэлээ дутагдах зүйлгүй амьдрах боломжтой болж үлдсэн. Дэлхийг донсолгосон амрагийн явдлуудаас хамгийн цуутай нь Билл ба Моника нар. Тэд Клинтоны сонгуульт ажлын үеэр нь танилцсан. 1995 онд Моника цагаан ордонд дадлага хийж байснаас гадна 17-н настай , насанд хүрээгүй байсан юм. Энэ үед тэр өөрийн шууд үүрэгт заагдаагүй Дугуй заалнаас байнга гарч явдгийг зарим ажилчид ажиглажээ. Энэ нь олонд илэрсэн бөгөөд ерөнхийлөгчийн янаг амрагийн явдал маш дэлгэрэнгүй мэдээлэгдсэний дараа Моника үйл явдал бүхнээ маш нарийн хөтөлж байсан нь илэрсэн юм. Ялангуяа Клинтонтой хурцал үйлдэх үедээ өмссөн даашинзаа хадгалж байсан явдал олон нийтийг догдлуулав. Ерөнхийлөгч ил явдлаас болж хугацаанаасаа өмнө огцрох бүр эрх чөлөөгөө хасуулах шахсан. Учир нь Клинтон шүүх хурлын танхимд "Би хэзээ ч энэ эмэгтэйтэй секс хийж байгаагүй. Америкчуудаа би ажлаа хиймээр байна!!!" гэж хэлсэн юм. (Үүнийг ТВ-ээр шууд мэдээллэж байлаа.) Харин Моника өөрийн цэнхэр даашинзаараа үүнийг няцааж чадсан.
Моникагийн хувьд энэ байдал дэлхий нийтэд нэрд гарах алхам нь болсон. Энэ тухай ном бичсэн нь дороо бестселлер болж чадсан. Тэрээр өөрийн номыг хэвлэсэн улс болгонд очсоор , бараг дэлхийг тойрсон байх.
Мөн "Моника хар ба цагаан" баримтат кино гаргаж , олон сая долларын шагнал авч байсан билээ.
0 comments