Хавар боллооГаж донтонгууд нойрноосоо...
9:55 PM2015.03.25-нд Лхавга гараг
Эмэгтэй хүн бүрт бараг ийм зүйл тохиолдож байсан байх.
Үүнээс сэрэмжлэх ганц арга бол хүн багатай эвгүй газраар явахгүй байх юм даа. Гол нь мэдээж ганцаараа...
Дунд ангид байх үе юм даа. Завсарлагаанаар ангийн охид үүдний цонхны дэргэд зогсож байснаа гэнэт л хашгаралдаад ангируу орж ирлээ. Юу болов гэхийн завдалгүй нэг эрэгтэй хүн цонхных нь дор зогсонгоо дуудаад байсан аж. Бүгд харангуут нь өмдөө шувталчихаж. Би ч нэг л итгэж өгдөггүй бас инээд ч хүрэх шиг.
Гэтэл үнэхээр ийм явдал байдгийг хэдэн жилийн дараа өөрийн нүдээр харсан даа. Бүр ганцаараа явж байх даа.
Тухайн үед би нэгэн арга хэмжээнд орох гээд хослол өмсчихсөн дэлгүүрт явж байлаа. Яг гарахын даваан дээр шилэн цонхны цаана нэг эрэгтэй намайг хараад зогсож байх нь тэр.
Эрүүл биш тархинд нь ямар бодол төрсөн юм бүү мэд өмдөн дотроо гараа хийчихсэн...
Хамгаалагч дуудаад эргээд хартал хэн ч байдаггүй.
Надад ямар новшийн сэтгэгдэл төрснийг хэлэх ч юм биш.
Тэр цаг үеэс хойш юбка , даашинз өмсөх сонирхол огцом буурсан даа.
Хаврын улирал ирэхээр хүмүүсийн элдэв бусын синдром хөдлөж эхэлнэ.
~~~~~~ Эмили ~~~~~~
0 comments