Ургуулан төсөөлөх урлагаар наадагчид...

7:43 PM

2015.06.11-нд Пүрэв гараг
Өнөөдөр төсөөлөх чадвараа сорих уу?
Амьсгалах чимээ , агаар салхи , алхаа гишгээ , гээд бүхнийг төсөөлөөрэй. Энгийн амьдралыг арай өөрөөр харах нууцхан бодол , хүсэлд автах гэж байна. Үүнд олон зүйл рүү тэмүүлж , сарвайх шаардлагагүйгээр хязгааргүй хүсэл мөрөөдөлд хүрэн , асар их шинэ боломж байгааг мэдэрч болох юм. Эцсийн дүнд мэдрэмж л хүнд таашаал өгдөг шүү дээ. Би хэт дэлгэрэнгүй биш байж магадгүй шүү. Угаасаа сорилт болохоор чиний ургуулан төсөөлөх чадвар дутууг нь гүйцээх биз ээ.
Чамайг шил толь болсон нэгэн үзэсгэлэнгийн танхимын үүдэнд улаан туузаар үсээ чимгэлсэн би угтан оруулах болно. Газраар дүүрэн сарнайн дэлбээ гишгэгдэнэ.
Яг л анхилам цусан далай шиг гээд бодон гүнзгий гэх чинь үнэрлэж үзээрэй.
Лаанаас өөр гэрэлтүүлэг үгүй нууц танхим , хана тааз нь бүхэл дээ ТОЛЬ...
Яг л ....... кино шиг.
Эндээс бүгдийг харж болно. Харсан болгон чинь мэдрэмж төрүүлнэ. Энэ үед дарсаар бус гүзээлзгэнээр дайлах нь хамгийн тохиромжтой миний сонголт юм. Өөр нэгэн анхаарал татах хэсэг бол өнгө өнгийн МӨХӨӨЛДӨС.
"Body Art" , "Calligraphy" төрлийн дахин давтагдашгүй бүтээл төрнө гэж төсөөлөн , тархинд бууж байгаа нь үнэхээр ЭТГЭЭД янзтай ...
Төгсгөл хэсгийг чиний уран сэтгэмж шийдэг гээд ингээд бичих ээ зогсооё.

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images