2015.11.02-нд
Би яагаад өдий хүртлээ ганц шийдвэр гаргаж чадахгүй байгаагаа ойлгохгүй юм. Энэ гэхдээ тийм амархан шийдэх асуудал биш юм. Яагаад гэвэл энэ миний ирээдүй... Би ямар ч шийд гаргасан хэн нэгнийг гомдоочих гээд байх юм. Би ер нь гэрээсээ гарах хэрэггүй байсан байх.
Хэнд ч харагдах хэрэггүй байсан байх.
Хэн нэгэнд итгэл найдвар төрүүлэх хэрэггүй байсан байх.
Би зүгээр л чимээгүйхэн , нуугдмал амьдралаа хэвээр байлгах хэрэгтэй байсан байх.
Тэгвэл хэнийг ч би эмзэглүүлэхгүй байсан байх.
Гэхдээ би амьдралаа бодох хэрэгтэй. Би өөрөө өөрийгөө хаана ч аваад явах чадвартай байх хэрэгтэй. Би хүчтэй байх хэрэгтэй. Хайр дурлал намайг сул дорой болгох бий гэж айдаг. Би буруу бодсон байх...
Би хэн нэгнийг гомдоочих бий гэж их айх юм. Хэн нэгний сэтгэлийг өвдгөхгүй юмсан гэж их хичээх юм. Гэвч санасан шиг амар зүйл биш бололтой.
Миний эцсийн шийдвэр гаргах цаг мөч ойрсоор ... Гэтэл би бодсоор , бас дахин бодсоор...
Надад эрэгтэй , эмэгтэй хүн аль аль нь таалагддаг. Би зөвхөн ганцхан хүн сонгоно.
Эмэгтэй хүн.....
Эрэгтэй хүн.....
Дахиж би эргэж буцахгүйгээр хийх сонголт минь ойртож байна. Би маш олон зүйл хэлэхийг хүсэж байна. Маш олон зүйлийн талаар бичихийг хүсэж байна. Бас маш олон зүйлийн талаар хэн нэгэнтэй зөвлөлдөхийг хүсэж байна. Гэтэл би зөвхөн өөрөө өөртэйгээ л ярилцсаар л.........
Миний дотор ямар байгааг хэн ойлгох билээ дээ... Миний дотор ямар байгааг хэн ч тааварлахгүй. Энэ бол хэзээ ч таахын аргагүй ..... Би юу гэж үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахаа мэдэхгүй байна.........
...............................................................................................................................................
.....................................................................................................................................
.............................................................................................................................
...................................................................................................................
.........................................................................................................
............................................................................................