НУУЦ АМРАГ...
3:05 PM2015,11,07- Ням гараг
Би хэдэн хүмүүстэй хамт уран зургийн үзэсгэлэнд нэгэн зохиомжийн талаар ярилцсан юм. Хүн бүхэн "Гэр бүл" гэх уг зохиомжийг ээж аав хүүхэд гурав гэх утгыг харуулж байна гэв. Харин би гэнэт цаанаас ганцаараа эхнэр нөхөр гурав дах нь аль нэгнийх нь нууц амраг гээд өөрийн мэдэлгүй итгэлтэй гэгч нь хэлж орхив. Гэтэл бүгд надруу гэнэтхэн л нүдээ томруулан гайхширсан аятай эргэж харцгаана. Учир нь би байж боломгүй төсөөлөөгүй зүйлийг нь хэлсэн аж. Яагаад тэдэнд тийм байж боломгүй асуудал байхад , Хүмүүст энэ ширүүхэн дайны талбар мэт санагдаж байхад
би үүнийг үл ойшоохын шалтгаан нь юунд байна вэ? Байх ёстой асуудал мэт...
Би энэ асуудлын талаар сүүлийн үед эрс их боддог болсон. Яагаад гэвэл энэ маш толгой эргэлдүүлэм юм...
Учир нь зарим хүмүүст нууц амраг нь хүсэл сэтгэл , амьдрах урам зоригийг нь бадрааж байхыг олонтой харлаа.
Би маш олон нууцын эзэн... Би тэр бүрийг цоожтой авдар шиг л хадгалдаг. Би тэдний сэтгэлиийг уудлах , бас хөнгөвчлөх бяцхан охин ...
Би энэ зам руу эргэлт буцалтгүй татагдаж орсон.
Мэдээж энэ бол хууралт... Гэхдээ би алийг нь зөвтгөж , алийг нь буруутгах ёстой гэж!!!
Мэдээж тэд надад нууцаа дэлгэдэг. Намайг бяцхан секслогич гэж мэддэг. Тийм дээ ч тэд надтай зүгээр л харилцахыг хүсдэг байх. Өөр юу ч биш...
Секс хийдэггүй ч үнэнийг нууж байгаагаараа би ч бас нууц амраг болж байх шиг...
0 comments