Би хэр барагтай бол бусдад атаархдаггүй. Гэтэл заримдаа их атаархуу хүн юм шиг байгаа юм.
Би тайчигч бүсгүйчүүдэд атаархдаг
Би завхай , садар эмэгтэйчүүдэд ч атаархдаг
Би тамхичин хүмүүст атаархдаг
Би хатуу дарс амтархан шимэн уух хүмүүст атаархдаг
Би өдөр бүх хүссэнээ хийж амьдардаг хүмүүст атаархдаг
Нэг өдөр ч гэсэн тэдний аль нэг дүрээр нь ч болтугай хувирч үзэхийг хүсдэг
Би хүсэх тусам хорвоо намайг хясах юм.
Би хатуу дарсанд согтон тасарахыг хүсэвч алкохолны харшилтай. Дээр нь сэтгэл хөдлөл ихтэй учир зүрх ачаалалаа дийлэхгүй зогсох аюултай. Тиймээс би дарсны цуглуулгатай болохыг илүүд үздэг.
Би тамхи уушиглахыг хүсэвч бас л болдоггүй. Тиймээс харж л баясдаг.
Нэг өдөр ч гэсэн завхай хүүхэн шиг байж үзэх юмсан. Гэвч би бусдыг хайрлаж болох ч хүсэх нь юу л бол...
Би тайчих урлагт суралцахыг хүсдэг байлаа. Дита Воноос ч илүүтэй. Гэвч би зуны халуунд богино бариу банзал битгий хэл бариу майк өмсөж ч чаддаггүй.
Хэний ч өмнө сурамгай тайчин бүжих тэр эмэгтэйчүүдийг харах үнэхээр дуртай. Гэхдээ тийм олон харж байгаагүй дээ. Янзын гоё бүжих эмэгтэйг ч үзсэнгүй. Учир нь би шөнийн клуб орох тийм ч дуртай биш.
Тиймээс би харахуй өрөөнд ганцаараа бүжихийг илүүд үздэг. Хэн ч намайг харахгүй. Гэхдээ төсөөлөлдөө хэнийг ч дэргэдээ байлгаж болно.
Хэзээ нэг өдөр хуримынхаа анхны шөнө ганц хоёр хөдөлгөөн ч болтугай турших боломж олдож юуны магад ...
Зарим хүмүүс намайг ямар утгагүй зүйлд атаархдаг юм бэ? гэж бодож болох л юм. Тэд миний амьдралын замналыг яаж өнгөрч байдгийг мэдэхгүй болохоор л тэгдэг.
Надад юм бүхэн байна. Гэвч дээрх бичсэн зүйлс зүүд зэрэглээ шиг...
Хэрэв чи яг миний амьдралын замналаар амьдарсан бол бас яг адилхан хүсэх байсан болов уу?
Эргэн тойрны хүмүүс минь амьдралдаа бүгдийг бодитоор туршин үзэж байхад
Харин би гэдэг хүн амьдралаа төсөөлөлдөө л туршихаас хэтрэхгүй.
Яаж тэдэнд атаархахгүй байх юм бэ?
Заримдаа миний энэ төсөөлөлүүд хэрээс хэтэрсэн , цадиггүй , ичгүүргүй санагдах үе байна. Наддаа бол дэндүү ахдсан хүслүүд ч байж мэднэ.
Хэзээ туршиж үзэх нь мэдэгдэхгүй хирнээ хаяж болдоггүй. Бас авч явж болдоггүй.
Энэ бүх төсөөлөл , бодлуудаа орхиод Тереза эхийн замналаар амьдармаад дэлхийг тойрон аялах хүүхэд насны мөрөөдөл минь үе үе тархинд минь орж ирэх юм.
Эсвэл бусад хүмүүс яаж амьдардаг шиг зүгээр л амьдармаар ...