Хайр сэтгэл ирнэ...
9:15 PM
2015-11-11-нд Лхавга гараг
Зохиолч , зураач , яруу найрагч нарын мөнхийн сэдэв байсаар ирсэн нь нууц биш.
Хар цагаан энэ ертөнцийг өнгөтөөр харах боломжийг зөвхөн хайр л олгоно.
Миний хувьд хайр сэтгэлийг үнэнч нөхөрлөлийн үндсэнд бий болдог гэж үздэг.
Эхлээд танилцана
Дараа нь найзлана, хайрлана , үерхэнэ ,
Эцэст нь нэг гэр бүл болж амьдралыг хамт туулна гэх мэтчилэн өрнөдөг гэж бодож , төсөөлдөг.
Гэтэл зарим хүмүүс хайр сэтгэлийг хавьтсанаар илэрнэ гэж үзэх юм. Хэдхэн удаа уулзаж , болзсоныхоо дараа хүсэж , шаардаж эхэлдэг нь гунигтай мэт...
Заавал зөвшөөрөх ёстой гэж үү?
Мэдээж түүнийгээ хэн болохыг маш сайн мэддэг , бас итгэдэг бол хэн ч хийсэн сонголтондоо хожим харамсахгүй.
Харин зөвхөн түүнийг хүсч байгаа болохоор л эсвэл өөрийгөө юу ч хүсч байгааг мэдрэлгүй , сэтгэл дотоод мэдрэмжээ мэдэрч , сонсолгүй энэ алхамыг хийх гэж байгаа бол харамсалтай.
Жинхэнэ хайртай учирхад , хичнээн байгаагаар чинь хайрласан ч гэсэн чи өөрөө сэтгэл хангалуун байж чадах уу?
Эргэлзээтэй шүү!
Өөрийгөө хайрла
Өөрөөс чинь хаашаа ч зайлан алга болохгүй зүйлд бүү яар!
Өөрийгөө бүү золиосол!
Өөрийгөө хүндэтгэ!
Эмэгтэй хүний нэр төрөө хамгаалах хэрэгтэй.
Хөнгөн хийсвэр байдал амьдралын үнэ цэнэ , хайр дурлалыг мэдрэхэд чинь саад болно.
Мөн бэлгийн амьдралын талаар мэдлэг дутмаг байх нь хэцүү байдалд оруулдгийг олон хүний амьдралын жишээнээс харж болно. Иймээс дотно харилцаанд ороход бэлэн болсон гэж үзэж байгаа бол бий болох сайн муу бүхий л асуудлуудад бэлтгэлтэй бас төлөвлөгөөтэй байх нь хамгийн чухал юм.
Эцэст нь гэхэд хэрэв чамд залуу чинь үнэхээр хайртай бол чамайг бэлэн болтол хүслээ тэвчиж , хүлээх л ёстой.
Би чин үнэнч хайр байдаг гэдэгт итгэдэг. Харин хүмүүс миний энэ итгэлийг үгүй хийхийг хүсдэг. Гэвч би итгэлээ өвөртөлсөөр л байна.
Жинхэнэ чин үнэнч хайр , хэзээ ч түрүүлж секс хүсдэггүй юм.
0 comments