2015.11.03 Мягмар гараг
Монгол доо томоохонд тооцогдох үйлдвэрийн захирал бол миний хамгийн анхны захирал юм...
Захирал маань ухаалаг , чадварлаг , дээр нь маш өндөр шаардлага тавина. Ажилчид жаахан алдаа гаргахад загнаж орхино. Зүгээр сууж буй хэн нэгнийг ч харах дургүй. Загнуулж зэмлүүлж үзээгүй ажилчин надаас өөр байхгүй гэхэд хэлсдэхгүй. Би яаж тэр өндөр шаардлагат нь тэнцсэн гэдгээ одоо хирэн гайхдаг л юм.
Ажилчид бүгд айна. Захирлын гэргий хүртэл эмээж байхад би гэдэг хүн ойлгомжтой биз ээ.
Намайг ямар хүн гэдгийг мэддэг байсан байх. Тийм дээ ч дэргэд ээ дагалдангаар авсан байх. Учир нь би хүмүүстэй ойлголцож , харьцах даа тааруу болохоор ажилчдаас тусгаарлагдах болсон юм. Захирлын жижигхэн өрөөний хажууд би байрлаж ажиллана. Ажилчид орж ирж харагдах нь өдрийн од адил...
Мэдээж миний анхны ажил учир алдаа гаргалгүй л яахав. Тэр үед минь юу ч хэлэхгүй. Алдаагаа дахиад хянь гээд чимээгүй болох нь надад загнуулахаас ч илүүтэй шийтгэл шиг санагддаг байлаа.
Сэтгэлд нь нийцэж ажиллах тийм амаргүй. Гаднаас орж ирэхэд нь би кофе найруулж өгдөг байлаа. Ядаж байхад өтгөн хар кофе уудгийг ч хэлэх үү? Түүнийг нь найруулж өгөх болгон доо би "таалагдаж байгаа болов уу?, болж байгаа болов уу эсвэл болохгүй байгаа болов уу" гэж дотроо бодно.
Заримдаа би сайн байгаа болохоор л надад юм хэлдэггүй байх гэж боддог байсан. Үнэндээ намайг жоохон хүүхэд шиг болохоор хайрладаг байсан гэдгийг дараа нэг ажилтан маань хэлж билээ.
Би захирлаасаа маш олон зүйл сурч , өөрийгөө хөгжүүлж болох байсан. Гэвч манай захирал хатуу дарсанд дэндүү дуртай. Орой бүр өрөөндөө ууна. Харин би ажлаа хийж л байна. Бүх ажилчид тарсан байхад би ганцаараа үлдчихсэн ажлаа дуусгах гэж хичээнэ. Үүний хажуугаар орой бүр тэр хатуу дарсны үнэр айдсын нөмрөг шиг намайг нөмрөнө. Захиралыгаа нэг л орой өрөөнөөсөө согтуу гарч ирээд намайг айлгачих бий гэж тэр мэдрэмж... Эрүүл байхад нь бүгд эмээдэг байхад халанцуу үед ээ ямар байх бол.....
Тэгээд нэг л өдөр энэ айдсаасаа холдохын тулд явсан даа би гэдэг хүн.....