Ажлаас гарах шалтгаан

5:50 PM


2015,11,27-нд Баасан гараг



Би ажил төрөл , цалин мөнгөндөө санаа зовдог л доо. Гэхдээ үүнээс илүү надад зоригжуулалт , урамшуулалт чухал хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл би амьдралынхаа сэрүүн байх хугацааны 50 гаруй хувийг нь ажил дээрээ өнгөрөөнө шүү дээ.
Тийм учраас би өөрийгөө хөгжүүлэх , шинэ зүйлс ирэлхийлж , бүтээлч байдлаар сэтгэх гэж хичээдэг.
Миний хувьд онгод оруулдаг уламжлалт арга маань бол шөнөөр ганцаараа алхах юм. Эсвэл нам гүм орчинд гэртээ өөрийн дотоод хүнээ мэдрэх гэж оролддог.

Ирээдүйдээ хийнэ гэсэн ихэнх бүтээлч санаанууд ийм замналаар төлөвлөгддөг.
Ажил хайхаас илүүтэй , хийх урам зоригийг нь хайх илүү чухал санагддаг.
Тэгж байж л ажил бол зүгээр л  мөнгө олох зам гэх үлгэн салган ажиллагсдаас өөрийгөө ядгаатай гэдгээ мэдэрч харуулах болно.
Тийм ээ би урсгал зөрж гөжүүдлэх дуртай.
Би зүгээр л үнэнч нэгэн хэвээр үлдмээр байна.



You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images