ВанГог-т дурласан минь
7:01 PM
2015.08.11-нд Даваа гараг
Жич: Энэ бол миний л бодол юм шүү.
Төрмөл агуа их авъяас билэгтэй залууд би дурласан. Түүний амьдрал дэндүү ганцаардмал , бас дэндүү эмгэнэлтэй өнгөрсөн мэт хүмүүст санагддаг байх. Дээрээс нь өрөөсөн чихээ өөрөө огтолдог , солиотой мэдрэл муутай зураач мэтээр ярьж буй хүмүүс ч цөөнгүй. Ганц зураг ч олигтой үнэ хүргэж зарж чадалгүй өрөвдөлтэй ганцаардмал амьдралыг туулж өнгөрүүлсэн мэт.
Гэвч Вангог нэг ч удаа шантар ч үзээгүй юм шүү. Өнгө будгийн гайхамшигт төгс төгөлдөр уран бүтээлүүдийг хойч үеийн хүмүүст таньж мэдүүлэхийн төлөө нэг ч удаа мөнгөний гачигдал , ядуу байдлаар шалтаг тоочиж үзээгүй нэгэн.
Хэн ч өөрийг нь ойлгохгүй байхад гайхамшигт бүтээлүүдээ зурсаар л байсан суут уран бүтээлч бол ВанГог ...
Олон үеийн дараа л түүнийг бишрэх хүмүүс бий болсон ч сайн ойлгохгүй нэгэн ч өдий хүртэл байдаг биз ээ.
Түүний амьдралын замнал нь өөрийн эрхгүй миний сэтгэлийг их татдаг хэдэн эрчүүдийн нэг яах аргагүй мөн. Бараг ховсддог гэхэд хэлсдэхгүй биз.
ВанГогийн уран бүтээлүүдээс одоог хүртэл маш их эрчим хүч дүрэлзэж байдаг. Заримдаа би түүний амьдарч байсан цаг үед төрөх минь яав даа гэж халаглах үе байхыг нуух юун.
Тэгсэн бол би өдөр бүр түүнийг харах гэж тэмүүлэн яаран очих байсан байх
Түүний зургаа зураад сууж байхыг хараад л , хараад л ...
Садаа болохгүй гэсэндээ чимээгүйхэн хараад л суух байсан байх.
Тэгэх бүртээ улам ихээр дурлалдаа шатах байсан байх
Тэгээд түүнийг хэзээд ч үл ганцаардуулна.
Түүний бурханы гэмээр гарт нь хүрэх ямар байдаг бол?
Тийм эгэл хирнээ ухаалаг , суут авъяас билэгтэй уран бүтээлч хүний дэргэд зогсоход биеийн дулаан нь хэрхэн надад мэдрэгдэх байсан бол?
Магад би түүнтэй учирсан бол тэр хэзээ ч солиорохгүй байсан байх
Мартаж боломгүй агуа бүтээлүүд нь ч бий болохгүй байсан байх
Эсвэл бүр ч эсрэгээрээ , надтай учирснаараа маш олон агуа бүтээлүүд бий болох байсан байж ч болох юм.
Би үргэлж ВанГогийн талаар бахархан ярих болно. Ярьсан бүхэн минь үнэн гэдгийг үл тоомсорлогч нар нэг л өдөр мэдэх болно.

0 comments