2015.10.07 Лхавга гараг
Айдасыг хүмүүс хэрхэн даван туулдаг бол
Хүн бүхний айх айдас харилцан адилгүй. Шалтгаан нь ч бас ...
Надад гэртээ үлдэж цонхоор орчлонг ажин суух үе тулгарч байлаа. Хэсэг хугацаанд мэдээж би ингэж өнгөрөөж үзсэн. Хэсэг гэж нилээн удаан хугацааг өнгөрөөсөн юм байна. Нэг мэдсэн гэрээсээ гарч чаддагүй, тийм л эмзэг аймхай болчихсон юм даа. Энэ нь мэдээж өөрийгөө амьдаар нь булшилж буйгаас ялгаагүй. Иггээд л ийм байдалдаа өөрийн мэдэлгүй дасчихдаг юм билээ. Тэгээд би нэг л өдөр айдастайгаа нүүр тулах зоригийг өөртөө бий болгох гэж хичээж эхэллээ. Учир нь хэн гэдгээ умартаж , хэдий болтол хий хоосон орон зайд өөрийгөө хуурч нуугдах билээ гэж бодсон.
Орчлон ертөнц , бас хүмүүсийг таних хэрэгтэй. Ингээд би зориглосон. Гэрээсээ үүргэвчээ үүрээд гарсан. Дөрвөн сар гаруй бадарчин шиг явав. Амьдралдаа гаргасан амгийн анхны том зориг минь байх. Бодит амьдралтай нүүр тулах , дасан зохицох нь надаас маш их тэвчээр хатуужил шаардсан. Би замаасаа буцах гэж хэдэнтэй бодсон ч буцаагүй. Учир нь би ганцаараа байсан.
Баярлах , гуних , өвдөх, өлсөх гээд амьдралын хором мөч бүхэнд минь миний дэргэд ганцхан би л байсан. Өөр хэн ч биш. Надад надаас өөр хэн ч байхгүйг маш сайн ойлгосон. Тиймээс урагшлахаас өөр сонголт байхгүй.
Зарим хүмүүст инээдэмтэй санагдаж байгаа байх. Ганц бие залуу эмэгтэйд бол энэ амаргүй даваа. Учир нь төсөөлөлдөх амьдралаа бодит ертөнцөөс олоогүй. Олно гэх итгэл нээх их байгаагүй байж ч магад. Амьралыг таньж мэдэхийн төлөө,
Амьдралын үнэ цэнийг илүү мэдрэхийн төлөө
Амьдралын их далайн аялалд гарч
Айдастайгаа зоригтой нүүр тулсан бяцхан Эмили...
Одоо тэр зориг, тэвчээр , хатуужил бүгдийг тодорхой хэмжээнд өөртөө бий болгож чадсан. :)