Өөрийгөө эзэмдэгч
7:59 PM2015.07.28-нд
Өрөөлийг бус ,
Өөрийгөө л эзэмдэе
Өөр хэнийг ч биш ,
Зөвхөн өөрийгөө эзэмдэе
Өршөөлгүйгээр өөрийгөө л нэхэн эзэмдэе ...
Үг хэл , үйл хөдлөл гээд өөрийнхөө бүгдийг эзэмдэж сурая ...
Миний "мэдэхгүй" гэж хэлэх үгний цаана мянган үгс нуугдана. Худал хэлэхийг хүсээгүй дээ ч байх. Сэтгэлийн минь угт нуугдах бодол санаанууд аажмаар хөдөлж эхэлж байна.
Чамд ийм мэдрэмж төрж байсан уу?
Би тэр хүчтэй хүсэлд хөтлөгдөөд шууд ярих үе байх ч , энэ нь тун ховор...
Учир нь өөрийгөө чимээгүйхэн эзэмдэж буй нь тэр...
Хүссэнээрээ эрх чөлөөг мэдрэх газар бол "гэр"
Харин дураараа хэлж , ярих нь "бичиг" -ийн хэлбэрээр дамжуулах биз.
0 comments