Цас будархад ...

6:48 PM


2015-11-15-нд  Ням гарагийн орой

Гадаа цас будран орж байна. Будрах чимээ нь цонхны цаанаас сонсогдоно. Цас орж байхад би гэрээс гарахыг хүсдэггүй.
Харин хүмүүс цас орох болгонд хөөрч баярлан , гадуур зугаалж , хэн нэгнийг болзоонд урих гэж догдлон байж сууж ядна.
Цас дэндүү ариухан
Гэвч цаанаа л гунигтай...
Хүн бүхэн цасанд дуртай байдаг атлаа яагаад нэг ч хүн түүний гунигийг үл анзаардаг юм бол?
Цас , цас , цас... гэж уулга алдацгаадаг хирнээ... анзаарах сөаөөгүй газар унах цасанд гутлын мөрөө үлдээн , нуржигнуулан алхцгаана.
Цас бид хоёрын гуниг адилхан...
Бие биедээ хачиг шиг шигдээгээд халдааччихсан юм шиг...
Түүний гуниг надад мэдрэгддэг болохоор харах гэж би яардаггүй. Яагаад гэвэл түүний харахаараа би түүний дэргэд зогссоор л байдаг. Даарч байгаа хирнээ хүлээн зөвшөөрөхгүй зогссоор л... Зүрх минь дотроо халуу түгж , цохилтын хэмнэл нь алдагддаг.
Хааяа бид санаандгүй таарч хүмүүсээс далдхан ханьсан алхана.
Бие биенийхээ төлөө юу ч хийж үл чадах , адил тавилантай , харанхуйн дундах амрагийн болзоо...


You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images