Алуурчин охин
11:21 AMЗаримдаа би боддог.
Хорих лагер байсан ч болоосой гэж...
Хорих лагерын харгалзагч нь би өөрөө ...
Хүссэнээрээ тамлан зовоож , тэсгэл алдуулах тэр мөчид би тамшаалан мишээж тайтгаран зогсоно...
Хүссэн хүнийг минь туслахууд минь авчирна...
Урт гэгч нь хонгилоор явахад хамгийн захад нэгэн онгорхой хаалга үзэгдэнэ. Тэр миний орох өрөө... Бүүдгэр гэрэлтэй өрөөнд ортол нэгэн хүн цааш харан сууна. Дөнгөж саяхан уснаас гарсан цэвэрхэн нүцгэн... Сандалд чанга гэгч нь хүлүүлчихсэн өөрт нь юу тохиолдохыг үл мэдэх нэгэн байна...Тийм ээ би цэвэрхэн зүйлд дуртай шүү. Туслахууд маань үүнийг сайн мэднэ.
Ингээд түүний урд зогсон мэндчилэн жуумалзав. Тэр арай өөр хэрцгий хүн төсөөлж , хүлээж байсан бололтой. Гэхдээ төсөөллөөс нь би хол илүү аймар гэдгийг одоохондоо тэр тааварлахгүй.
Түүнд өөрийн хайртай хэрэглэдэг зэвсэгнүүдээ сонирхуулав. Тэр хүйтэн мэс хараад айж байгаа нь нүднээс нь илт ...
Би: Тайвшир хонгор минь, мэдээж шууд зэвсэг хэрэглэхгүй ээ гэж амгалан , зөөлөн дуугаар чихэнд нь шивнэж , түүний өвөр дээр зөөлөн суулаа.
Гэтэл тэр өршөөл хүсэж, юуг буруу хийснээ ухаарах гэж сандрахын зэрэгцээ эсэргүүцэл үзүүлнэ. Түүний сандрал надад таалагдаж байна аа. Би үсээ илбэчихээд , хүзүүндээ зүүн гарын хуруунуудаа гүйлгэнэ. Харин баруун гар түүний цээжинд... Миний цэв хүйтэн гар , түүний биеийн халуун эрс тэс хоёр туйлыг санагдуулам... Энэ үед миний зүрх сэрж эхлэнэ. Түүнд би дахиад сануулна.
-Хэрэв чи үгэнд минь сайн орж томоотой , чимээгүй байж чадвал би чамайг бага өвтгөнө. Тэр толгой дохив... Би нүдийг нь алчуураар боолоо. Түүний өвдөг чичрэнэ. Дахиад л өршөөл хүслээ.
Би: Чшшшш , чимээгүй. Юунаас ч бүү ай. Зүгээр л үгэнд минь ор... гээд урууланд нь хүрлээ. Түүний уруул чийглэг , зөөлөн...
Түүнд хүрэх байдал минь улам лавшрана... Энэ нь миний юм бүгдийг сонжин сонирхдог зантай минь холбоотой байх. Гол нь түүний тэсгэл алдахыг харахыг хүсэж байгаа юм. Тэгээд түүнийг үгэнд минь хэр томоотой орохоос хамаарч шийтгэх үү? , шагнах уу? гэдгээ шийддэг юм. Энэ л миний хүсэл... Юунд ч хүрч чадахгүй тачаалал надад жаргал байдаг бол түүнд шаналал , тарчлаан зовоолтын дээд цэг байлаа...
Түүний байж ядах сэтгэл хөөрөл хүлээснээсээ тайлагдахыг хүссэн шунаг хүсэл эгээ л эрх чөлөөний төлөө эзнээ эсэргүүцэн тэмцэж буй боол мэт...
Тэр хүслээ хянаж чадсангүй.
Тэр миний хэлсэн шиг байж чадсангүй.
Тэр бусад шиг л аашиллаа , бүр долоондор ч байв уу даа.
Одоо надад түүнийг шийтгэх л сонголт үлдлээ.
Эцэст нь...
Алах төлөвлөгөө боловсруулж байна. Гүйцэтгэж чадвал цогцосыг нь цэвэрхэн үгүй хийгээд нууцаар булшилна.
Энэ мэдрэмжийг...
/Бяцхан нэргүй чөтгөр/
0 comments