Бяцхан Эмили

6:47 PM

Эмилигийн тэмдэглэл... /2014.07.14-нд/
Би тийм баян айлын охин биш. Надад бэлэн мөнгө үргэлж өгөөд , толгойг минь элээд байж байх эцэг эх , ах дүүс , нөхөр мөхөр байхгүй.
Тийм байхыг өөрөө ч хүсдэггүй.
Би өөрөө хөдөлмөрлөхийг хүсдэг. Гэхдээ ажиллахаас илүүтэй сурахыг хүсдэг. Даанч мөнгөний асуудал тулгардаг. Хуримтлал үүсгэх гэхээр хэрэглээний зардал минь тодорхой хэмжээгээр саад учруулна. Хааяа өөртөө ундуйцна. Тэр хараал идсэн хуримтлалыг нь яагаад олигтойхон шиг цуглуулж чадахгүй байна вэ гэж. Тэтгэлэгт хамрагдах гэхээр өөрийгөө илэрхийлж ярих чадамж минь дутмаг. Монголд тэтгэлэгт хамрагдах гэхээр хүний хүсэл тэмүүлэл , чадамжаас илүүтэй ДҮНГИЙН ГОЛЧ , НАС , чухалчлана. Яг үнэндээ зарим оюутнууд дүнг худалдан авдаг болохоор би дүнг тоодоггүй. Тэгээд боддог... Сургуульд сурахгүйгээр хувиараа өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг ганцаараа хайж , эрж судалдаг. Бас л өнөө санхүүгийн асуудал тулгарнаа.. Тиймээс ажил хйих шаардлагтай. Миний насанд хэн нэгнээс мөнгө гуйх үнэхээр ичгэвтэр асуудал. Өөрийгөө олон талаар хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн ажил хийж үзэх юмсан гэж боддог. Гэтэл хүмүүс надаас "Яаж өөрөө өөрийгөө болгоод байнаа? , Нууц ивээн тэтгэгч чамд байгаа байх" гэж асуудаг. Хэрэв надад ивээн тэтгэгч байсан бол би дээшээ харж эрхэлж хэвтчихээд , хүссэн үнэтэй сургуульдаа сурах байсан. Заримдаа би биеэ үнэлэгчдийг хараад атаархдаг. Миний нэг сар зүтгэж хөдөлмөрлөн байж олсон мөнгийг 1,2 хоногт өлхөн олж байгааг нь харахаар дургүй ч хүрэх шиг... Даан ч би тэдэн шиг амьдрахад арай л дэндүү үнэ цэнэтэй. Би өөрийгөө энэ талаасаа бол бардам хэлж чадна. Намайг сайн ажвал би хэзээ ч илүү зардал хамаагүй гаргахыг хүсдэггүй. Ойрхон газарлуу явах хэрэг гарвал алхаад л явдаг. Яаралтай шаардлагатай үед л автобусанд суудаг. Илүү тансаглалыг эрс эсэргүүцдэг. Байгаагийн зоргоор үрэхийг хүсдэггүй. Гэтэл хүмүүс намайг залуу хүн байж хөгшин хүн шиг амьдарлаа , зугаацаж цэнгэсэнгүй гэдэг. Би тэгэхийн оронд сурмаар байна. Өөрийн гэх хуримтлал , эд баялгийг бүтээхийн тулд ингэж амьдардаг юм. Тэгээд хүсэл мөрөөдлөө олон хүмүүст түгээмээр байна.

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images