Дахиад л хоригдчихсон

11:27 AM

Яагаад би дахиад гэнэт хоригдчихов оо?
Яагаад эргээд хэвэндээ орчихов доо?
Баланд шунах баавгай шиг эрх чөлөөг хайж , хүссэн хэрнээ... Эргээд л өнөө харанхуй өрөөндөө цоожлогдчихлоо.
Гэртээ... Ганцаараа... Дотроос минь хэн нэгэн сурамгай гэгч нь намайг хорьж чадах юм. Бас эзэмдчих юм. Заримдаа би түүний хүүхэлдэй шиг , эсвэл боол нь байх... Надад хүрээгүй ч захирч чаддаг уран бүтээлч... Бас хайр бүтээгч... Нэрсэн хайраа хэнд ч өгч байгаа нь мэдэгдэхгүй... Аргагүй биздээ чимээгүйхэн юм чинь...
Цас , бороо , салхи , агаар ... бүгд миний атаархалыг төрүүлнэ.
Бүгд дурсамжтай , Бүгд дурсана
Гэтэл надад дурсамж гэх зүйл бий билүү?
Өглөө хүн бүхнийг сэрж байхад , харин шөнө харанхуй намайг сэрээнэ...
Чимээгүйхэн зөөлнөөр цонх тогшлоно...
Хэн гээч?
Өнөө л цас , бороо , агаар салхи...
Өөр хэн байхав
Өөр дурсамж болох хүн байх биш дээ
Өнөө хэд маань л ханисана
Даанч тэд маань надад хүний эрх чөлөөг өгч чадах биш дээ.
Хүмүүсийн сэтгэл ингэхэд ямар байдаг билээ???

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images