Нууцлаг хирнээ Хориотой

1:20 AM

2015.06.11-нд Эмилигийн шөнийн тэмдэглэл
Хольхсон олны дундаас анзаарагдам
Хол байдаг хирнээ ойр байгаа ч юм шиг
Хараахан уулзаагүй хирнээ
Хаана нэгтээ өмнө нь учирч байсан ч юм шиг
Амьдралд минь тохиолдсон арай өөр нэг агшин
Заримдаа чи гүн гүнзгий , үл ойлгогдох нэгэн
Заримдаа чи их мэдрэмжтэй нэгэн
Заримдаа чиний оюун санааны амьдрал миний анхаарлыг татдаг
Заримдаа мэдэхгүй , мэддэг бүхнээ хуваалцмаар
Заримдаа би өөрийн эрхгүй ухасхийн дураараа аашилмаар ч ,
Үүнийг хэрхэн мэдэрч хүлээн авахаа үл мэднэ
Учир нь таатай айдас , бишүүрхэл битүүхэндээ хамаг биеэр минь тархан тогтоон барина.
ЭНЭ БОЛ НУУЦЛАГ ХИРНЭЭ ХОРИОТОЙ МЭТ ...

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images