Би эмэгтэй хүн... Би зүгээр л урлагийн хүн болохыг л хүссэн
7:29 PM
Эмилигийн тэмдэглэлүүд 2016-04-22-нд
Өглөөний сэрүүлэг дуугарахаас өмнө би сэрчихлээ. Нар арай мандаагүй , гэхдээ тэнгэр цэлмэг байгаа нь хөшигтэй цонхны наанаас илхэн харагдана.Дээшээ харж хэвтэнгээ цээжин дээрх хоёр бөмбөлөгөө (мөөм) зөөлөн доороос нь дээш барьж үзнэ. Энэ үйлдэл бараг дадал болчихжээ. Тийм дээ ч би хөх зурах даа сайн байдаг байх. Өглөө өөрөө өөрийгөө мэдрэх яагаад ийм таатай байдгийг би сайн мэдэхгүй юм. Нүүрэнд минь үл ялиг мишээл тодрон орноосоо босч угаалгын өрөө орлоо...Нойтон үстэй гарч ирээд өмсөх хувцсаа сонгохоор зогсоно. Сонгох гэж дээ тэгж олон төрлөөр нь солиод байдаг хүн биш шүү. Ингэхэд би гэдэг хүн чинь хүн амьтны анхаарал татчихгүйхан шиг байхыг эрмэлздэг учир нэг хэвийн уйтгарт загвараар хувцасладаг юм байна шүү.Хааяа эсрэгээрээ анхаарал татчих үе бас байнаа байна.Том хэлхгэр хүрэн улаан ноосон цамц , бараан хөх жинс , даавуун материалтай гутал өмслөө. Аяга буцалсан ус амс хийчихээд , цүнхээ үүрээд гэрээсээ ажлын зүг алхлаа...
Жаргаж буй нартай зэрэгцэн ажлын цаг дуусч таарна. Өнөөдөр би нэг хүнээс аймшигтай үгс сонслоо. Тэр надад "Чиний урлагт хандах хандлага сул байна. Урлагийн хүн чам шиг ийм байдаггүй юм. Өөр байх ёстой." гэж хэлэв.
Гэрийн зүг алхаж байхад тэр хүний хэлсэн үгс хаврын жихүүдэс төрөм салхитай тун их хоршиж байсныг нуух юусан. Салхинд сэвэлзэх сул урт үсээ үе үе илбэхээс төвөгшөөж , чанга гэгч нь сүлжингээ тэнгэр өөд ширтэн зоглоо. Үл ялиг чичрэн байхыг бодвол би даарч байгаа болотой. Гэтэл дотор минь халуу түгж , бөгчимдөн амьсгалж ядаж байлаа. Уйлья гэтэл уйлаг газар олдсонгүй. Хий хоосон цийлэгнэн , мэлтэлзэхээс хэтэрсэнгүй. Миний энэ эмэгтэй биен дотор ямар зүйл нуугдаж байгаа бол? гэдгийг хэн ч хэр барагтай анзаарч мэддэггүй.
Эмэгтэй хүн гэдэг ер нь хэн нэгний хүсэл , тачааллыг өдөөхөөс өөрөөр хэтэрдэггүй ч юм шиг ээ. Ингээд л би гуниглаж эхэлж байгаа юм. Эсвэл би их харамч байх.
Би эр хүн болмоор байна гэхгүй ээ
Би өөртөө хэмжээлшгүй их аз жаргал ч хүсэхгүй
Сайхан дур булаам болох бодол ч байхгүй
Буйдхан газрын , хэсэгхээн , жаахан жаргал л хүсэж байна.
Би эмэгтэй хүн ,
БИ зүгээр л урлагийг л хүссэн
БИ урлагийн л хүн болно.
Өөр юу ч хүсэхгүй.....

0 comments