Үлгэр
11:52 PMЗохиомол ч хэзээ нэг өдөр биеллээ хэн нэгэн дээр олох л болно.
Бүсгүй өөртэй нь гэрлэхийг хүсдэг нэгэн залууд хандаж "Би чамд нэг асуулт тавина. Хэрэв хариулт нь сэтгэлд хүрэх юм бол би чамд зөвшөөрөх болно. Би нэг хадан цохионы ирмэг дээр ургасан цэцгийг авахыг маш их хүссэн гэж төсөөл. Тэр цэцгийг чи надад авч өгөх гэж оролдвол амиа алдахыг бид хоёул мэднэ. Ийм асуудлыг яаж шийдэх вэ?"
Залуу маргааш хариугаа өгөхөөр болов.
Маргааш өглөө бүсгүйд захидал ирлээ. "Хайрт минь , би тэр цэцгийг чамд авч өгөхгүй. Гэвч надад шалтгааныг нь тайлбарлах боломж өгнө үү!" Эхний хэдэн мөр л бүсгүйг гуниглуулав. Үргэлжлүүлэн уншвал:
"Чи компьютер дээр ажиллаж байхдаа ямар нэг үйлдэл андуурч хийхээрээ ундуйцдаг учир би тэр үед чинь туслахын тулд гараа авч үлдэх хэрэгтэй. Чи үргэлж гэрийн түлхүүрээ мартдаг болохоор чамайг ирэхээс өмнө амжиж гэртээ ирж чамд хаалга тайлж өгөхийн тулд хөлөө ч авч үлдэх хэрэгтэй. Чи аялах дуртай ч амархан төөрчихдөг болохоор чамд зөв зам олоход туслахын тулд нүдээ гамнах хэрэгтэй. Сар бүр чиний "зочин" ирэхэд гэдсээр чинь базалдаг болохоор чамайг илж өвчнийг чинь багасгаж өгөхийн тулд алгаа авч үлдэх хэрэгтэй.
Чи гэрээсээ гарах дургүй байдаг болохоор чамайг ганцаардаж уйтгарлах бий гэж санаа зовдог. Тийм бллохоор чамайг хөгжөөж хөгжилтэй зүйлс ярихын тулд амаа авч үлдэх хэрэгтэй. Чи ихэвчлэн компьютерийн ард суудаг болохоор хараанд чинь нөлөөлж л таарна. Хэрэв миний хараа биднийг хөгширөхөд сайнаараа байвал үсийг чинь самналцаж өгөх болно. Тэр үед нүд минь хэрэгтэй. Би чамтай хамт салхилж , чи байгалийн сайхныг харж баясах үед гараас чинь хөтлөх , цэцэгний өнгө ямар өнгөлөг байгаа тухай ярьж өгөх болно.
Ийм учраас миний хайртай эмэгтэйг , энэ хорвоод надаас илүү хайрлах хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй болтлоо би тэр цэцгийг тасдаж чадахгүй.
Хэрэв миний хариулт чиний сэтгэлд хүрсэн бол хонгор минь хаалгаа тайл. Би чиний дуртай өглөөний шинэ талх , сүүг аваад ирлээ.
Бүсгүй хаалга руу гүйн онгойлготол залуу санаа зовсон байдалтай зогсоно. Харин бүсгүйн нүднээс нулимс урсахын зэрэгцээ хэн ч хэзээ ч өөрийг нь энэ залуу шиг хайрлахгүйг ойлгожээ.
Амьдрал бидний анзаарахаа больсон өдөр тутмын олон жижиг жаргалтай мөчүүдээс тогтдог.
Хайрын баглаа цэцэг бус унтаж байхад чинь хучих хөнжил , ууртай үед чинь тэврэх тэврэлт , өглөөний үнсэлт гэх мэт билээ.
Хайртай хүнээ #mention хийгээрэй.
0 comments