Би хэзээ ч хайртай хүнтэйгээ гэрлэхгүй

6:53 PM


Би хэзээ ч хайртай хүнтэйгээ гэрлэж чадахгүй бололтой. 

Би маш их хүссэн. Яг л гүнж шиг... Нэг л өдөр миний хайртай хүн ирээд , гэрлэх санал тавих тухай сонсохыг хүсдэг байсан.
Насан туршдаа үнэнч байх тухай... 
Бүхий л цаг үед хамтдаа цаг үеийг туулахыг...
Түүнийг хэзээ ч орхиж явахгүй ...
Жаргал , зовлон , уйтгар гуниг , баяр хөөр ... 
ямар ч үед түүнийх байх амлалтыг өгөх тухай боддог байсан.
Харин одоо энэ бүгд зүгээр л хий хоосон хөөсөн бөмбөлөг болон хувирах шиг...
Гэвч бодит амьдрал хэзээ ч үлгэр шиг байдаггүй. 
Гүнж байна гэдэг нэг талаараа хайр хүссэн тэнэг хөдөөний охин гэсэнтэй утга нэг...
Одоо би үл үзэгдэгч болох тухай боддог , юуг ч мэдрэхгүй харанхуйд уусан шингээд алга болох тухай бодол эргэлдэн ниснэ. Учир нь би огт хайргүй хүнээсээ гэрлэх санал авсан. Тэр үед надад гэрлэх , хайрлах гэх үгс хараал шиг сонсогдсон. Ийм үгс сонссон ямар ч эмэгтэйн зүрх хэмжээлшгүй ихээр догдолж баярлах ёстой баймаар... Гэтэл миний зүрх тэр үед хаачсан юм бүү мэд , ЧИВ ЧИМЭЭГҮЙ... Хүсэж байсан бүгд минь цагаа тулахаараа ХАР ДАРСАН ЗҮҮД болон хувирч болохыг ойлгосон. 
Тэр хүн надад хайргүй , зүгээр л би сонирхолтой санагдсан. Манай ойрын хамаатны сайн танилынх нь хүү. Мэдээж тэр бэл бэнчинтэй , баян айлын хүү. Тийм учраас манай хамаатнууд сайрхаж , сайхан ханддаг юм. Анхнаасаа би харьцах хэрэггүй байсан юм. Уулзах ч хэрэггүй байсан юм. Өөрөөсөө холдуулах гэж өөрийгөө ижил хүйстэн ч гэж хэлэх хэрэггүй байсан юм. Одоо манай хөгшин эгчийн чихэнд тэр үгс хүрвэл яах бол??? бас нэг санаа зовох асуудал нэгээр нэмэгдэнэ...
Миний хайрлах хүн тийм ч баян айлын хүүхэд биш. Энгийн л ... гэхдээ ухаантай.
БИД ӨВЛҮҮЛЭХ ХӨРӨНГӨӨР БУС , ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР БҮГДИЙГ БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ. 
Үнэндээ тэр намайг өөрт нь хайртайг ч мэдэхгүй. Би ч өөрөө хэлж зүрхлэхгүй... Хоёр талд бие биенээ хүлээсэн хөөрхийлөлтэй үр садын нэгэн төлөөл юм даа.
Би хаашаа ч хамаагүй зугтмаар байна. Гол нь хаашаа , яаж...

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images