Би Далигаас илүү Галад хайртай

12:59 PM


2015.11.21-нд

Дали хэвлэлд цөөнгүй нийтлэл бичдэг байсан нэгэн. Францын яруу найрагч Андре Бретон "Сальвадор Дали бол жинхэнэ сюрреалист уран бүтээлч" гэж тодорхойлолж байсан. Далигийн гэрэл зураг сонирхдог байсан нь түүнийг бодит байдал , нямбай бичлэгийг баримталдаг өвөрмөц арга барилтай дүрсэлдэг болгосон юм. Түүний анхны уран бүтээлүүдээс кубизм , футуризм зэрэг урсгалын нөлөө тод ажиглагддаг ч үзэл бодол нь бүрэлдэн тогтоход Францын зураач Жоржио де Ширикогийн уран бүтээлүүд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Мөн түүний гүн ухаан , онол нь Фрейдийн (Австрийн сэтгэл зүйч) психологийн онолд тулгуурлаж байсан учир 1937 онд Лондонг зорьж түүний олон хөргийг бүтээж байсан.
Надад Далигийн зөрүүд зан хийгээд бусадтай зөрчилддөг үзэл бодол нь ихэд таалагддаг.
Мөн уран зургаас гадна баримал , театрын засал чимэглэл , өгүүлэл бичих , кино найруулагч хийдэг байсан нь миний сэтгэлийг татдаг.
Дали уран бүтээлийн ориглосон эрч хүчтэй байх үедээ Лорка гэх залуутай гомосексийн харилцаатай байсан.
Лайра Лоренцийн "Хайрлахаар чөлөөтэй төрөгсөд" гэх номонд 10-н ижил хүйстэн хосын хайр дурлалын намтар шинжлэх ухааны зарчмаар бичигдсэн гэхэд хэлсдэхгүй. Онцгой сэтгэл татам хосын тоонд яах аргагүй
Сальвадор Дали - Фередико Гария Лорка
Жанни Версачи - Антонио Д`Амико
Элтол Жон - Дэвид Ферниш
Элеонор Рузвельт - Лорена Хиккок нар багтана. (Миний санаж буйгаар шүү дээ)
Гэхдээ л Гала Далигийн насан туршийн үнэн ч хань нь байж чадсан юм шүү.
Ийм болохоор л би Галад Далигаас илүү хайртай.
Далигийн бүтээлүүдийн ихэнх эмэгтэй хүний дүрсэлэл нь Галагийн хөрөг байдагт гайхах зйүлгүй биз ээ.
1982 онд эхнэр Гала нас барсан нь түүнд том цохилт болсон. Түүнийг өөд болсны дараа тэрээр амиа хорлохыг оролдож энэ үеэс Кубель хэмээх цайзад ганцаараа амьдрах болсон.
1983 онд сүүлчийн зургаа зурж ,  1989 онд Кубель цайздаа эцсийн амьсгалаа хураасан билээ.





Намайг ойлгож хайрлах насан туршийн үнэнч Гала шиг ханийн төлөө би юугаа ч зориулахад бэлэн байна ...
Чи хүсэж байна уу???

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images