Аян замд бодлын мөртүүд хөвөрсөөр...
4:43 PM2015.07.24-нд Баасан гараг
Үл ялиг ганцаардал надтай ханьсан явна.
Яг үнэндээ би замд явж буй эсвэл ганцаардалын ордонд сууж буйг үл мэдэх юун.
Миний хаанаас урган гардаг юм бол гэмээр жигтэй бодол санаанууд тойрон эргэлдэж байна.
Гэвч энэ бодлууд минь олон хүнд ойлгомжгүй хэвээр ...
Заримдаа би өөрийгөө бусад хүмүүс шиг амьдарч чадалгүй үхчих бий гэж их айдаг.
Солиотой юм шиг ганцаараа байхыг эрмэлздэг ч гэсэн энэ нийгмийн харанхуйг гэрэлтүүлж үзэлгүй хорвоогийн мөнх бусыг үзчих бий гэж айдаг.
Хойч үе , ирээдүйдээ мөнхөд дурсагдах бүтээл туурвиж амжилгүй цэл залуугаараа зүрх минь зогсчих бий гэж айдаг.
Тийм дээ ч хорвоо ертөнцийн учир битүүлэг , оюуны чадамжаас хэтэрсэн танин мэдэхүйн сонин зам мөрийг миний зүрх сэтгэл үргэлж доншуучилдаг биз.
Өнөөдөрийн бус
Маргаашийн ч бус
Ирээдүйн цоо шинэ зүйлийг би хайж , нээж олох гэж тэмүүлдэг.
Намайг соронзон мэт татсан сондгой , гайхамшигтай нууцлаг амьдрал ...
0 comments