Нэгэн өдөр гадуур явж байхад минь нэгэн танил маань дөхөж ирээд инээмсэглэн мэндчилэнгээ нэгэн зүйлийн талаар ярина.
"...Би дунд ангиадаа 84-р сургууль руу шилжиж хэсэг сурч байсан юм. Тэр үед чамтай адилхан нэртэй үсээ хоёр боосон , претик зүүдэг , өмдөн дээр богино юбка эсвэл шорт мөн өнгө өнгийн урт оймс , гидер , чимэг зүүлт гээд сонин этгээд охиныг сайн санадаг юм. Бусдаас содон байсан учир нэрийг нь ч сайн тогтоочихсон.
Тэр охин чамайг гэдэгт итгэлтэй байна. Нилээн хэдэн сарын өмнө бол эргэлзэж байсан л даа. Учир нь би өнөөдөр тэс өөр Маргад -Эрдэнийг харж байгаад байгаа юм. Би чамайг хэзээ ч ийм байдлаар төсөөлж байсангүй..." гэж ярина.
Өөрийн мэдэлгүй сандарсан би "Чи өөр хүнтэй андуурах шиг. Адил нэртэй хүмүүсийг алийг тэр гэхэв. Дахиж энэ талаар яриад яахав дээ" гэж хэлээд яриаг өөр зүйлд хандуулж билээ.
Гэтэл хэд хоног түүний хэлсэн үг бүхэн миний толгойд эргэлдсэн хэвээр л байлаа.
Би ямар байснаа мартаж орхиж. Харин тэр хүн бүр тод сануулж орхилоо.
Хүүхэд насны гэнэн сэтгэхүйд тулгуурласан хэсэгхэн зуурын хэв маяг гэх үү эсвэл зөвхөн өөрийнхөө бяцхан ертөнцөд хэт томдох асар их хүслийг илэрхийлэхийг хүссэн үгүй бол өөр бодол санааг нуухын тулд амьдардаг мэт санагдана.
Одоо бодоход ичмээр ч юм шиг бас сэтгэл дүүрэн баясмаар ч юм шиг.
"Тэр жаахан охиноос яаж тийм хүлээцтэй , том зориг гарсан юм бол доо" гэж бодож сууна. Учир нь тэр үед бусад хүмүүст сайнаас илүү саар талаасаа дүгнэгддэг байсан юм. Өнгөц харвал тэр хүмүүсийн зөв...
Тэр этгээд загварын цаана өнөөдөрийн би гэх тодотголтой хүн
Өнөөдөрийн би гэх хүний дотор тэр этгээд хэв маяг нуугдаж байсан , байгаа ч байж магад ...
Амьдралд олон салаа замууд тулгардаг. Харин би нэг л замаар алхсаар ... Эсвэл нэг ч алхам хийлгүй согсоод ч байх шиг... Энд өөр хэн ч байхгүй байгааг л харж байна.
Энэ эцэс төгсгөлгүй шулуун замын хаа нэгтээ гэрэл асна гэх сохор итгэлдээ хөтлөгдөн алхана.
Заримдаа бүх л насаа ганц дэнлүүний гэрэл харахад зориулах нь дэндүү хайран мэт ...
Хааяа тэр зоригт өсвөр насны охиныг сэм шүүмжлэнэ. Тэгсэн бол өнөөдөр энэ хүн байх байсан болов уу?
Хүмүүс бид "Тэр үед тэгсэн бол?" гэж боддог. Гэх дээ ингэж бодох сайхан биш гэж үү?
АМЬДРАЛ БОЛ ТААВАР
ХҮМҮҮС БИД ТААВАР ТААЖ Л БАЙЯ
Хорвоогийн мөнх бусыг үзэх үед Бурхан , Чөтгөр хоёр хүмүүсийг "Яаж амьдарч байснаа тайлагнан бич." гэхэд
Зарим хүмүүс хичнээн боть ном бичих бол?
Харин би хэдэн хуудастай ямар үлгэр зохиохоо бодон суух биз.
Гэх дээ бүү санаа зов. Ямар ч үед би энэ хүнийг үнэлэх үнэлэмж улам өсдөг болохоос буурахгүй гэдгийг хамгийн сайн мэддэг юм.
Ирээдүйд Хэн , Хэзээ , Хэрхэн , Яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй ...
Эмили