-Энэ юуны баримал вэ?
-#Атена охин тэнгэрийн баримал
-Ард нь байгаа эрэгтэйн баримал нөхөр нь үү?
-Биш ээ. Атена бол цэцэн мэргэний охин тэнгэр байсан болохоор хэзээ ч нөхөрт гарч байгахгүй юм. #Athena
Пауло Коэльо: Вероника үхэхээр шийдсэн нь номыг бичсэн тэмдэглэлээс:
“Солиорох хэрэгтэй. Гэхдээ бусдын анхаарлыг татахгүйгээр солиорч сурах хэрэгтэй.
Бусдаас онцгой содон амьдарч чадахуйц зоригтой бай.”
Агуулга: Хорин дөрвөн настай Вероникад залуу нас, гоо үзэсгэлэн, найз нөхөд, хайртай дотно гэр бүл, сэтгэлд нийцэх ажил төрөл гээд бүх юм бий мэт. Гэвч түүний амьдралд ямар нэг зүйл үгүйлэгдээд байлаа. Тиймдээ ч арваннэгдүгээр сарын нэг жихүүн өглөө бүсгүй өглөөний нарыг ахин хэзээ ч харахгүй гэсэн бодлоор нойрны эм атга дүүрэн уучихжээ. Ахин сэрэхдээ тэр сэтгэцийн эмнэлгийн орон дээр сэрнэ. Түүнд эмч нар амьд явах тун цөөн өдөр үлдсэнийг хэлнэ. Коэльогийн өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн, "Вероника үхэхээр шийдсэн нь" хэмээх энэ романд галзуурал, сонирхлын жинхэнэ мөн чанарыг эрэн бэдэрч, нийгмийн хэв журамд өөрийгөө нийцүүлсэн энгийн нэгэн байхгүйн төлөөх хувь хүмүүсийн хүсэл тэмүүллийг тодотгон тунхагласан юм. Энэ бол эрх чөлөө, туйлдал, шантралын зааг дээр ирсэн залуу бүсгүйн тод томруун, хурц түүх бөгөөд амьдралын өдөр бүр бүхнийг шинээр эхлэх гайхамшигт боломж гэдгийг уран яруу, сэтгэлд хүртэл зурсан гайхалтай бүтээл юм...
Нэг хүгийг санагдуулам...
-Хайр дурлал хүний амьдралын багахан хувийг л эзэлдэг юм.
-Юу, хүмүүс хайр дурлалгүйгээр яаж амьдарч чаддаг байнаа.
Өнөөдөр нэг хүн надад " Чи ялахын төлөө амьдраад байна уу? эсвэл Aлдахгүйн төлөө амьдраад байна уу? гэнээ. Энэ үгийг сонсоод миний тархинд оч үсрэх шиг л болсон... Хүмүүс намайг "хүүхэд шиг байна" гэx үгнийх нь утгыг олсон. Тэр сэжүүрийн гаргалгааг гаргачихлаа... :D
Нэг залуутай ам зөрөөд...
Би: Өө чи хүний хэдэн өдрийн хөдөлмөрийг аймшгийн юм болгочихлоо шдээ. Өмнө нь хийж үзээгүй юм бол үзээгүйгээ хэлээд жижиг сажиг юман дээр эхлээд туршиж болсонгүй юу? Мэдэхгүй ,чадахгүй ажлаа юун ч өөртөө итгэлтэй бардам бөөнд нь аваад хийчихдэг юм дээ. Ямар сонин хариуцлагагүйннн :/ гэсэн чинь залуу
"Өөртөө итгэлтэй л ажиллахгүй бол болохгүй шдээ." #гэнээ :P
Та нарт заримдаа үзэж байгаа юм , уншиж байгаа зүйл чинь яг тухайн нөхцөл байдлын хариултыг өгөөд ч байгаа юм шиг зөвлөөд ч байгаа юм шиг санагддаг уу?
Өнөөдөрөөс би нэг шинэ ном эхлүүлж байгаа юм. (Өглөө бүр өөртөө 30мин зарцуулна) Тэгсэн яг л надад бүр хандаж хэлээд байна шүү. :P
Яагаад хүүхэд насандаа саатаад байгаа юм бэ? Бие нь хүүхэн болчихоод сэтгэл нь өсдөггүй. Жаахан охин байх нь хүүхэн байхаас хамаагүй амар. Муу зүйл биш. Гэхдээ өөрийнхөө хүч чадлыг нээхэд саад болно.
Эмэгтэйчүүдтэй хамтрах даа чөлөөтэй хэрнээ холимог бүлэгт дуу муутай , бүрэг болох нь ...
гээд л ...
Цааш яахыг би таашгүй... :)
#goodmorning #blogger #book #reader
Ямамамотогийн уран бүтээлүүд надад машид таалагддаг. Учир нь хүн бүхэн түүн шиг дотоод мэдрэмжээ урлагийн түвшинд урнаар илэрхийлэн гаргаж чаддаггүй юм.
Түүний нарийн зураас бүхэн гайхалтай гэхэд нээх хэлсдэхгүй биз ээ. Ганц зурагнаас нь л жишээ татахад ...
Бүх л мэдрэхүйгээ хаана байгааг ч анзаарах сөхөөгүй чөтгөр ,(эр хүн) бүсгүй хүний гоо сайхан , хамаг нандин бүхэн зөвхөн өөрийнх нь байх ёстой мэт аяглан, эзэрхийлэхийг оролдох оролдлого нь эгээ л араатан болгон хувиргах мэт.
Энэ үеийн шунал , дур хүслийг илэрхийлэх зохиомж үнэхээр гайхалтай биш гэж үү???
Нэг л өдөр би ч бас өөрийн дотоод мэдрэмж , бодол төсөөллүүдээ бичихээс илүүтэй урнаар бүтээл болгон гаргах болно. Яг өөрийн арга барилаар... Одоохон доо цаг нь арай болоогүй л байна.
Хайрлагдана гэдэг арга заль биш
Хайрлагдана гэдэг хүний хайр татам байдлыг хэлнэ. [爱心][爱心][爱心]
Эмэгтэй хүн байх амархан
Эр хүн хэдий сайн байна , би түүний төлөө бүгдийг хийнэ. [爱情]
Бусдад чадах чинээгээрээ тусалж , бүрэн итгэж , өгч чадах зүйлээ өгч , сэтгэл зүрхээ ихээр зориулах л хэрэгтэй. Эцэстээ шаналана, голдоо ортол гомдоно эсвэл муу муухайгаар хэлүүлэх үе байж л байдаг. Тэглээ гээд хүн дундуур итгэж , дундуурхан тус хүргэж, дундуур хайрлаад байвал энэ хорвоо ертөнц яана вэ?
Хүний амьдралд угаасаа тоогүй зүйлс тохионо. Тэгэх тусам нь харин хүн хүн чанар , зүрх сэтгэлээ хадгалж авч үлдэх хэрэгтэй биздээ!!!
#Fashion_EveryDay -н Дотуур хувцасны 7-н дүрэм
1. Хүний өмсч буй дотуур хувцас нь өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлдөг нь хэн бүхэнд мэдрэгддэг. Зөв сонгосон дотоож хүнийг сэтгэл булаам , өөртэй итгэлтэй байхад нь тусалдаг.
2. Мэрэгжилтний хувьд зөвлөж буйгаар хүний дур анхаарлыг татах дотуур хувцсыг хурим , болзоо , Гэгээн Валентины өдөр г.м онцгой нөхцөл байдалд зориулах хэрэггүй. Харин ч өдөр бүр хэрэглэж байхыг зөвлөе. Гэх дээ бяцхан стринг ч юм уу саатай , тортой дотоожнууд эвгүй төвөгтэй санагдаж байвал заавал өмсөх гэж зүтгэх юу байх вэ?
3. Дотуур хувцас тохиромжтой байх нь хамгийн чухал байдаг.
Мэргэжилтнүүдийн хамгийн түрүүнд зөвлөдөг зөвлөмж бол "Дотуур хувцас зөвхөн сексийн хувьд бусдын сэрэл , сэтгэл булаах даа биш. Харин биед эвтэй таатай байх ёстой..." гэдэг
4. Хүн бүр таны дотоожны оёдлыг илт хараад байгаасай гэж бодоогүй л бол нимгэн оёдолтой ч юм уу , огт оёдолгүй загварыг сонгох нь тун зүгээр байдаг.
5. Ямар ч үед биеийн галбиртаа тааруулах хэрэгтэй. Загвар нь гоё байна гээд хэт бариу ч юм уу сул дотоож дэмий мөнгөний гарз болно шүү дээ.
6. Туршилт хийхээс хэзээ ч битгий айгаарай.
7. Зөв сонгосон дотуур хувцас тухайн хүний харагдах байдалд тэр чигээрээ нөлөөлдөг. Тийм учраас дотуур хувцсандаа их мөнгө зарчихлаа гэж бүү санаа зовоорой. :*
Лайк (Y) дарж бидэнтэй нэгдээрэй. Илүү олон мэдээлэл хүргэх болно. =D
Бичил дайн үүсгэгчид...
'Өөдөө хаясан чулуу, өөрийн толгой дээр' гэх үг байдаг даа. Өнөөдөр чи урдахаа муулж болноо. Гэхдээ ард чинь бас хүн байгаа гэдгийг битгий мартаарай. Яахав дээ намайг энд тэнд яриа ярь. Хүн надтай яаж харьцана. Би яг тэгж харьцана гэж бодож байна уу?
Яалаа гэж дээ. Бүхэл бүтэн хорин хэдэн жилийн өөрийнхөө өөд босгож байгаа амьдралаа , тэдний түвшинд аваачихад дэндүү хайран биздээ.
Тэдний худал хуурмаг яг л бичил дайн шиг... Чихнээ сонсогдох авч , яг одоо миний халаасанд... Хогийн сав хаана байна???
Тачьядам , дур булаам байдлыг ихэнх хүмүүс өндөр өсгийт , тод нүүр будалт , богино банзал, энгэр задгай хувцастай эмэгтэйгээр төсөөлдөг.
Үнэндээ нуугаад байхад л ил гарч ирээд байдаг тийм л зүйлийг хэлдэг мэт...
Өглөөний ишлэл...
Тэр яг цас шиг. Гунигтай атлаа ариухан. Чимээгүйхэн газарт тэмүүлж , зөөлөн хаялана. Харин газар шороо түүнийг хүсэмжилэн хүлээж байсан аятай түүгээр ундаалан , бие биедээ уусан шингэнэ.
Өөрийг мэдэхгүй ертөнцөөр ганцаар аялах Эмили... Өөрийн жинхэнэ гэрийг хайх бяцхан Эмили
"Бяцхан лусын дагина" /Миний бяцхан үлгэр/
Эрт цагт нэгэн бяцхан лусын дагина амьдардаг байжээ.
Амгалан тайван , олон найз нөхөдтэй болохыг хүсдэг зан даа хөтлөгдөн ямар ч амьтан ялгаварлалгүй эелдэг харцахыг хичээдэг , өөрийн бяцхан төсөөлөх хүсэлдээ хөтлөгдсөн дэврүүн сэтгэлт нэгэн байв.
Нэг өдөр бяцхан дагинаны амьдралд нэгэн хар дарсан зүүд мэт зүйл тохиолдсон юм. Хамгийн сайн ойлгож мэддэг дотны хайртай хамгаалагч том хясаа нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Тэр цаг үеэс хойш бяцхан дагина бусадтай хжр барагтай ярьдаггүй , хэн нэгэнтэй ч дотно байхыг хүсэхээ больсон юм. Эхэн үед учраа мэдэхгүй бяцхан дагинад хүнд байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү ухаалаг болж олон зүйлийг эрэгцүүлж ойлгосон ч эргээд бусадтай ахин нээлттэй хаилцах аргаа олоогүй аж. Түүний хааяахан унагах нууцхан нулимс өдөр ирэх бүр нэмэгдэж байсанг хэн ч мэдэхгүй. Бяцхан дагина хэнд ч нулимсаа харуулахыг хүсэхгүй. Гадуураа хатуу ясаар бүрхэгдэх хясаа биетийн оромжинд халхлагдан нуугдана. Эелдэг ааш нь хөндий хүйтэн сэтгэлээр солигдож , бусадтай уулзах нь ч ховор нууцлагдмал нэгэн болон хувирчээ. Үүнийг ихэнх далайн амьтад бусдаас тусгаарлагдсан их зант хэмээн боддог болов. Өөрийгөө 'Хэнтэй ч сайн ойлголцохгүй юм байна' гэх бодол нь улам нэмэгдсэн ч тэр сэтгэлээ зөвхөн урт хугацааны шалгуурыг давсан итгэлтэй нэгэнд дэлгэнэ гэх сэмхэн хүлээлттэй байв. Ийм байдал нь түүнийг олныг хамрах газар очих хүслийг бараг үгүй хийжээ.
Мөрөөдөл бол түүний хорогдох газар. Түүний тусламжтайгаар тэр сайхан , баяр баясгалантай , сэтгэл хангалуун ертөнцийг өөртөө нээнэ. Бусдад бус зөвхөн өөртөө зориулж амьдарч , хийж бүтээдэг байв. Учир нь өөрийгөө ч бүрэн дүүрэн хамгаалж , олны өмнө зоригтой гарч чадахгүй байж , бусдын төлөө байна гэдэг утгагүй , худлаа дүр исгэсэн болох мэт санагдсан нь тэр аж. Гэвч зарим үед мөрөөдөл бодит амьдралын хооронд олон ялгаа байдаг гэдгийг мэдэрдэг байсан учир шүрэн ой дотор сууж хажуугаар нь өнгөрөн зугаалж баясах өнгө өнгийн загас , лусын амьтадыг ажин харахаас хэтрэхгүй , өдөр хоногийг өнгөрөөнө.
Бяцхан лусын дагина дахиад хичнээн хугацааг ийм байдлаар өнгөрөөхөө мэдэхгүй л байлаа.
Гэхдээ түүний хөндий хүйтэн мөс шиг сэтгэлийн цаад гүндэх дэврүүн хөөрсөн сэтгэл нь 'Үүнээс илүү сайхан амьдрал хаа нэгтээ байгаа' хэмээн нууцхан хэлнэ.
Тэрээр нэг л өдөр хорвоо ертөнцийг танин мэдэхийн тулд далайг тойрох аялалд гарах нууцхан хүсэл зорилгоо бодсон хэвээр л байгаа аж.
Энэ хүсэл зорилгоо биелүүлэн жинхэнэ дагина болж , өөртэйгээ адил олон далайн амьтдад туслах аргыг олж , маш олон сайхан зүйлсийг цогцлоон бүтээж биелүүлэхийг хүсэж байгаа ажээ.
Бяцхан лусын дагинаны мөрөөдөл биелэх болно. Учир нь бяцхан дагина аль хэдийн адал явдлын эрэлд гарчихсан.
Хичнээн хэцүү зүйл тохиолдсон ч хамгийн нандин том мөрөөдлөө хэзээ ч битгий орхиж мартаарай.
Мөрөөд , мөрөөд , мөрөөд
ХҮН БҮХЭН МӨРӨӨДӨХ ЭРХТЭЙ. :)
2016. Зун
Гавъяа байгуулчихаад очиж байвал юукүээ юукү... /::P/::P/::P Магтаал , шүүмжийн аль ч үед өөрийнхөө чиг шугамыг баримталсан хэвээр л байх хэрэгтэй. Уншигчидтай хэт их уулзах тийм ч оновчтой биш. Тэдний зарим нь намайг Ким Кардашин ч юм уу Памела Андерсон шиг галзуу гоё хүүхнээр төсөөлж андуурдагт байгаа юм. Заримдаа санаандгүй тааралдана.
-Энэ өнөө тэр блогийг хөтөлдөг , тэр нийтлэлийг бичсэн охин шд
-Хөөх мөн юм уу. Бичдэгээсээ шал өөр юм аа л гэнэ
-Чи яагаад бичдэг шигээ байхгүй байгаа юм. Ямар сонин хүн бэ л гэнэ.
Ингээд л миний орших газар тэдний төсөөлөлд байсан дээр юм.
Хэрвээ би чам шиг байсан бол хэзээ ч бичихгүй байсан юм.
Хэрвээ би... Мэдэхгүй ээ , би хэзээ ч урлагт тэмүүлэхгүй байсан байх.
Хэрвээ хүн төрлөхтний амьдралд "Урлаг" гэх зүйл байгаагүй бол яг одоо би амьдарч чадахгүй байх байсан биз ээ.
(Нийгэмшээгүй ертөнц...)
Хамгийн новшийн зүйлийн дараа ч итгэх итгэл үлдсэн байж л таараа
Үүнийг хэн үлдээснийг мэдэхгүй ч , магадгүй чи
Чиний бэлгэлсэн гэрлийг асааж явах гэж хичээнэ.
Би тог дамжуулж байна чамд
Яг одоо чи дэлхийн хамгийн хэрэгтэй хүн
Би тог дамжуулж байна чамд
Яг хажууд чинь байгаа хүн гэрэлгүй байж магадгүй...
Гэрэл дамжуулна, үгээрээ , харцаараа... #Listenig_song
Өдрийн тэмдэглэл...
2016.08.15-нд /Даваа гараг/
Цонхоор харуулдан хэвтэх хэн нэгнийг
Сар бүхэлд нь эзэмдэхийг хүсээ юу...
Нүцгэн , үс нь сүлжээстэй
Тэр бүсгүйгээс лаванда цэцгийн анхилам үнэр ханхлана...
Тэр үнэр одоо ч миний тархинд цоморлогоо дэлгэх мэт...
Өрсөлдөгч гэдэг дайсан уу?
Би түүнээс заавал илүү гарна гэж хэн бүхэн л боддог байх. Харин би хэн нэгэнтэй өрсөлдөх дургүй. Учир нь хэн нэгний гунигаар баяр баясал , жаргал хийхийг хүсдэггүй... Амьдрал хүссэнээр ганцааранг минь байлгах биш дээ. Мэдээж тэр хүнд гэнэтийн өрсөлдөгч нь таалагдаагүй л байх. Тэгтэл хамгийн хэцүү цаг мөчид , (бараг бүгд миний эсрэг зогсож , хов жив хутган худал хуурмагаар гүтгэх үед...) Тэр л хүн миний дэргэд байсан. Хамгийн сайн зөвлөгч , тэвчээр хатуужил , хүлээцтэй байдал гэж юу болохыг надад мэдрүүлж чадсан болохоор л түүнд сайн болсон юм.
Хэлсэн үг бүр нь сэтгэлд минь хүрнэ.
Дэндүү сэтгэлийн гүнд хүрдэг болохоор тэр нь эргээд нулимс болон гадагшилна. Би уйлаагүй их уджээ.
Тэр миний гэрэл хэрхэн унтарч байгааг бахталтайгаар харан зогсож болох л байсан. Гэтэл тэр тэгээгүй. Яагаад гээч? Надаас сэтгэл гэх зүйл түүнд их мэдрэгдсэн гэсэн... :D
Надад найз гэх хүмүүс тун ховор... Хорвоо их сонин учирлуудаар дүүрэн юм аа.
2016.07.04-нд
Вера Ван
Уран гулгагчаас алдар хүндтэй дизайнер хүртэл...
Хувцас загварын ертөнцин хатан хаадын нэгт зүй ёсоор багтах хүн бол Вера Ван.
23-хан насандаа "Vogue" сэтгүүлд редактороор ажилд орсон нь хамгийн анхны залуу ажилтан болсон юм. Амьдралынхаа 17-н жилийг энд өнгөрөөсөн нь дизайнер болох сэдлийг нь өгчээ.
1989-н онд буюу 40-н насандаа өөрийнхөө удаан дотно найзын харьцаатай байсан Артур Бэкер гэх залуутай гэрэлсэн юм. Ингэж оройтож гэрлэх болсон нь ажлын төлөө бүхнээ умартан зүтгэдэг араншин нь нөлөөлсөн гэж ойр дотныхон нь дүгнэдэг аж.
Би үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн бүхэн залуу сайхан насандаа хэн нэгэнд дурлаад гэр бүл болон үр хүүхэд төрүүлэх албагүй ээ гэдгийг хэлэх гэсэн юм. Хайр заавал 18-н насанд бус 28,38,48,58..н нас гээд хэзээд ч тохиолдож болох агуа зүйл...
Зарим хүний амьдралын замнал зүгээр л арай өөр...
Би хүүхэд байхаасаа л өдрийн тэмдэглэл хөтлөж ирсэн. Над шиг хэн нэгэнтэй хэр барагтай олон юм ярьдаггүй хүнд энэ бол үнэ цэнэтэй зүйлд маань тооцогдоно. Нэг талаар дотоод ертөнцөө уудлаад , эргээд уншихад өөрийгөө хэрхэн өөрчлөгдөх боломжтой , цаашид яах ёстой эсвэл хэрхэн өөрчлөлт явагдсанаа анзаарах талаасаа жаргалтай мэт боловч бас нэг төрлийн шаналал зүрхний гүнд байж л байна. Өөрөөсөө өөр хэнд ч харуулахгүй гэх харам сэтгэл өдөр бүр дотор хүнийг минь түгшээнэ. Өнөө өдрийн бодол шөнийн зүүд гэдэг шиг нээрээ л өдөр нь цүнхэлж , шөнө нь өвөртөлж унтана...
Энэ байдал заримдаа хэн нэгний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг бололтой. Нэг л өдөр би үүнийг мэдсэн. Улайн цайм хөөрхийлөлтэй цүнхийг минь хүнчиндээнд , өдрийн тэмдэглэлийг минь олоод уншчихсан хүнийг олж харах , мэдэх , мэдрэх тэр мэдрэмж...
А-яа-яа-яа тэр агшин...
Ахиад цааш үргэлжлэх хэсэг хугацааны сэтгэл зүйн байдал ямар аймшигтай гээч...
Надаас юу хүсээ вэ? , Дотор хүн минь ямар их хүнд нөхцөлд ордгийг мэддэг ч болоосой.
Чи бол яахав дээ , уух үедээ ууж , наргих үедээ наргина. Аа бас болоогүй янжуур баагуулж тайтгарчихна. Харин би...!!! Тэгж чадах хүн мөн билүү?
Өдий хүртэл яаж намайг бүгдийг тэвчиж , тэсэж ирсэн гэж бодоо вэ? Эсвэл миний тэвчээрийн хязгаар хаана , хэрхэн , яаж тэсрэх мөчийг харахыг хүсээ юу?
Ингээд бодоход би их хатуужилтай ч юм шиг ээ. Хэр баргийн хүнээс ийм их тэсвэр , уужуу сэтгэл гарах болов уу даа.
Миний төсөөллийн орон зайгаар сайхан аялаад ирсэн үү?
Байж боломгүй солиотой , гаж аялал байв уу?
Одоо чиний сонирхол их хөтлөгдөж байгаа биз?
Харин чи надад хараал идсэн ... санагдаж байна. Гэхдээ зүгээр ээ.
Урьд шөнө би бүх тэмдэглэлийн дэвтэрүүдээ шатаалаа. Одоо миний тархи оюунд хэн ч , юу ч алга...
Өнөөдөрөөс би өнгөрсөнг санагалзах бус ирээдүй өөд урагшаа харж тэмүүлж алхана...
Заримдаа би боддог.
Хорих лагер байсан ч болоосой гэж...
Хорих лагерын харгалзагч нь би өөрөө ...
Хүссэнээрээ тамлан зовоож , тэсгэл алдуулах тэр мөчид би тамшаалан мишээж тайтгаран зогсоно...
Хүссэн хүнийг минь туслахууд минь авчирна...
Урт гэгч нь хонгилоор явахад хамгийн захад нэгэн онгорхой хаалга үзэгдэнэ. Тэр миний орох өрөө... Бүүдгэр гэрэлтэй өрөөнд ортол нэгэн хүн цааш харан сууна. Дөнгөж саяхан уснаас гарсан цэвэрхэн нүцгэн... Сандалд чанга гэгч нь хүлүүлчихсэн өөрт нь юу тохиолдохыг үл мэдэх нэгэн байна...Тийм ээ би цэвэрхэн зүйлд дуртай шүү. Туслахууд маань үүнийг сайн мэднэ.
Ингээд түүний урд зогсон мэндчилэн жуумалзав. Тэр арай өөр хэрцгий хүн төсөөлж , хүлээж байсан бололтой. Гэхдээ төсөөллөөс нь би хол илүү аймар гэдгийг одоохондоо тэр тааварлахгүй.
Түүнд өөрийн хайртай хэрэглэдэг зэвсэгнүүдээ сонирхуулав. Тэр хүйтэн мэс хараад айж байгаа нь нүднээс нь илт ...
Би: Тайвшир хонгор минь, мэдээж шууд зэвсэг хэрэглэхгүй ээ гэж амгалан , зөөлөн дуугаар чихэнд нь шивнэж , түүний өвөр дээр зөөлөн суулаа.
Гэтэл тэр өршөөл хүсэж, юуг буруу хийснээ ухаарах гэж сандрахын зэрэгцээ эсэргүүцэл үзүүлнэ. Түүний сандрал надад таалагдаж байна аа. Би үсээ илбэчихээд , хүзүүндээ зүүн гарын хуруунуудаа гүйлгэнэ. Харин баруун гар түүний цээжинд... Миний цэв хүйтэн гар , түүний биеийн халуун эрс тэс хоёр туйлыг санагдуулам... Энэ үед миний зүрх сэрж эхлэнэ. Түүнд би дахиад сануулна.
-Хэрэв чи үгэнд минь сайн орж томоотой , чимээгүй байж чадвал би чамайг бага өвтгөнө. Тэр толгой дохив... Би нүдийг нь алчуураар боолоо. Түүний өвдөг чичрэнэ. Дахиад л өршөөл хүслээ.
Би: Чшшшш , чимээгүй. Юунаас ч бүү ай. Зүгээр л үгэнд минь ор... гээд урууланд нь хүрлээ. Түүний уруул чийглэг , зөөлөн...
Түүнд хүрэх байдал минь улам лавшрана... Энэ нь миний юм бүгдийг сонжин сонирхдог зантай минь холбоотой байх. Гол нь түүний тэсгэл алдахыг харахыг хүсэж байгаа юм. Тэгээд түүнийг үгэнд минь хэр томоотой орохоос хамаарч шийтгэх үү? , шагнах уу? гэдгээ шийддэг юм. Энэ л миний хүсэл... Юунд ч хүрч чадахгүй тачаалал надад жаргал байдаг бол түүнд шаналал , тарчлаан зовоолтын дээд цэг байлаа...
Түүний байж ядах сэтгэл хөөрөл хүлээснээсээ тайлагдахыг хүссэн шунаг хүсэл эгээ л эрх чөлөөний төлөө эзнээ эсэргүүцэн тэмцэж буй боол мэт...
Тэр хүслээ хянаж чадсангүй.
Тэр миний хэлсэн шиг байж чадсангүй.
Тэр бусад шиг л аашиллаа , бүр долоондор ч байв уу даа.
Одоо надад түүнийг шийтгэх л сонголт үлдлээ.
Эцэст нь...
Алах төлөвлөгөө боловсруулж байна. Гүйцэтгэж чадвал цогцосыг нь цэвэрхэн үгүй хийгээд нууцаар булшилна.
Энэ мэдрэмжийг...
/Бяцхан нэргүй чөтгөр/