ЗӨВХӨН ГОЦ УХААНТАЙ ХҮНД БАЙДАГ 7 МУУ ЗУРШИЛ
Жич: Ухаантай юм шиг харагдах гээд битгий дагаж хийгээрэй. Эдгээрийг хийлээ гээд ухаантай болохгүй, ухаантай хүн эдгээрийг өөрийн мэдэлгүй хийдэг гэдэг талаас нь бичжээ. Ухаарч уншаарай! Гоц ухаан гэдэг нь үнэндээ тэнэг байхыг ч хэлээд байгаа юм шиг.
ЭНЭ БҮГД ТААРЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ. ЮУ Ч БОДОХГҮЙ АМЬДРАХ...
(Independent сайт-н мэдээлэл)
1. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа хүний тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, ой тогтоолтыг үгүй болгож байдаг аюултай ч бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс энгийн хүмүүсээс илүү амархан уйддаг, шинэ зүйл эрэлхийлдэг болохыг судлаачид тогтоожээ. Судалгаанд оролцогчдыг дүгнэн үзэхэд согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нээлттэй хүмүүс байсан аж.
2. Хуучинсаг зан
Нэгэн хэвийн, хуучинсаг үзэлтэй хүмүүс энгийн хүмүүсээс илүү ухаалаг байдаг аж. Учир нь тэд тодорхой үзэлгүй хүмүүсээс илүү тогтсон үзэл баримтлалтай, хүмүүсийн шүүмжийг төдийлөн тоодоггүй буурь суурьтай хүмүүс байдаг байна.
3. Ганцаардмал
Найз нөхөд, хамт олны дунд ч ганцаардал мэдэрдэг хүмүүс амьдралын утга учрыг байнга эрэлхийлж явдаг тул илүү ухаалаг болдог гэдгийг Их Британийн судлаачид тогтоожээ.
4. Оройтож унтах
Тэд эрт унтах нь эрүүл мэнд, идэвх зүтгэлд хэрэгтэй гэдгийг мэддэг ч орондоо орох үед олон зүйл бодогдож, төсөөлөн сэтгэх чадвар нь ажиллаж эхэлдгээс эрт унтаж чаддаггүй аж.
5. Залхуу
Билл Гейтс хүртэл “Би залхуу хүнийг л ажилд авдаг. Учир нь тэд ямар нэг зүйлийг хийх илүү дөт замыг ямагт олж чаддаг.” гэж хэлсэн шүү дээ. Залхуу хүмүүс ямар нэг зүйлийг бодох, удаан төлөвлөх дуртай учир илүү гүн бодолтой гэсэн гаргалгаас судалгааны баг дэвшүүлжээ.
6. Байнга сэтгэл гутрах
Судалгаагаар хүүхэд насандаа хүнд бэрх зовлон туулсан хүмүүс ирээдүйд алдартай, их хөрөнгөтэй болох нь их байдаг аж. Тэдэнд тулгарсан бэрхшээлийг нь даван туулахад туслах хүн байдаггүй тул өөрөө сэтгэх шаардлагатай болдог байна.
7. Бэлгийн харилцаанд орохгүй байх
Ухаалаг хүмүүс бэлгийн харилцаанд орох гэж төдийлөн яардаггүй, биеэ барьдаг байна. Тэд хайр дурлал, үерхлийн асуудалд маш буурь суурьтай ханддаг нь судалгааны явцад ажиглагджээ.