Чимээгүйхэн хэл

6:58 PM

2015.06.28-н Ням гараг
Би бол хүн
Энэ хорвоод ирсэн хүн
Хэрэн тэнүүчлэн явах даа гараг , он цаг тооллоо андуурчихсан ч юм шиг
Хэзээ нэг өдөр ахин өөр орон зай руу явж одох хүн
Учир нь үл ойлгогдох нэгэн хүн бол би ...
Яагаад ярихад ийм төвөгтэй байдаг юм бол?
Хэдэн үгс холбон хэлхэд юу нь ийм бэрх байна вэ?
Хэлэх үгс цээж дүүргэн тэсэхгүй асгарах даа
Хүрхээ мэт гараар минь дамжиж урсан бичигдэнэ
Хэн нэгэн намайг ойлгодог болов уу?
Аниргүйхан өрөөний буланд ганцаар суух нэгэн бичээч бол би...
Би үнэн сэтгэл гэж байдагт итгэдэг
Учир нь ...
Би хэн нэгний сэтгэлд гэрэл асаах хүн нь
Би тэр гэрлийг нь харсан
Би хэн нэгний ялдам энхрий хайр нь
Би хэн нэгний дотор цэцэглэх тансагхан цэцэрлэгт хүрээлэн нь
Хэзээ ч гандашгүй цэцэг нь
Хэнээс ч харамлам "Үнэн хайрын охин тэнгэр" нь ...
Надад ингэж хандах бүрт чинь
Би яг юу гэж хэлэх ёстой вэ?
Надад чимээгүйхэн хэлээрэй.
Чинийхээс өөр зүрхэнд би хүрч зүрхлэхгүй ...

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images