Сэтгэцийн эмгэгтэй охин
6:50 PM
2015.11.12 Пүрэв гараг
Би 2 жилийн өмнө яг энэ цаг үед Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлж байсан юм. Яагаад гэвэл миний байгаа байдал бусдаас эрс ялгагдаж байна гэж ойр тойрны хүмүүс минь үзсэн юм. Надад бодогдоогүй зүйлс хүмүүст бодогдож анзаарагддаг байж... Тэд заримдаа надаас айдаг. Учир нь би ганцаараа ярьж . юу хийж байгаа нь мэдэгдэхгүй ганцаараа байгаад байдаг болохоор аймар санагддаг юм билээ.
Тэгээд Эмч хүртэл намайг ийм залуугаараа ийм байх ёсгүй дээ гэж гайхаж байсан.
Миний онош " Хэт мэдрэмтгий сэтгэцийн өөрчлөлтэй" гэж тогтоогдсон. Ганцаардлаас үүдсэн шинж тэмдэг гэдэг аж. Бас эмчлүүлж ч байсан. Шөнө болохоор өөрийн мэдэлгүй эмнэлэгийн цонхонд духаа наагаад зогсоно. Өвчтөнгүүд ч надаас эмээнэ. Би эм уухыг хүсдэггүй. Яагаад гэвэл эм миний тархинд нөлөөлөөд , тэнэг болгочих бий гэж айдаг. Эм уугаад эдгэнэ гэж би хэзээ ч боддоггүй. Энэ бол сэтгэлгээний л зүйл...
Би энэ онош тогтоогдож эхэлсэнтэй зэрэгцүүлэн блог нээж , хөтөлж эхэлсэн. Би ийм өвчтэй болсоноосоо хойш заримдаа юмсыг мартаж эхэлсэн. Бас өмнөхөөсөө хамаагүй бага унтдаг болсон. Тийм учраас заримдаа мартахгүйн тулд , заримдаа мартахын тулд бичдэг. Би ямар ч зүйлийг хүмүүсээс 2 дахин илүү мэдэрч , хүлээн авдаг.
Адилхан 8-н цаг ажилж байгаа хирнээ би 16-н ажилласан мэт ядарсан мэт болдог. Баярлаж , гуних , бүх зүйлд хүмүүсээс илүү их сэтгэл хөдлөл үзүүлж , эрч хүч ялгаруулдаг. Заримдаа би их ядардаг. Гэвч би үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Учир нь би чинь залуу хүн шүү дээ. Залуу хүн гэдгээрээ өөрийгөө хуурч , энэ өвчнөө нуудаг.
Энэ өвчинөөсөө болоод тайван орчинг чухалчилдаг. Тийм дээ ч ихэвчлэн гэртээ ганцаараа байдаг байх.
Ийм учраас л би хүмүүст дасахаас айдаг. Дасах гээд ирэхээрээ яагаад ч юм чимээгүйхэн зугтчихдаг. Тэгээд л өнөө гэрлүүгээ яарна. Дахиад хэсэг хугацааны дараа гараад нийгэмших гэж оролдоно. Бас л цаг хугацаа өнгөрнө. Дахиад л дасах гэх хичээнэ. Бас дахиад л дасахаас айн зугтана. Би хэзээ ч өөрчлөгдөхгүй бололтой...

0 comments