Шөнийн ганцхан таамаглал

12:14 AM


Нойр минь хүрч байгаа хирнээ харанхуйд унтаж чаддаггүй ээ. 
Үгээр тайлбарлаж чадамгүй мэдрэгддэг өнөөх айдас чинь гараад ирчихжээ.
Бас болоогүй сэтгэл нэг л гунигтай.
Тавгүй байгаа сэтгэлийг минь ойлгох хэн нэгэнд зориулж бичин сууна. 
За даа ойлгуулах гэхээсээ зүгээр л хуваалцаж байгаа юм уу даа.

Би ийм мэдрэмжинд үнэхээр дургүй.
Гэхдээ надад мэдрэгдээд байна. 
Ийм мэдрэмж авсан үед жаахан охин шиг УЙЛМААР БАЙНА.
Даанч нулимс гарахгүй. 
Аль хэдийн дуусчихсан
Зөндөө уйлчихсан болохоор тэр биз.

Надаас илүү намайг мэддэг хүн байдаг болов уу?
Мэдээж үгүй , Хонгор минь

Миний амьдрах хугацаа хорогдсоор л ... 
Тэгэхэд миний хийж гийгүүлсэн зүйлс хаана , хэзээ , хэрхэн орших бол? 
Би , Би , Би гэх үгийг үү...
Би хааяа дэндүү их боддог юм шиг
Бичих болгон доо "мэдрэмж" гэх үгийг их ашиглаж байгаагаа анзаарлаа. 
Заримдаа энэ мэдрэмжүүдээс зугтаж холдмоор... 
Тэх дээ хэзээ ч бүтэхгүй зүйл юм даа.

Би дахиад л гол зүйлээ бичиж амжсангүй юу ?



Хэн ч яагаад гэж асуухгүй
Хэнд ч би тайлбар хэлэхгүй
Хэзээ эхлээд ,
Хэзээ дуусахыг нь би мэдэхгүй ...






                                                   ~~~~~ ЭМИЛИ ~~~~~


You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images