Шинэ долоо хоногийн өглөө би явган хүний замаар сургууль руугаа яаран алхаж буй сурагч , оюутнуудтай зөрөлдөн алхаж байлаа. Яагаад ч юм " Яг тэдэн шиг байх үе болон одоо буй цаг үеийг " эрэгцүүлэн бодон явна. Оюутан цагийн эхэн үе хүртэлх мөч юм даа.
Тэр өнгөрсөн үед өөрийн хараагүй үзээгүй юм бүхэнд хангалттай мэдлэгтэй мэт санаж , юм болгон л амар хөнгөн санагддаг байлаа. Бүх л сайхан мэдрэмж , сэтгэл хөдлөл , сонголт ирээдүйг ч ганцхан өөртөө л зориулна гэж шийдсэн гэнэн жаахан охин байсансан.
Тэр бол үхэл ба амьдрал ...
Тэр үхлийн цаана юу байдаг бол? гэх бодол заримдаа намайг тойрон эргэлдэнэ.
Амьдралд төгсгөл гэж байхад
Харин үхэлд хязгаар гэж байхгүй мэт надад санагддаг.
Тэр үзсэн үхэл , амьдрал ... Одоо ч миний зүрхэнд оршин байдаг. Хэзээ ч алга болохгүй биз.
Тэр үхлээс хойш би бүтэн нойр гэдгийг мэдэхээ больсон. Бас олон зүйлийг өнгөцхөн буруу харж байснаа ухаарсан.
Тэгэхээр үхэлд заримдаа баярлах хэрэгтэй ч юм шиг.
Гэсэн ч би баталгаагүй амьдралтай ,бүрэн ухаажиж амжаагүй нэгэн хүн. Баталгаатай амьдрал гэж яг юу болохыг үнэндээ би мэдэхгүй юм. Угаасаа баталгаагүй амьдрал нь миний энэ хорвоод амьдрах учир шалтгаан юм болов уу даа.
Үхэл намайг ухааруулж байхад
Амьдрал надад хариуцлагатай байхыг сургадаг
Тэгэхээр би тун азтай нэгэн хүн гэж өөрийгөө боддог доо ...
~~~ Эмили ~~~