Таатай биш гэж үү?
7:04 PM2015.03.25-нд Лхавга гараг
Би хэдэн хоног сараар ч хамаагүй гэртээ бүгж тэмдэглэлийн дэвтэрээ хөтлөн , ном уншиж , зураг зурах гэж оролдон суух дуртайсан.
Харин дараа нь гэрээсээ гарах завшааныг өөртөө олгон хичнээн ихээр догдлон баярладаг гээч...Гадаа гарахад ямар байдаг вэ?
Хаалга нээгдэх тэр мөчид түр гацан зогсох доо , гүнзгийхэн амьсгаа авч эхлээд хаашаа ч хамаагүй алхаад , алхаад , алхаад л баймаар ...
Нүд минь ийш тийш ээ эргэлдэн , юм бүгдийг ажихыг хүсэнгээ , өөрөө өөртэйгөө ярилцан алхана.
Энэ агаар салхийг ,
Тэр тэнгэрийг хар дааТэр нарыг хар даа
Тэр моддыг хар даа
Тэр газар шороо , хөрсийг хар даа
Тэр шувуудын жиргээг сонс доо
Тэр өчүүхэн жоохон шавж хорхой хүртэл анхаарал татаж сайхан санагдаж байгаа биз.
Энэ бүхэн таатай биш гэж үү?
Үүнээс баясал таашаал авах гэж тэмүүлэн гарч ирсэн биз дээ гээд л...
Яагаад ч юм бэ хэсэгхэн хугацааны дараа тэр амьд зүйлс ор мөргүй алга болох шиг болдог.
Хүмүүс тэр бүгдийг зүгээр л хий хоосон шуугиан болгон хувиргах шиг болдог.
Эргэн тойронд шинэхэн амьд мэдржэмжүүд ...
Гэхдээ би удаан хугацаагаар тэнэж үзсэнгүй.
Тэгээд л нөгөө буйдхан газар луугаа яаран алхана даа.
Гэх дээ би одоооос өөрчлөгдөж байна аа.
~~~~~ ЭМИЛИ ~~~~~
0 comments