2015.07.15-ны шөнө
Машинд суугаад удаагүй байхад усан бороо цонхны шил тогших нь чихнээ сонсогдоно. Цонхоо жоохон онгойлгоход бороон дуслууд сувд шиг хүзүүг минь чимэх гэж урсана. Энэ үдэш цаанаа л чийглэг таатай байдал намайг ховсдох шиг...
Нэг мэдэхэд л гэрийнхээ үүдэнд ирчихсэн байсан ч орохыг урьтал болголгүй хэсэг норон зогслоо. Зүүж байсан харааны шилээ автал юмсыг тод харж байлаа. Тэнгэрээс газар луу яаран шингэх бороон дуслуудыг мэдрэхэд нэвсгэр цамц минь саад болж байлаа. Эргэн тойронд хэн ч алга.
Зөвхөн бороо бид хоёр ...
Магад цонхоор хэн нэгэн сэм ажиж буйг хэн мэдэх ажаам.
Том нэвсгэр цамцаа бушуухан тайллаа. Энэ үед сул унжих нимгэн даашинз минь хүртэл тээртэй санагдаж байсныг нуух юун. Болдог бол дотуур хувцсаа ч тайлж хаяад , бороонд норж уусан шингэхийг хүссэн. Байгалийн энэ л үзэгдэлтэй холбогдож уусан шингэмээр байсан.
Би өөрөө байгалийн нууцхан цэцэрлэг. Харин бороо миний бүхий л хэсгийг усалж , би түүгээр нь ундаалж байлаа.
Бүх бие минь нов нойтон. Уруул минь хүртэл ...
Ийм агшинд хурууныхаа өндөгөөр өөрийгөө мэдрэх ямар гоё гээч ...
Бас хэн нэг хүн тархинд минь бодогдох шиг...
2015.07.16-нд Пүрэв гараг
Би өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгаа билээ.
Мэдсээр байж ...
Арай илүү хөгжингүй нийгэмд амьдарч байсан бол "Төмөр хүн"-ийг шууд худалдан авах байсан байх.
Гэхдээ би боолтой болмоор байна.
Хүссэн цагт минь бэлэн байж , дуртай дургүйгээ ярьдаггүй боолтой байхыг хүсэх юм.
Тэр боол
Би эзэгтэй ...
Үүнийг мөнхийн дарангуйлан захирах хүсэлтэй Эмили бичиж буй.
Миний дотор хэдэн Эмили тэмцэлдэн оршино вэ?
Заримдаа өөрөө өөрийгөө гайхах юм.