Бяцхан Лусын дагина

8:00 PM

"Бяцхан лусын дагина" /Миний бяцхан үлгэр/
Эрт цагт нэгэн бяцхан лусын дагина амьдардаг байжээ.
Амгалан тайван , олон найз нөхөдтэй болохыг хүсдэг зан даа хөтлөгдөн ямар ч амьтан ялгаварлалгүй эелдэг харцахыг хичээдэг , өөрийн бяцхан төсөөлөх хүсэлдээ хөтлөгдсөн дэврүүн сэтгэлт нэгэн байв.
Нэг өдөр бяцхан дагинаны амьдралд нэгэн хар дарсан зүүд мэт зүйл тохиолдсон юм. Хамгийн сайн ойлгож мэддэг дотны хайртай хамгаалагч том хясаа нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Тэр цаг үеэс хойш бяцхан дагина бусадтай хжр барагтай ярьдаггүй , хэн нэгэнтэй ч дотно байхыг хүсэхээ больсон юм. Эхэн үед учраа мэдэхгүй бяцхан дагинад хүнд байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү ухаалаг болж олон зүйлийг эрэгцүүлж ойлгосон ч эргээд бусадтай ахин нээлттэй хаилцах аргаа олоогүй аж. Түүний хааяахан унагах нууцхан нулимс өдөр ирэх бүр нэмэгдэж байсанг хэн ч мэдэхгүй. Бяцхан дагина хэнд ч нулимсаа харуулахыг хүсэхгүй. Гадуураа хатуу ясаар  бүрхэгдэх хясаа биетийн оромжинд халхлагдан нуугдана. Эелдэг ааш нь хөндий хүйтэн сэтгэлээр солигдож , бусадтай уулзах нь ч ховор нууцлагдмал нэгэн болон хувирчээ. Үүнийг ихэнх далайн амьтад бусдаас тусгаарлагдсан их зант хэмээн боддог болов. Өөрийгөө 'Хэнтэй ч сайн ойлголцохгүй юм байна' гэх бодол нь улам нэмэгдсэн ч тэр сэтгэлээ зөвхөн урт хугацааны шалгуурыг давсан итгэлтэй нэгэнд дэлгэнэ гэх сэмхэн хүлээлттэй байв. Ийм байдал нь түүнийг олныг хамрах газар очих хүслийг бараг үгүй хийжээ.

Мөрөөдөл бол түүний хорогдох газар. Түүний тусламжтайгаар тэр сайхан , баяр баясгалантай , сэтгэл хангалуун ертөнцийг өөртөө нээнэ. Бусдад бус зөвхөн өөртөө зориулж амьдарч , хийж бүтээдэг байв. Учир нь өөрийгөө ч бүрэн дүүрэн хамгаалж , олны өмнө зоригтой гарч чадахгүй байж , бусдын төлөө байна гэдэг утгагүй , худлаа дүр исгэсэн болох мэт санагдсан нь тэр аж. Гэвч зарим үед мөрөөдөл бодит амьдралын хооронд олон ялгаа байдаг гэдгийг мэдэрдэг байсан учир шүрэн ой дотор сууж хажуугаар нь өнгөрөн зугаалж баясах өнгө өнгийн загас , лусын амьтадыг ажин харахаас хэтрэхгүй , өдөр хоногийг өнгөрөөнө.

Бяцхан лусын дагина дахиад хичнээн хугацааг ийм байдлаар өнгөрөөхөө мэдэхгүй л байлаа.

Гэхдээ түүний хөндий хүйтэн мөс шиг сэтгэлийн цаад гүндэх дэврүүн хөөрсөн сэтгэл нь 'Үүнээс илүү сайхан амьдрал хаа нэгтээ байгаа' хэмээн нууцхан хэлнэ.

Тэрээр нэг л өдөр хорвоо ертөнцийг танин мэдэхийн тулд далайг тойрох аялалд гарах нууцхан хүсэл зорилгоо бодсон хэвээр л байгаа аж.

         Энэ хүсэл зорилгоо биелүүлэн жинхэнэ дагина болж , өөртэйгээ адил олон далайн амьтдад туслах аргыг олж , маш олон сайхан зүйлсийг цогцлоон бүтээж биелүүлэхийг хүсэж байгаа ажээ.

Бяцхан лусын дагинаны мөрөөдөл биелэх болно. Учир нь бяцхан дагина аль хэдийн адал явдлын эрэлд гарчихсан.
Хичнээн хэцүү зүйл тохиолдсон ч хамгийн нандин том мөрөөдлөө хэзээ ч битгий орхиж мартаарай.
Мөрөөд , мөрөөд , мөрөөд
ХҮН БҮХЭН МӨРӨӨДӨХ ЭРХТЭЙ. :)

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images