2015,09,24 Зөгнөлд автсан охин
Эмили хүүхэд наснаасаа эхлэн уран зөгнөлд автаж эхэлсэн. Тэр бяцхан охин байхаасаа л энэ ертөнцөд оршоогүй. Харин одоо оршиж эхлэх гэж харанхуйд тэмтчин явна...
Өрөөнийхөө хаалгыг цоожилж хэн ч саад болохгүй тайван орчныг бүрдүүлнэ.
Харь гарагийнхан гэж хэн бэ
Харь гарагийнхантай хэрхэн холбоо тогтоох вэ
Лус савдагтай нөхцсөн охидын талаар сониучирхан судалж ,
Хуримын анхны шөнө шитэд нунтаг , ваннтай усанд хольж лусын дагина болох талаар төсөөлж ирсэн.
Айлын хүүтэй амьдралыг хамт туулна гэж амлалт өгчихөөд...
Тэр дэндүү хувиа хичээж амьдардаг гэж үү.
Тэр чамаас шал өөр хүсэлтэй , шал өөр амьдралын замналтай.
Тэр нэг ч удаа шил шар айраг барин тухлан сууж үзээгүй
Тэр нэг ч удаа хэн нэгэн залууд эрхлэн хэвтэж үзээгүй
Тэр нэг ч удаа нүцгэн эмэгтэй харж үзээгүй
Тиймээ түүнд үзээгүй бүхэн дэндүү их юм
Тэр чиний бодож байгаагаас ч илүү жоохон охин
Магад насан туршдаа энэ хэвээрээ үлдэх байх
Тийм дээ ч тэр маш олон зүйл рүү тэмүүлдэг
Түүний төсөөлөлийг үгүй хийх хэрэггүй...
Тэр ганцхан биетэй
Тэр ганцхан зүрхтэй
Тэр ганцхан удаа л амьдрана.