ЗУРАГ ...
5:02 PM
2016-02-14-нд Ням гараг
Би түүний зүрхэн дээр хамгийн гоё цэцгийг зурдаг
Харин түүний нүднээс өнөөх цэцэгний анхилам үнэр ханхалдаг
Гэвч тэр зүрхэн дээрх цэцгээ ч мэдэхгүй , нүдээ ч мэдрэхгүй
Хамгийн сонин цэцгийг миний зүрхэн дээр зөрүүлж зурдаг
Тэр зурсан цэцэг нь ишгүй , үндэсгүй , зүгээр л нэг дэлбээ
Тэгээд нил ягаан өнгөтэй бас өргөстэй
Тэсэшгүй хатуу өргөсөөр нь миний зүрхний голд зоочихсон
Миний хөдлөх бүрийд л өнөөх өргөс хатгана
Магадгүй хэн нэгэн рүү явчихвий гэж чөдөрлөж ,
Мартаж бас хамт үүрд цуг байж болдоггүй чи хэн юм бэ?
Мөрөөдөж , хэн нэгнийг хайрлаж үзээгүй зүрх минь хаанахых вэ?
Би өдөр бүр л хүмүүсийн нүднээс янз янзын цэцэг үнэрлэдэг
Зарим нь халгай үнэртүүлж , бие хүйт даана
Бас өөрөөр зэрлэг үнэртэж , зүрх найтаалгана
Бусад нь сарнай ханхлуулан сэтгэл сэргээнэ
Би өөрөө зураг мөртлөө зураг зурж , навч үнэрлэх дуртай...

0 comments