Чи хэзээ ирэх бол?
2:09 PM
Хацар даган урсдаг үнэнч нулимсыг амталж , арчиж үзэхсэн
Хамгийн том жаргал гэдэг энэ зовлонгийн өмнө сөхөрч
Харцанд хурсан гэгээн учралтай мэндлэхсэн
Хайрын шүлэг бичиж үзэхсэн
Хайрлаад дараа нь шархаараа амьдарч үзэхсэн
Халуунхан гунигаа нуугаад хүмүүс шиг хайрыг харамлахсан
Ядуу энэ ертөнцөд орших тусам би яарах юм
Яг миний толинд туссан дүр шиг хүнийг олоод
Ягаахан урууланд нь зүгээр л ганцхан удаа хүрч үзэхсэн
Яруухнаар ширтэх нүдийг минь хайраар сохлохсон
Хамгийн сүүлд харагдсан хайрлах хүн нь би байхсан
Ямагт тэгээд түүний хувьд би ганцхан байхсан.
---- Emily ----
0 comments