Тэр үхчихсэн
9:19 PM
Нарантуул захын ойр орчим нэгэн согтуу хүн архины үнэ хүрэхгүй мөнгөнд нэг гөлөг зарж байхад нь хамаатны эгч маань худалдан авсан ч , нохой өсгөх анхан шатны мэдэгдэхүйнгүй учир манай гэрт авчирч өгсөн юм.
Төрөөд 14 ч хоноогүй бяцхан хар гөлөг манай гэр бүлийн нэгэн гишүүн болж ирсэн юм даа. Тэр үеэс хойш 9-н жил өнгөржээ.
Тас хар зүстэй , гялалзсан алаг нүдтэй , сүүлийг нь тайраагүй , дураараа зантай , хоол голомтгой бяцхан спанел байсансан. Жаахан байхаасаа л эцэг эхийн минь өвөрт унтаж өссөн дөө. Яг хүн шиг хэвтэж унтана. Том болоод надтай хамт унтдаг болсон юм. Аавыг ажлаар хөдөө явахад ирэн иртэл нь үүдний хаалганы хажууд харуулдан суудаг байлаа. Би түүнд тайлбарлан хэлсэн ч тэр унтахгүй хүлээсээр л байдаг байсан. Тийм байдлыг нь харахад их хэцүү. Жаахан хүүхдийг унтуулахгүй зовоогоод байгаа юм шиг.
Гэрийнхнээс хэн нэгэн нь хол явсан бол түүнд заавал бэлэгтэй ирэх ёстой. Тэгээгүй тохиолдолд тэр минь гомддог байсан. Бөмбөгөөр тоглох их дуртай. Хэрэв бөмбөг нь алга болвол олж өг гэсэн аятай хараад л суугаад байдаг байсан. Гэвч ...
Саяхан түүний "Сарын тэмдэг" шөнө их хэмжээгээр ирээд үүрээр амьсгал хураав.
Бас нэг хоосон орон зай бий болсон мэт ...
Тэр элгэндээ миний хөлийг наагаад унтах дуртайсан. Намайг тэр байдалд нь их дуртай гэдгийг мэддэг байсан байх.
Харин одоо би яасан их даарна вэ?
Шөнө унтах бүр хоосон оргиж , хүйтэн илчийг хөл минь мэдрэх боллоо. Урьд шөнө энэ талаар баахан юм бодож гадуур алхлаа.
Яагаад ч юм энэ үед ганцаараа унтаж чадахгүй болчихсон ч юм шиг.
Хэн нэгний дулаан илчийг мэдрээд , зүгээр л хамт тайван нойрсмоор санагдах үе байх юм. Надад өнөөдөр тийм найз байгаа билүү?
Яагаад ийм үед хэн ч гарч ирдэггүй юм бол? Өнөө найзлая гэх олон хүмүүс энэ үед хаашаа алга болчихдог юм бол? Зүгээр л хэн нэгэнтэй хамт алхахыг хүсэвч цагаа тулахаараа тийм хүн олддоггүй юм байна.
Одоо ч хэрэггүй биз дээ.
Бүх зүйл өнгөрсөн. Дахиад өөр нэгнийг орлуулж , дахин өөр нэгэнд дасах , бас дасгахаас эмээж байна. Яг ийм үе ирэхээр муухай...
Гэхдээ тэр надад бас нэг сайхан хайрын дурсамжийг бэлэглэж чадсан нь үнэхээр сайхан юм даа.

0 comments