Сэтгэл татам уруулны нууц
8:34 PM
2016-02-16-нд Мягмар гараг
Уруул маш эмзэг нимгэн арьстай ба гадны нөлөөлөлд ямарч хамгаалалтгүй байдаг.
Үүнээс үүдэн хуурайшиж , холцрох , ан цав үүсэх нь элбэг. Мөн инээх , уурлах , ярих зэрэг механик нөлөөлөлд амархан өртөж үрчлээтдэг.
Уруул маш эмзэг
Уруул бол нүүрний нэгээхэн жижиг хэсгийг эзэлдэгч хамгийн сэрэл хөдөлгөхүйц хэсэг юм.
Ихэнх хүмүүс зөөлөн булбарай уруултай байхыг хүсдэг. Хамгийн түрүүнд үрчлээ үүсдэг нүдний дараа уруул ордог ч арчилгаа авахдаа маш сайн байдаг.Уруул маш эмзэг нимгэн арьстай ба гадны нөлөөлөлд ямарч хамгаалалтгүй байдаг.
Үүнээс үүдэн хуурайшиж , холцрох , ан цав үүсэх нь элбэг. Мөн инээх , уурлах , ярих зэрэг механик нөлөөлөлд амархан өртөж үрчлээтдэг.
Хэрхэн арчлах вэ?
Одоо цагт ч гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсыг арчлах , хамгаалах гээд олон нэмэлт найрлагатай болж байгаа нь үнэхээр сайшаалтай юм. Уруулын будаг сонгохдоо найрлагыг нь анзаараарай. Ж: Витамин Е , буйлсын тос , зуун настын шүүс , хамба шарилжны ханд гэх зэрэг орсон бол тун сайн юм. Учир нь эдгээр нь арьсанд чийг өгч , хөгшрөлтөөс сэргийлдэг.
Гэрийн нөхцөлд арчлах хялбар хэдэн арга зөвлөе
- Уруулын будгаа хэзээ ч бүү чанга дарж арчиж байгаарай.
- Нүдний будаг арилгагчаарай бас уруулын будгаа арилгаж болдог. Мөн сүүн шингэн хөвөнд шингээн арчиж болно. Шаардлагатай бол дахин давтаарай.
- Өглөө орой урууландаа чийгшүүлэгч тусгай бальзан эсвэл крем түрхээрэй.
- Уруулын арьсны үхэжсэн эд эсийг гуужуулахын тулд зөгийн бал эсвэл вазелин зузаахан түрхээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зөөлөн үстэй сойз эсвэл алчуураар иллэг хийж болно
- Олив , эрдэнэ шиш , ургамлын гаралтай тосоорч маск тавьж болно.
- Өглөө шүдээ угаасны дараа сойзны үс зөөлөрсөн байдаг. Чийглэг сойзоороо урууландаа тойрог хэлбэрээр үрэхэд уруулын өнгө сэргэж зөөлөрдөг билээ.
0 comments