Эмилигийн тэмдэглэл... /2014.07.14-нд/
Би тийм баян айлын охин биш. Надад бэлэн мөнгө үргэлж өгөөд , толгойг минь элээд байж байх эцэг эх , ах дүүс , нөхөр мөхөр байхгүй.
Тийм байхыг өөрөө ч хүсдэггүй.
Би өөрөө хөдөлмөрлөхийг хүсдэг. Гэхдээ ажиллахаас илүүтэй сурахыг хүсдэг. Даанч мөнгөний асуудал тулгардаг. Хуримтлал үүсгэх гэхээр хэрэглээний зардал минь тодорхой хэмжээгээр саад учруулна. Хааяа өөртөө ундуйцна. Тэр хараал идсэн хуримтлалыг нь яагаад олигтойхон шиг цуглуулж чадахгүй байна вэ гэж. Тэтгэлэгт хамрагдах гэхээр өөрийгөө илэрхийлж ярих чадамж минь дутмаг. Монголд тэтгэлэгт хамрагдах гэхээр хүний хүсэл тэмүүлэл , чадамжаас илүүтэй ДҮНГИЙН ГОЛЧ , НАС , чухалчлана. Яг үнэндээ зарим оюутнууд дүнг худалдан авдаг болохоор би дүнг тоодоггүй. Тэгээд боддог... Сургуульд сурахгүйгээр хувиараа өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг ганцаараа хайж , эрж судалдаг. Бас л өнөө санхүүгийн асуудал тулгарнаа.. Тиймээс ажил хйих шаардлагтай. Миний насанд хэн нэгнээс мөнгө гуйх үнэхээр ичгэвтэр асуудал. Өөрийгөө олон талаар хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн ажил хийж үзэх юмсан гэж боддог. Гэтэл хүмүүс надаас "Яаж өөрөө өөрийгөө болгоод байнаа? , Нууц ивээн тэтгэгч чамд байгаа байх" гэж асуудаг. Хэрэв надад ивээн тэтгэгч байсан бол би дээшээ харж эрхэлж хэвтчихээд , хүссэн үнэтэй сургуульдаа сурах байсан. Заримдаа би биеэ үнэлэгчдийг хараад атаархдаг. Миний нэг сар зүтгэж хөдөлмөрлөн байж олсон мөнгийг 1,2 хоногт өлхөн олж байгааг нь харахаар дургүй ч хүрэх шиг... Даан ч би тэдэн шиг амьдрахад арай л дэндүү үнэ цэнэтэй. Би өөрийгөө энэ талаасаа бол бардам хэлж чадна. Намайг сайн ажвал би хэзээ ч илүү зардал хамаагүй гаргахыг хүсдэггүй. Ойрхон газарлуу явах хэрэг гарвал алхаад л явдаг. Яаралтай шаардлагатай үед л автобусанд суудаг. Илүү тансаглалыг эрс эсэргүүцдэг. Байгаагийн зоргоор үрэхийг хүсдэггүй. Гэтэл хүмүүс намайг залуу хүн байж хөгшин хүн шиг амьдарлаа , зугаацаж цэнгэсэнгүй гэдэг. Би тэгэхийн оронд сурмаар байна. Өөрийн гэх хуримтлал , эд баялгийг бүтээхийн тулд ингэж амьдардаг юм. Тэгээд хүсэл мөрөөдлөө олон хүмүүст түгээмээр байна.
Анх хараад "Сайн" гэхээсээ "БАЙХ" гэдэг үг шууд нүдэнд туссан.
Энэ үгнээс болоод очиж үзэх хүсэлд автаад...
Би нэг улсдаа алдар цуутай бүжигчиний тухай Солонгос кино үзэж байсан юм. Хамгийн өндөр үнэтэй бүжигчин нэг удаа ард иргэдийн дунд явахдаа хүмүүст бүжгээсээ сонирхуулан үзүүлэв. Хүн болгон уулга алдтал нэгэн мэргэн хүн харсан даруйдаа "Сүрхий шагшин магтацгаагаад байсан олигтой үзэх юм юу ч алга" гэж хэлэн яваад өгөв. Бүсгүй араас нь очиод учрыг асуутал "Чи үнэхээр авъяас чадвартай байсан бол хамаг байдгаараа гоёж гоодон , нэр алдараа зарлан байж бүжих хэрэг юусан. Энэ бүгд чинь байхгүй бол чи хэн ч биш" гэж хэлэв. Бүсгүй өөрийн чадвартаа бардам ч мэргэн хүний үг бодлоос нь ер гарсангүй. Шөнө болмогц ноорхой хувцастай, баг зүүн бүжиглэв. Зөрөн өнгөрөх хүмүүсээс хэн ч түүнийг анзаарахгүй байлаа. Үүнээс хойш бүсгүй бүжиглэхээ больж ганцаар явах болов. Бүжигчин хүн байнгын бэлтгэлгүй л бол хэн биш болох учраас мэргэжил нэгтнүүддээ ч нэр нүүргүй болов. Нилээн хугацааны дараа улсын аврага шалгаруулах тэмцээнд шилдэг хоёр өрсөлдөхийн нэг нь тэр байлаа. Өрсөлдөгч нь байнгын бэлтгэлтэй байсан учир хамаг чадвараа гайхуулан бүжихэд шүүгчид ам сайтай баясана. Харин өнөө бүсгүй маань элдэв чимэг зүүлтгүй, тансаг хамбугч өмсөөгүй гарч ирэхэд бүгд унцуйцав. Гэвч бүсгүйг бүжиж эхлэхэд л тэнд байсан шилдэг бүжигчид, шүүгч нар "Жинхэнэ бүжигчин хүн гэж ямар байх , дахин давтагдашгүй чадварыг нь хэн ч дийлэхгүй" гэдгийг ойлгоцгооно. Гадаад үзэмж ёс зүйгүй гэх улмаас өрсөлдөгч шагналыг авч байгаа нь нэр алдар үнэн мөн чанарын хажууд юу ч биш юм аа гэдгийг харуулах аятай..
Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр
Хэн нэгэнд тусалснаараа биш,
Хэр их нийтэч байснаараа биш
АЛИВАА ХИЙЖ БУЙ ЗҮЙЛИЙНХЭЭ МӨН ЧАНАРЫГ ОЙЛГОЖ , ТАНЬЖ , МЭДСЭН ЦАГТ Л ХҮН ЖИНХЭНЭ САЙН ХҮН БОЛНОО ГЭСЭН ҮГ.
Олон жил хамт байсан ч хэсэгхэн хором холдох төдий мартагдах нэгэн байхад
Ганц харсан ч хэзээ ч мардагдаж өгдөггүй, дурсагдаж чаддаг тэр л хүмүүс хамгийн сайн хүмүүс байх аа.
@Margadism
ЗӨВХӨН ГОЦ УХААНТАЙ ХҮНД БАЙДАГ 7 МУУ ЗУРШИЛ
Жич: Ухаантай юм шиг харагдах гээд битгий дагаж хийгээрэй. Эдгээрийг хийлээ гээд ухаантай болохгүй, ухаантай хүн эдгээрийг өөрийн мэдэлгүй хийдэг гэдэг талаас нь бичжээ. Ухаарч уншаарай! Гоц ухаан гэдэг нь үнэндээ тэнэг байхыг ч хэлээд байгаа юм шиг.
ЭНЭ БҮГД ТААРЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ. ЮУ Ч БОДОХГҮЙ АМЬДРАХ...
(Independent сайт-н мэдээлэл)
1. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа хүний тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, ой тогтоолтыг үгүй болгож байдаг аюултай ч бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс энгийн хүмүүсээс илүү амархан уйддаг, шинэ зүйл эрэлхийлдэг болохыг судлаачид тогтоожээ. Судалгаанд оролцогчдыг дүгнэн үзэхэд согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нээлттэй хүмүүс байсан аж.
2. Хуучинсаг зан
Нэгэн хэвийн, хуучинсаг үзэлтэй хүмүүс энгийн хүмүүсээс илүү ухаалаг байдаг аж. Учир нь тэд тодорхой үзэлгүй хүмүүсээс илүү тогтсон үзэл баримтлалтай, хүмүүсийн шүүмжийг төдийлөн тоодоггүй буурь суурьтай хүмүүс байдаг байна.
3. Ганцаардмал
Найз нөхөд, хамт олны дунд ч ганцаардал мэдэрдэг хүмүүс амьдралын утга учрыг байнга эрэлхийлж явдаг тул илүү ухаалаг болдог гэдгийг Их Британийн судлаачид тогтоожээ.
4. Оройтож унтах
Тэд эрт унтах нь эрүүл мэнд, идэвх зүтгэлд хэрэгтэй гэдгийг мэддэг ч орондоо орох үед олон зүйл бодогдож, төсөөлөн сэтгэх чадвар нь ажиллаж эхэлдгээс эрт унтаж чаддаггүй аж.
5. Залхуу
Билл Гейтс хүртэл “Би залхуу хүнийг л ажилд авдаг. Учир нь тэд ямар нэг зүйлийг хийх илүү дөт замыг ямагт олж чаддаг.” гэж хэлсэн шүү дээ. Залхуу хүмүүс ямар нэг зүйлийг бодох, удаан төлөвлөх дуртай учир илүү гүн бодолтой гэсэн гаргалгаас судалгааны баг дэвшүүлжээ.
6. Байнга сэтгэл гутрах
Судалгаагаар хүүхэд насандаа хүнд бэрх зовлон туулсан хүмүүс ирээдүйд алдартай, их хөрөнгөтэй болох нь их байдаг аж. Тэдэнд тулгарсан бэрхшээлийг нь даван туулахад туслах хүн байдаггүй тул өөрөө сэтгэх шаардлагатай болдог байна.
7. Бэлгийн харилцаанд орохгүй байх
Ухаалаг хүмүүс бэлгийн харилцаанд орох гэж төдийлөн яардаггүй, биеэ барьдаг байна. Тэд хайр дурлал, үерхлийн асуудалд маш буурь суурьтай ханддаг нь судалгааны явцад ажиглагджээ.
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаар аа
Баясгалантай хөөрхөн царайг чинь
Бахархаад бахархаад баршгүй
Урмыг нь хөгжөөмөөр өө
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ
Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Үнэхээр сайхан. Хэцүү үедээ дуулвал сэтгэл сэргэж,зовлон буцдаг үнэх юмаа.Хийморь сэргэнэ
“
Билл Гэйтс, Марк Зукерберг, Алберт Эйнштэйн, Майкл Жордан, Ганди, Абрахам Линколин, Варрен Бафетт, Ларри Пэйж. Эдгээр хүмүүст ямар нийтлэг шинж байна вэ?
Тэд бүгд интроверт буюу дотогшоо чиглэсэн зан чанартай, чимээгүй хүмүүс юм. Бид манлайлагчдыг нийтэч, нүүрэмгий, эрч хүчтэй, хэн нэгнийг эрх мэдлээрээ захирах хандлагатай хүмүүс байдаг гэж боддог.
Нэртэй бизнесмэнүүд, улс төрд манлайлагчдын зан чанарт судалгаа хийж сайн удирдагчийн онцлог шинжүүдийг гаргажээ. Тэд гол төлөв интровертууд байдаг аж. Яг л пиццатай адил. Өөр өөр орцууд пиццаг амттай болгодог шиг сайн удирдагчид ч өөрийн гэсэн онцлог зан чанартай байдаг байна.
Интровертууд буюу бүрэг хүмүүсийн талаарх төөрөгдлийг залруулах нь:
Интровертүүд нь ганцаардмал, эсвэл нийгмээс тусгаарлагдсан хүмүүс биш юм. Тэд зүгээр л олон хүн цугласан газар байж, энергиэ үрэхийг хүсдэггүй. Гэхдээ энэ нь тэд найз нөхөдтэйгээ гарах дургүй гэсэн үг биш.Интровертүүд өөрсдөдөө дүн шинжилгээ хийхэд их цаг зарцуулдаг болохоос биш өөрсдийгөө тусгаарладаггүй.Интровертүүдэд экстровертүүд шиг их ярих шаардлага байдаггүй.Интровертууд бүрэг хүмүүс биш. Тэд зүгээр л хүмүүстэй ганцаарчлан ярилцах дуртай.
Интровертүүдийг сонгох ёстой 5 шалтгаан
Тэд маш сайн сонсогчид
Өнөөдөр бид завгүй ертөнцөд амьдарч байна. Заримдаа бусдын ярихыг сонсох нь өнөөгийн энэ завгүй амьдралд тохирохгүй мэт. Бид ярианы хагасыг нь сонсож, хагаст нь юу гэж ярихаа бодсоор ярианы утгыг бодохоосоо илүүтэй яриагаа бодох болж.
Удирдагч хүмүүс их ярих хандлагатай байдаг ч удирдах арга барилын нэг хэсэг нь ам хэлээрээ удирдахаас гадна бусдын хэлэхийг бас сонсдог байхыг хэлдэг. Интровертүүд хянамгай, ажигч, их сонсдог бөгөөд тэр ч байтугай экстроверт лидерүүдээс илүү бусдын санааг хэрэгжүүлдэг.
2. Интровертүүд хийхээсээ өмнө боддог
Экстровертүүд аятай боломжийг харж, “Үүнийг хийцгээе” гэсэн хандлагатай байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь зөв болдог. Гэтэл интровертүүд нөхцөл байдлыг илүү их судалж, жижиг зүйл дээр ч хянуур байж, асууж, гүн гүнзгий ухаж, арай удаан боддог. Тэд их болгоомжилно. Хийхээсээ өмнө бэлтгэж, төлөвлөхөд их цаг зарцуулдаг. Тиймээс тэдний шийдвэр гаргах үйл явц нь найдвартай, сайн бодож төлөвлөсөн байдаг.
Тэд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг
Бусдыг ойлгох чадвар нь лидер хүнд байх ёстой маш чухал чанар юм.
Зохиолч, сэтгэл зүйч Даниель Голман хэлэхдээ: “Хүн хамгийн сайн боловсрол эзэмшээд, гярхай, задлан шинжээч байгаад, гайхалтай санаа байнга гаргадаг байлаа ч сэтгэл хөдлөлийн билэг ухаангүй л бол агуу удирдагч болж чадахгүй” гэжээ.
4. Интровертүүд маш гярхай байдаг
Интровертүүд эргэн тойрноо маш сайн мэдэрдэг. Тэд оролцохоосоо илүү ажиглахад ихэнх цагаа зарцуулна. Гэхдээ тэд асуудалд өнгөцхөн оролцдоггүй. Харин цаанаа асуудалд өөрийн дүгнэлтээ өгч хэрхэн шийдэхээ боловсруулж байдаг байна.
“Эктровертүүдийн чимээгүй дагагчид нь интровертүүд байдаг” гэсэн алдартай нийтлэлд: Интроверт удирдагчид чимээгүй, бүрэгдүү харагдаж болно. Тэд анхаарлаа төвлөрүүлэх мастерууд, ил харагдаж байгаа зүйлийг харахдаа цаана нь болж байгаа зүйлийг ч давхар харж чаддаг.”гэсэн байна.
Тэд даруу
Та өмнө нь “зарц удирдагч” гэсэн нэр томьёо сонсож байсан уу? Зүй нь ажилтан нь даргадаа үйлчилж, дарга нь ажилтандаа урам зориг болж, зөв жолоодож байж зөв харилцаа үүсэх ёстой юм. Интровертүүд ментор, зөвлөгч байх нь элбэг. Тэд багийнхандаа үйлчилж, ур чадвараа ил гаргаж, амжилттай ажиллахад нь гүүр нь болдог.
Ямар төрлийн удирдагчтай байхаас багийн ажиллагаа хамаардаг
Өөр өөр төрлийн удирдагчид өөр өөр нөхцөл байдалд амжилттай ажилладаг. Яг л зарим ургамал нарны гэрэлд сайн ургадаг байхад, зарим нь сүүдэрт сайн ургадагтай адил. Тохирсон орчиндоо илүү амжилт гаргадаг гэсэн үг.
Вартоны Их сургуулийн Адам Грантын хийсэн нэгэн сонирхолтой судалгаагаар:
Экстроверт удирдагчтай, санаачилгатай, нийтэч баг хоорондоо зөрчилдөөн ихтэй ажилладаг бол интроверт удирдагчтай, санаачилгатай баг маш сайн тохирч ажилладаг байна.
Үнэн хэрэгтээ, энэ нь урвуу харилцаа юм.
Яагаад энэ бүтэц ажиллахад хамгийн шилдэг нь вэ?
“Завгүй ярих дэлхийн Интровертүүдийн хүч” номын зохиолч Сузан Кэйн: Интроверт лидерүүд нийтэч багтай сайн ажилладаг. Учир нь тэд ажилтнуудынхаа гаргасан санааг ажил болгохыг дэмждэг байна.
Нэг өрөөнд олон экстроверт хүмүүс цуглаад зэрэг зэрэг ярьцгааж байна гэж төсөөлөөрэй. Бүгд л өөрийн санаагаа зөв гэдгийг нотлон дийлэх гэж, юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй ярьцгааж байна.
Харин одоо өөр нэг өрөөнд интровертууд байна гэж төсөөлье. Бодлоготой, харилцан санал солилцсон, асуудалд дүн шинжилгээ өгч, нэг нэгийнхээ үгийг сонсож байна. Энэ 2 өрөөний аль нь асуудлаа шийдвэрлэн сонголтоо хийж, багаа удирдан цааш явж чадах вэ?
Яагаад ажлын байран дээр интроверт болон экстроверт менежерүүд хоёул хэрэгтэй байдаг вэ?
Ажлын байран дахь интровертүүдийн судалгаанаас:
АНУ-д ажиллах хүчний 50% нь өөрсдийгөө интровертүүд гэж тодорхойлдог.Өөрсдийгөө интроверт гэж тодорхойлдог ажилтнуудын 64% нь авъяас, чадварыг нь бүрэн ашигладаггүй гэж үздэг.Менежерүүдийн 96% нь өөрсдийгөө экстроверт гэж тодорхойлдог.
Энэ судалгаанаас дүгнэхэд:Удирдлагын баг зөв бүрэлдсэн нь ховор байдаг бөгөөд янз бүрийн зан авиртай ажилтнуудаа төлөөлж, тэднийг төгс удирдаж чадахгүй байна.
Байгууллагын хүний нөөцийн ажилтан шинэ ажилтан авахдаа хэний удирдлагад ажиллах вэ гэхээсээ илүү тухайн хүн аль багийнхантай тохирч, амжилттай ажиллаж чадах вэ гэдэг анхаарах нь зүйтэй юм.
Олон хүмүүс интроверт хүмүүсийг хаалттай, ичимхий, хүмүүстэй харилцах харилцаа нь хүндрэлтэй санагддаг, ерөнхийдөө хэвийн амьдралд зохицдоггүй хүмүүс гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ интроверт хүмүүсийн зан авир нь гаднаа илэрдэггүй , дотоод ертөнцдөө бодол санаа нь төвлөрдөг, хэлэхээсээ өмнө сайтар боддог, чимээгүй тайван орчинд байх дуртай, шуугиан ихтэй орчинд анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул, бусдыг сайн сонсдог, нилээд бодлогошронгуй хүмүүс байдаг.
Тэднийг олны өмнө зарлаж дуудахад сандал ширээнд доогуур нуугдах нь холгүй ичиж сандардрах хэдий ч дотны хүн нь дуудагдвал хамгийн сайн хөгжөөн дэмжигч болж , чанга дуугаар хашгарчихсан зогсох тийм л хүмүүс...
Үзэл бодлоо худалдаж мөнгө олно гэдэг хүний амьдралын хамгийн гутамшигт явдал!
Хэдэн халтар цаас ахиу амалсанд нь сүнсээ зарчихаад насаараа ярьдаг юмныхаа эсрэг яриад , нийтэд хэн нэгнийг муулж , гутаан доромжилж суудаг бичээч нь би биш ээ.
Мөнгөтэй нэгний ивээлд багтсан нийтлэгч байснаас хоосон ч хамаагүй блогийн бичээчээрэй үлдсэн нь дээр биз.
Намайг сэргэлэн биш , тэнэг гэж бодвол бод, хамаа алга.
Залуу хүн үзэл бодлоо худалдана гэдэг биеэ худалдахаас ч илүү ой гутам янхандалт даа орно
Зохиомол ч хэзээ нэг өдөр биеллээ хэн нэгэн дээр олох л болно.
Бүсгүй өөртэй нь гэрлэхийг хүсдэг нэгэн залууд хандаж "Би чамд нэг асуулт тавина. Хэрэв хариулт нь сэтгэлд хүрэх юм бол би чамд зөвшөөрөх болно. Би нэг хадан цохионы ирмэг дээр ургасан цэцгийг авахыг маш их хүссэн гэж төсөөл. Тэр цэцгийг чи надад авч өгөх гэж оролдвол амиа алдахыг бид хоёул мэднэ. Ийм асуудлыг яаж шийдэх вэ?"
Залуу маргааш хариугаа өгөхөөр болов.
Маргааш өглөө бүсгүйд захидал ирлээ. "Хайрт минь , би тэр цэцгийг чамд авч өгөхгүй. Гэвч надад шалтгааныг нь тайлбарлах боломж өгнө үү!" Эхний хэдэн мөр л бүсгүйг гуниглуулав. Үргэлжлүүлэн уншвал:
"Чи компьютер дээр ажиллаж байхдаа ямар нэг үйлдэл андуурч хийхээрээ ундуйцдаг учир би тэр үед чинь туслахын тулд гараа авч үлдэх хэрэгтэй. Чи үргэлж гэрийн түлхүүрээ мартдаг болохоор чамайг ирэхээс өмнө амжиж гэртээ ирж чамд хаалга тайлж өгөхийн тулд хөлөө ч авч үлдэх хэрэгтэй. Чи аялах дуртай ч амархан төөрчихдөг болохоор чамд зөв зам олоход туслахын тулд нүдээ гамнах хэрэгтэй. Сар бүр чиний "зочин" ирэхэд гэдсээр чинь базалдаг болохоор чамайг илж өвчнийг чинь багасгаж өгөхийн тулд алгаа авч үлдэх хэрэгтэй.
Чи гэрээсээ гарах дургүй байдаг болохоор чамайг ганцаардаж уйтгарлах бий гэж санаа зовдог. Тийм бллохоор чамайг хөгжөөж хөгжилтэй зүйлс ярихын тулд амаа авч үлдэх хэрэгтэй. Чи ихэвчлэн компьютерийн ард суудаг болохоор хараанд чинь нөлөөлж л таарна. Хэрэв миний хараа биднийг хөгширөхөд сайнаараа байвал үсийг чинь самналцаж өгөх болно. Тэр үед нүд минь хэрэгтэй. Би чамтай хамт салхилж , чи байгалийн сайхныг харж баясах үед гараас чинь хөтлөх , цэцэгний өнгө ямар өнгөлөг байгаа тухай ярьж өгөх болно.
Ийм учраас миний хайртай эмэгтэйг , энэ хорвоод надаас илүү хайрлах хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй болтлоо би тэр цэцгийг тасдаж чадахгүй.
Хэрэв миний хариулт чиний сэтгэлд хүрсэн бол хонгор минь хаалгаа тайл. Би чиний дуртай өглөөний шинэ талх , сүүг аваад ирлээ.
Бүсгүй хаалга руу гүйн онгойлготол залуу санаа зовсон байдалтай зогсоно. Харин бүсгүйн нүднээс нулимс урсахын зэрэгцээ хэн ч хэзээ ч өөрийг нь энэ залуу шиг хайрлахгүйг ойлгожээ.
Амьдрал бидний анзаарахаа больсон өдөр тутмын олон жижиг жаргалтай мөчүүдээс тогтдог.
Хайрын баглаа цэцэг бус унтаж байхад чинь хучих хөнжил , ууртай үед чинь тэврэх тэврэлт , өглөөний үнсэлт гэх мэт билээ.
Хайртай хүнээ #mention хийгээрэй.
Би өнөөдөрийг хүртэл яаж тэгш замаар бардам загнаж ирлээ. Эцэг эхийн сайн охин байсаар ирсэн. Яахав хааяа нүгэл гэмээв бодолд автдаг л байх. Гэхдээ хүнд халдаах хэмжээний биш лдээ. Одоо хэсэгхэн зуур жаахан саад бэрхшээл байна лдаа. Үүнийг давах л болно. Би сайхан амьдрах эрхтэй... Би заавал сайхан амьдрана.
Тэгээд би олон хүмүүст туслах болно. Бүр заавал!!! Харж л бай...
2017.07.16ний шөнө
Өөдгүй бусармаг нэгний өгзгийг долоогч байснаас
Өлсгөлөн, гуйлгачин амьдар, хулгай хийсэн ч илүү дээр
Эрх мэдэл луйвардсан зальхай этгээдийн ширээнээ
Элдэв амттанд бялуурсанаас хоосон яс мөлжиж суу.
Дао амьдралыг танихуй-с
Мянган бээрийн аялал нэгэн алхмаас эхэлдэг.
*** *** ***
Сайхан үгийг хэн ч хэлж болно
Сайн үйлийг хэнч бүтээж болно
Гэхдээ хүнийг муу гэж хэзээ ч хаяж гээж болохгүй.
*** *** ***
Тэнгэрийн доор хүмүүн сайхан зүйлийг сайхан хэмээн таньсан тэр цагаас л туухай бий болсон
Түүнчлэн сайн үйл гэж юу болохыг мэдэж ойлгохуй дор нүгэл хилэнц үүссэн.
Тиймээс оршихуй эс оршихуйгаа төрүүлдэг.
"
"
"
"Асар том бүтээл, алдар нэр хүндийг амжилт гэх биш, харин амжилт гэдэг маань өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм ."
~ Helen Keller
"Алдаа болгонд ямар нэгэн өвөрмөц үйл явц гардаг, харин чи зөвхөн түүнийг олох л хэрэгтэй. Хэрэв чиний явж буй зам түгжрэх юм бол замаа товчил."
~ Mary Kay Ash
"Чи далайг зүгээр л харж зогссоноороо туулж гарахгүй шүү дээ."
~ Rabindranath Tagore
"Бидний өнгөрсөнд юу болсон, ирээдүйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд өчүүхэн юм."
~ Ralph Waldo Emerson
"Амжилт нь аз жаргалын түлхүүр бус харин аз жаргал нь амжилтын түлхүүр юм. Хэрэв чи хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх аваас амжилттай байх нь дамжиггүй ээ."
~ Albert Schweitzer
Сэтгэлдээн багтааж чадваас их багын ялгаагүй
Галдан бошгит
Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.
Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
Жон Милль
Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
Кристиан Боуви
Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
Хьюм
Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
Э.М.Капиев
Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.
Хэрэв чиний өвөр дээр гоо бүсгүйг бүтэн цаг суулгасан ч нэг минут өнгөрсөн юм шиг санагдана. Харин чамайг халуун пийшин дээр ганц минут суулгахад бүтэн цаг өнгөрсөн юм шиг санагдана.
“Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог”
Самьюэл Жонс
“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирyyл,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.
Теннисон
Бурхан ч хүний сэтгэлээс гардаг Буг ч хүний сэтгэлээс гардаг
Эр зоригийн тухай аймхай хулчгарууд, ариун шударгын тухай өөдгүй зальтнууд бүгдээс илүү ярьдаг.
(А.Толстой)
Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг, авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
"Шопэнхуар"
Өрөвдөж байгаа нь биш туслаж байгаа нь л нөхөр.
"Томас Фуллер"
Юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг
Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал.
(Напелeон)
Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.
(М.М.Пришвин)
* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал.
(Мэгэли дэ Сэрвантэс)
Хүсэл байвал шийдэх арга зам заавал олддог.
Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр
Томас Фюллер
Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,
Лай болдог хар санаатнаас хол яв.
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,
Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно.
Хүний ёс суртахууныг хэсэг бусаг хичээл зүтгэлээр нь биш, өдөр тутмын амьдралаар нь цэгнэх хэрэгтэй.
Паскаль
Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
М. Гёте
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен
Бидний бодол санаа амьралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр гутранги, ялан давамгайлсан эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг.
Марк Аврелий
нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй
Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд
цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (к.маркс)
Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй. "Плиний"Хүн гэдэг хичнээн аугаа билээ, гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээАливаа хүн амласан л бол түүндээ хүрдэг байх ёстой.Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй.
Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак
Дарс сархдыг бялхуулан ууж, чи
Дарангуйлагч хаан шиг байх юм
Дараа нь ойлгоноо, аяндаа
Дарлагдсан боол болноо, түүнийхээ Р.Гамзатов
Цаг хугацаа бол хамгийн аугаа шинэчлэгч Фрэнсис Бекон
Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт
Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте
Хүмүүн хол бодлогогүй болбоос ойр зовлон буй. Күнз
Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлнө, хүсэлгүйг нь чирнэ. Сенека
Сэтгэл санааны тоогүй байдалтай тэмцэж чадаагүй хүмүүс амархан мохдог. Аристотел
-Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. Фрэнсис бэкон
-Шударга журамтай хэн нэгнийг зодоход бүхий л шударга журамтай хүмүүс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой. Леонид Aдреев
-Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель
-Гоо үзэсгэлэн яг л шүүдэр мэт богино настай. Чарльз Шваб
-Хуулинд захирагддаггүй хүн түүний ариун хамгааллыг хүртэхгүй. Хууль биднийг гагцхүү бусдаас биш, өөрсдөөс маань ч хамгаалдаг. Хайнрих хайне
- Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. Вовенарг
- Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. Жен де лабрюйер
Асуудал бүхэн шийдэх гарцтай. Хамгийн гол нь түүнийг олох нь чухал Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. Ги де мопассан
Хэлнээсээ илүү чихээ сайн ашиглаж бай. Сенека
Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Гете