Тэрээр дүлий болж байгаадаа шаналж явдаг байсан. Дээр нь бүрэг ичэмхий гэж жигтэйхэн нэгэн. Гэсэн ч суут уран бүтээлч эрийн амьдралд сайхан бүсгүйчүүд хэдэнтэй учирч байсан. Гэвч тэдний хэнтэй нь ч амьдрал зохиож , зовлон жаргалаа хуваалцаагүй гэдэг. Чухам даа тэдгээр бүсгүйчүүдийн нэг , агуй хөгжмийн зохиолчийн зүрхэнд хэзээ ч эдгэшгүй шарх үлдээж орхисон ба залуу охины нэрийг Элиза гэдэг.
Элизад дурласан сэтгэлээ аялгуу төгс зохиолоор илэрхийлсэн нь "Элизад" гэх нэртэй серенада юм. Серенада бол хандал дуу. Хэн нэгэнд хандсан гэсэн үг л дээ.
Түүний бүсгүйчүүдэд зориулсан зохиолуудынх нь дундаас "Сарны сонат" -ыг хүмүүс сайн мэддэг. Судлаачид ч илүү сурталчилдаг.
Харин "Элизад"-ын тухай түүх ишлэл ховор бөгөөд Бетховен нэгэнтээ "Энэ бол миний зүрхний дуулал" гэж хэлсэн байдаг.
Гүнзгий дурласан сэтгэл , бүтээгүй хайр , шаналал энэ бүгдийг чи зохиогчийн сэтгэлийн дуудлагаас мэдрээрэй.
Хэдэнтэй сонс ч таашаах аваас миний үүнийг бичих суух зорилгын нэгээхэн том хэсэг биелэх нь тэр ...
Тэр яаж ийм ийм гоё яруу сайхнаар дотоод хүсэл мэдрэмжээ илэрхийлэн гаргаж чаддаг байна аа. Үнэхээр сайхан биш гэж үү...
----- Эмили -----